Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 10 өдөр

Дугаар 703

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Лхагвасүрэн,

улсын яллагч С.Солонго,

шүүгдэгч С.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн буурал овогт С ийн Б д холбогдох эрүүгийн 1706 0000 00196 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн, 27 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эцэг, ахын хамт Баянзүрх дүүрэг, тоотод түр оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, буурал овогт С ийн Б

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Ц г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч С.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Ш.Ц ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Хамтран амьдрагч С.Б нь архи уугаад согтсон үедээ намайг харь би энд хононо гээд айлд хонох гээд байхаар нь би явъя гэтэл үгүй чи яв гээд маргаан болсон. Тэгээд улмаар намайг янхан гэх зэргээр доромжилж миний толгойн баруун хэсэг, гар хөлийн булчин хэсэг рүү хэд хэдэн удаа гараараа цохисон, мөн үснээс зулгааж нэг удаа миний бэлэг эрхтэн хэсэг рүү өшиглөсөн. Миний гар хөхөрсөн байсан, толгой хөндүүртэй байсан, бэлэг эрхтэн орчмоор хавдсан бие засахад хөндүүртэй байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн 23 цагийн орчим тус хэрэг болсон. Хэрэг болох үед А гэх эмэгтэй байсан нөхөр нь ажилд явчихсан байсан бөгөөд тэдний гэрт нь болсон...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

Гэрч Б.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2017 оны 10 дугаар сарын 25-ны орой ойролцоогоор 19 цаг өнгөрч байхад манайд буюу Баянзүрх дүүргийн гэр хороололд монгол гэрт зүс таних Ш.Ц, эхнэртэйгээ пиво, хүнсний зүйл аваад ирсэн. Тэгээд манай гэрт пиво архи хувааж уугаад Ш.Ц эхнэртэйгээ маргалдахад би дундуур нь  орж салгасан, эхнэр нь түрүүлж гараад гаднаас цагдаа дагуулж орж ирсэн. Хохирогч Ш.Ц тай Ш.Ц гэгч нь зууралдсан би болж өгвөл цохиулахгүй хорьж байсан. Эхнэр нь Ш.Цтэй хардсаны улмаас маргалдаад барьцалдаж авсан. Ш.Ц Ш.Ц биеийн аль хэсэгт нь цохисныг би тодорхой хараагүй, Ш.Ц малгайнаас нь чирээд унагаасан чинь зуухыг залгаа хэсгээрээ цохисон байх, мөн гадаа гараад Ш.Ц гуя бөгс хэсэг рүү өшиглөсөн. Өөрөөр зодож цохисныг би хараагүй. Эхнэр нь өөрөө хэрүүл хийгээд байсан. Ш.Ц нь Ц г ямар нэр зэвсэг, зэвсгийн чанартай зүйлээр зодож цохиогүй. Тухайн үед Ш.Ц, Ц бид гурав тодорхой хэмжээгээр согтуу байсан. Бид 3 хоёр том пиво, нэг шил 0.5 литрийн архи уусан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹558 дүгнэлтэд “Ш.Ц д тархины доргилт, хуйх, баруун сарвуу, умдаг орчмын болон бэлгийн их уруулын зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн бугалга, тохой, бүсэлхий нуруу, баруун өгзөг, хоёр гуяны цус хуралт, хүзүү, цээжний зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...“Хөнгөн” зэргийн гэмтэл болно” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч С.Б нь 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт хохирогч Ш.Ц г зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч С.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч С.Б д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч С.Б д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг дурдах нь зүйтэй байна.