Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 128/ШШ2019/0925

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Д.Н/РД:*****/,

Хариуцагч: Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Нэхэмжлэлийн шаардлага: Өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсэн эсэх лавлагааД.Н нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулах тухай Д.Н хүсэлтэд Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг өгөхөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл болон бусад лавлагааг өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э, Ж.А, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Д, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: ...Д.Н миний бие Н.О 2007 онд гэр бүл болж хамтдаа амьдарч эхэлсэн бөгөөд бид гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй. Бидний дундаас 2008.01.13-ны өдөр хүү Ттөрсөн бөгөөд эцэг Д.Н надаар овоглосон ба охин Н 2014.12.08-ны өдөр төрсөн бөгөөд эцэг Д.Н надаар овоглосон. Манай эхнэр Н.О 2019.06.16-ны өдөр авто ослоор гэнэт нас барсан.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Н.Оийн төрүүлсэн 2 хүүхэд болох Н.Т, Н.Н нар болон төрсөн эх Д.Н нар шууд өвлөх эрхийн гэрчилгээ авах эрхтэй юм. Харин манай талийгаач эхнэр Н.О нь ээж Д.Н овоглодог бөгөөд Д.Н нь 2015.11.06-ны өдөр нас барж, нас барсны бүртгэлийн 5522 дугаарт бүртгэгдсэн учир талийгаачийн төрсөн хүүхдүүд болох Н.Н, Н.Тнараас өөр өвлөгч байхгүй болно.

Харин хууль ёсны өвлөгч болох Н.Т, Н.Н нар насанд хүрээгүй балчир учир хууль ёсны өвлөгч нарын төрсөн эцэг болох Д.Н миний бие хууль ёсны асран хамгаалагч, харгалзан дэмжигчийн хувьд Улсын бүртгэлийн газарт өвтэй холбоотой бүхий л баримтуудыг гаргуулан авч, өвлөх эрхээ хэрэгжүүлэх эрхтэй этгээд юм.

Нотариат Өвийн гэрчилгээ олгоход шаардлагатай лавлагаануудьг олоод ир" гэсэн учир улсын бүртгэлд хандахад 2019.10.18-ны өдөр 11/8033 албан бичгээр хариу өгөхдөө Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан байгаа нь хуульд нийцээгүй гэж үзэж байна.

Нэхэмжлэгч Д.Н миний бие талийгаач эхнэртэйгээ хамтран Нарантуул зах дээр 2 лангуу ажиллуулдаг бөгөөд барааны эргэлтээ нэмэгдүүлэхийн тулд өвлөгдвөл зохих хөрөнгөө нэр дээрээ шилжүүлэн авч эдийн засгийн эргэлтэнд оруулах шаардлагатай байгаа болно. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, 2.1.5-д Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ" гэсэн хуулийн заалтууд эөрчигдөж миний төрсөн 2 хүүхэд болох Н.Т, Н.Н нарын эрх ашиг зөрчигдөж. хохироод байгаа тул шүүхээр эрхээ хамгаалуулах шаардлага үүссэн болно.

Манай нэхэмжлэлийн шаардлага нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.3.4-д нийцсэн шаардлага гэж үзэж байна. Иймд Иргэний хуульд заагдсанаар өвийн гэрчилгээ авах шаардлагатай байх тул Улсын бүртгэлийн ерөнхий газар нь өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардлагатай иргэний бүртгэлийн лавлагаануудыг гаргаж өгөхгүй байгаа эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгож, өвтэй холбоотой лавлагаанууд гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Иргэний хуульд асран хамгаалагчийн эрхийн тухай асуудал байдаг. Эрх зүйн бүрэн чадамжгүй этгээдүүдэд асран хамгаалагч шаардагддаг. Эрх зүйн бүрэн чадамжгүй тул асран хамгаалуулагч нь өмнөөс нь нотлох баримтыг гаргуулж авах эрхтэй. Гэтэл энэ асуудалд асран хамгаалагчийг эдгээр лавлагааг авах эрхгүй гэснийг буруу гэж үзэж байна. Хэдийгээр Н.Оийн нэр дээр уг үл хөдлөх хөрөнгийн эрх байдаг боловч Д.Н нь байраа барьцаалж бизнесийн үйл ажиллагаа эрхэлдэг. Гэвч энэ нь зогсчихсон, шинэ жилээс өмнө амжиж бараагаа татах гээд асуудал болоод байгаа. Цаашид Улсын бүртгэлийн ерөнхий газар асран хамгаалуулж байгаа этгээд нь эрх зүйн бүрэн чадамжгүй тохиолдолд асран хамгаалуулагчийн шаардлагаар ямар ч баримтыг гаргаж өгөх ёстой.

