Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 705

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Х.Ням-Эрдэнэ,

хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Б.Т,

шүүгдэгч Б.Д нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Б н Д д холбогдох эрүүгийн 1706 0185 20153 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 0 дугаар сарын 00-ний өдөр төрсөн, настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Б н Д д,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн тоот хашаанд насанд хүрээгүй А г “дүү нь байшин руу шээсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Д нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Б.Т нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Манай дүү 2014 оны 4 дүгээр сарын 19-ни төрсөн. Гомдол санал байхгүй. Тархины бичлэг 100.000 төгрөгийг нэхэмжилж байгаа гэв.

Өсвөр насны хохирогч Б.А н мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 3 дүүгээ хараад гэртээ байж байхад 16.30 цагийн үед манай хажуу айлийн Б.Д нь гэрт дайрч орж ирээд танай дүү Т манай байшин руу шээсэн байна дүүгээ харж чадахгүй арчаагүй амьтан гээд загинаад байсан. Тэгээд би дүүгээ уучлал гуй гэж хэлээд уучлал гуйлгасан. Тэгсэн тэр эгч тэр чинь ямар хамаатайн гээд цохиод авсан, би та яагаад хүүхэд цохиж байгаа юм бэ гээд өөдөөс нь хэрэлдсэн. Над руу эхлээд сандал аваад шидсэн би эхлээд гараараа хаасан, над руу хүрч ирээд үсдээд доошоо унагааж байгаад зөндөө цохисон.  Намайг үсдэж газарт унагааж байгаад газар мөргүүлээд байсан. Түүнээс 15 минутын дараа Т эгч орж ирж харчихаад Б.Д д эгчтэй хэрэлдээд цагдаад өргөдөл гаргаж өгсөн. Би гомдолтой байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 20-22 дугаар хуудас/,

Хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Б.Т н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр  сарын 11-ний өдөр манай хашаанд байдаг хажуу айлын Б.Д д гэдэг эмэгтэй миний төрсөн дүү А г зодож гэмтээсэн хэрэгт миний бие өргөдөл гаргасан юм. Иймээс өөрийн төрсөн дүү А ын хохирсон хэрэгт иргэний нэхэмжлэгчээр оролцож байна. Энэ хэрэгт томографикийн 120.000 төгрөгийг Б.Д д төлж хохиролгүй болгосон. Өөр нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹11582 дүгнэлтэд “Б.А ын биед тархи доргилт, хамрын нурууны зөөлийн эдийн няцрал, хамрын нүхний доод хэсэгт зулгаралт, дух, сарвуунд өнгөц шарх гэмтэл тогтоогдлоо. …хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 10 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Д нь 2017 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр Баянзүрх дүүргийн 00 дугаар хороо, Эрдэнэтолгойн тоот хашаанд насанд хүрээгүй А г “дүү нь байшин руу шээсэн” гэх шалтгаанаар зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.Д д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Б.Д д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Б.Д д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Иргэний хуульд зааснаар Б.Даас 100.000 төгрөг гаргуулж, хохирогчийн хуулийн ёсны төлөөлөгч Б.Т д олгохоор шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Б.Д нь цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдах нь зүйтэй байна.