Шүүх дээр маргаан ирснээр Н.Оийн хууль ёсны өвлөгч 2 хүүхдийнх нь хууль ёсны асран хамгаалагч төрсөн эцэг Д.Н хувьд өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах лавлагаанууд ирсэн байна. Улсын бүртгэлийн ерөнхий газар талийгаач Н.Оийн эд хөрөнгийг өвлөх эрхтэй этгээд нь төрүүлсэн 2 хүүхэд, 2 хүүхдийнх нь хууль ёсны асран хамгаалагч Д.Н гэдэгтэй маргахгүй байгаа.

Гомдол гаргахдаа би Г.Д мэргэжилтэнтэй биечлэн уулзсан юм. Талийгаачид төрүүлсэн 2 хүүхдээс нь өөр үрчилсэн хүүхэд байхгүй. 2 хүүхдийнх нь эцгийн хувьд Д.Н нь хууль ёсны ашиг сонирхлыг нь хамгаалах эрхтэй. Тиймээс холбогдох лавлагааг 2 хүүхдээ төлөөлж авах эрхтэй байна гэсэн. Гэтэл Улсын бүртгэлийн ерөнхий газар хуулинд тийм зохицуулалт байхгүй учир боломжгүй гэсэн.

Д.Ннь Н.Отэй 2007 онд гэр бүл болж Н.Оийг 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдөр авто ослоор нас барах хүртэл хамт амьдарсан. Д.Н, Н.О нар нь гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлээгүй ч 10 гаран жил хамт амьдрах хугацаандаа 2008 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр хүү Тэлмэн, 2014 оны 12 дугаар сарын 08-ны өдөр ба охин Н нар төрүүлсэн. Н.Т, Н.Н нар нь эцэг Д.Нгээр овоглодог. Д.Н гэр бүл нь Баянзүрх дүүргийн ** дугаар хороо, *** тоот орон сууцанд ам бүл дөрвүүл амьдардаг байсан.

Гэтэл Н.Оийг нас барснаас хойш Иргэний хуулийн 528 дугаар зүйлд зааснаар талийгаачийг хасан ам бүл гурвуул өвийг хүлээн аваад уг орон сууцанд амьдарч байгаа. Н.Оийг нас барснаар Д.Н нь өвийг хүлээж авахын тулд Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандан зохих лавлагаануудыг авах гэхэд Улсын бүртгэлийн ерөнхий газар өгөхгүй гэсэн. 2 хүүхэд нь насанд хүрээгүй учир хууль ёсны эрх ашиг сонирхлыг нь төрсөн эцэг нь хамгаалах үүднээс хандсан. Эхний хандалтаар Улсын бүртгэл зөвхөн нас барсны лавлагааг гаргаж өгсөн. Нотариат дээр очиход өвийг хүлээж авахад шаардагдах бүхий л баримтуудыг шаардсан. Иймээс дахин Д.Н, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.А бидний зүгээс Улсын бүртгэлийн ерөнхий газарт хандаж өргөдөл гаргасан. Энэхүү өргөдлийг хүлээж авч хянасан Г.Д мэргэжилтэн ойлгож байна, гэхдээ нас барсан иргэний лавлагааг төрсөн аав, ээж, ах, дүү нь авах эрхтэй гэсэн.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулинд заасан өөрт хамаарал бүхий лавлагааг авна гэвэл талийгаач нас барсан байгаа. Төрсөн аав, ээж, ах, дүү нь авах эрхтэй гэсэн зохицуулалт байхгүй. Тиймээс бид шүүхээр гаргуулахаас өөр аргагүй юм байна гээд хариугаа хурдан өг гээд Г.Д мэргэжилтэнд хандан, хариугаа авснаар шүүхэд хандсан. Захиргааны шүүхэд нотлох баримт ирж, хариуцагч нотлох баримтыг Захиргааны шүүхийн шаардсанаар гаргаж өгсөн. Энэ гаргаж өгсөн баримтад талийгаач Н.О эхээрээ овоглодог, эх нь нас барсан гэдэг нь харагдаж байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д зааснаар талийгаач Н.Оийн төрүүлсэн 2 хүүхэд болох Н.Т, Н.Н болон төрсөн эх Д.Н нар нь шууд өвлөх эрхийн гэрчилгээ авах эрхтэй юм. Нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч ээж Д.Н нь нас барснаар 2 хүүхдээс нь өөр өвлөгч байхгүй нь харагдаж байгаа. Эдгээр лавлагааг гаргаж өгч болох байтал улсын бүртгэлийн байгууллага гаргаж өгөхгүй хууль бус үйлдэл гаргаж байгаа. Заавал шүүхэд хандсанаар гаргаж өгч байгаа нь манай нэхэмжлэлийн шаардлага хангагдах бүрэн үндэстэй нь харагдаж байна. Эдгээр баримтуудыг 2 хүүхдийнхээ хууль ёсны асран хамгаалагчийн хувьд Д.Н шаардах эрхтэй байсан эсэхийг шүүх шийдвэрлэх байх. Асран хамгаалагч гэдэг бол тухайн асруулагчийн өмнөөс үйлдэл хийх эрхтэй этгээд. Гэр бүлийн тухай хуулинд заагдсанаар эцэг эх нь хүүхдийн шууд хууль ёсны асран хамгаалагч болдог.

Хууль ёсны өвлөгч 2 хүүхэд Н.Т, Н.Н нарын өмнөөс хууль ёсны асран хамгаалагчийн хувьд эцгийнх нь шаардсан баримтуудыг гаргаж өгөөгүй Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл хууль бус байна. Эдгээр баримтуудыг авах эрхтэй эсэхийг шүүх тогтоож, даалгаж шийдвэрлэж өгнө үү гэсэн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү.

Хүүхдүүд нь ээжийнхээ талаарх лавлагааг авах эрхтэй. Гэхдээ хүүхдүүд нь насанд хүрээгүй учир асран хамгаалагч нь авах эрхтэй. Асран хамгаалагч нь асруулагчид хохиролтой хэлцэл хийхийг хуулиар хориглодог хязгаарлалт бий. Өв залгамжлагчийн асран хамгаалагч нь өмнөөс нь хүсэлт гарган лавлагаа авах эрхтэй. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэг Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, ** дугаар зүйлийн **.3 дахь заалт Эцэг, эх, асран хамгаалагч, харгалзан дэмжигч нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална гэсэн заалт байгаа. Нотариатч өвлөгчийн хууль ёсны эрхтэй этгээд эсэхийг тогтооно. Талийгаач өөрт хамаарах лавлагааг авч чадахгүй. Эцэг, эх, төрөл саданд нь олгоно гэсэн хуулийн заалт байхгүй.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д Нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг, эх нэгдүгээр ээлжийн өв залгамжлагч гэж заасан байдаг. Улсын бүртгэлийн ерөнхий газарт 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр өргөдөл гаргахад Н.О нь ээж Т.Н овоглодог гэсэн лавлагааг гаргаж өгсөн. Ээж нь нэгдүгээр зэргийн өвлөгч хэдий ч нас барсан гэсэн лавлагаа авах шаардлагатай болсон. 2019 оны 10 дугаар сарын 03-ны өдөр өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах дараах лавлагаануудыг гаргуулах хүсэлт гаргасан. Үүнд: Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсний бүртгэлийн лавлагааД.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлт гаргасан. Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас иргэн Д.Н 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг төрсөн хүүхдүүд нь авах боломжтой гэж татгалзсан.

Иймд лавлагаа өгөхөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр татгалзсан үйлдэл болон бусад лавлагааг өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лавлагаа гаргаж өгөхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. гэв.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Иргэн Д.Н нь 2019 оны 08 дугаар сарын 26-ны өдөр гаргасан хүсэлтэнд Н.Оийн төрсөн эцэг, эхийн иргэний бүртгэлийн дэлгэрэнгүй лавлагаа авахыг хүссэн байсан тул Улсын бүртгэлийн нэгдсэн архиваас иргэн Д.Н 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр хуулийн дагуу хариу хүргүүлсэн. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12.6-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хууль заасан үндэслэл, журмын дагуу өгнө гэж заасны дагуу шийдвэрлэсэн.

Мөн тус хуулийн 12.14-т Эрүү, иргэн, зөрчил, захиргаа, арбитрын хэрэг, маргааныг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогч өмгөөлөгч, итгэмжлэгдсэн төлөөлөгч, үйлчлүүлэгчийнхээ эрх ашгийг хамгаалахад шаардлагатай лавлагаа, мэдээллийг улсын бүртгэлийн байгууллагаас гаргуулах тухай хүсэлтээ уг хэрэг маргааныг хянан шийдвэрлэж байгаа эрх бүхий этгээдээр дамжуулан авч болно гэдгийг тайлбарласан. Иймд иргэн Д.Нд холбогдох лавлагааг олгоогүй болно. гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: ...Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт ...хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хууль заасан үндэслэл, журмын дагуу өгнө гэж заасан байдаг. Нэхэмжлэгч талаас эцэг эх хамаатан садан нь авна гэсэн зохицуулалт байхгүй байна. Манай Улсын бүртгэлийн ерөнхий хуулинд ийм зохицуулалт байхгүй. Тиймээс уг лавлагааг шүүхээр дамжуулж авахаас өөр арга байхгүй байгаа. Манай байгууллага зөв хариу өгсөн.

Манай байгууллага Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт заасныг баримталж шүүхээс шаардсанаар эдгээр лавлагааг олгож байгаа. Түүнээс биш гэрлэлтийн баталгаагүй, Н.Оийн төрөл төрөгсдөөс итгэмжлэл авчраагүй Д.Нд эдгээр лавлагааг олгох ямар ч боломжгүй. Зөвхөн шүүхээс шаардсан гэсэн агуулгаар эдгээр лавлагааг шүүхэд гаргаж өгч байна.

Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6 дахь хэсэгт хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т зааснаас бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр, эсхүл хязгаартайгаар буюу нотариатчаар дамжуулан энэ хуулийн 12.7-д заасан зорилгоор хууль заасан үндэслэл, журмын дагуу өгнө гэж заасан байдаг. Нас барсан хүний лавлагааг манай байгууллага эцэг, эх , төрсөн ах, дүүд нь олгож байгаа. Д.Н төрүүлсэн хүүхдийнх нь эцэг нь мөн боловч Н.Отэй гэрлэлтийн бүртгэл хийлгээгүй байгаа. Тиймээс энэ нь нэг эрхийг хязгаарлаж байгаа боловч нэг эрхийг хамгаалж байгаа хуулийн заалт болчихоод байгаа. Дүү нар нь лавлагаа авч болно. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийнхаа 12 дугаар зүйлийн 12.6 дахь заалтад нас барсны лавлагааг төрсөн хүүхдэд нь олгоно гэсэн зохицуулалт байхгүй ч манай байгууллага тэгж ойлгоод уг зохицуулалтыг хэрэглэж байгаа. Бүртгэлийн шинэ хуулиар нотариатч мэдээллийн сангаас мэдээлэл авах эрхтэй ч энэ зохицуулалтын журам хараахан хэрэгжиж эхлээгүй. 2 хүүхдийн төрсний лавлагааг Д.Н шууд авчих боломжтой. гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Д.Н нь Н.О гэрлэлтээ батлуулаагүй хэдий ч 2007 оноос хамтран амьдарсан гэх бөгөөд тэд 2008 оны 1 дүгээр сарын 13-нд хүү Н.Т, 2014 оны 12 дугаар сарын 08-нд охин Н Нг төрүүлж, хүүхдүүд нь төрсөн эцэг Д.Нгээр овоглосон, эхнэр Н.О 2019 оны 6 дугаар сарын 16-нд авто ослоор нас барсан үйл баримт байна.

Нэхэмжлэгчээс итгэмжлэлээр эрх олгосны дагуу итгэмжлэгдсэн төлөөлөгч нар нэхэмжлэлийн шаардлагаа Өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсэн эсэх лавлагааД.Н нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулах тухай Д.Н хүсэлтэд Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг өгөхөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл болон бусад лавлагааг өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах хэмээх агуулгаар тодорхойлсон, энэ шаардлагын хүрээнд дүгнэж хэргийг шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Д.Н нь өөрийн төрсөн хүүхдүүд Н.Т, Н.Н нарын хууль ёсны төлөөлөгчийн хувьд тэдгээрийн хууль ёсны өв залгамжлах эрхийг хэрэгжүүлэхэд шаардагдах иргэний бүртгэлийн лавлагааг, тухайлбал Н.Т, Н.Н нарын төрсөн ээж Н.Оийн төрсний бүртгэлийн лавлагаа буюу төрсөн эцэг, эхийн иргэний бүртгэлийн лавлагаа, тэдгээрийн нас барсан эсэх лавлагаа, Н.Оийн төрүүлсэн хүүхдийн болон хүүхэд үрчилсэн эсэх лавлагааг гаргуулахаар улсын бүртгэлийн байгууллагад хандсан боловч Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/8033 тоот албан бичгээр Н.О агсаны төрсөн эх болох Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д заасан журмын дагуу олгох тул Д.Н агсаныг төлөөлөх төрсөн хүүхдүүд нь лавлагаа авах боломжтой гэж бүртгэлийн лавлагаа олгохоос татгалзаж, бусад лавлагааг гаргаж өгөөгүй байна.

Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1-д хууль ёсны өвлөгчийг нас барагчийн нөхөр, эхнэр, төрүүлсэн болон үрчилж авсан, түүнийг нас барсан хойно төрсөн хүүхэд, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хэмээн тодорхойлж, хэрвээ эдгээр өвлөгч байхгүй, эсхүл тэдгээр нь өвлөхөөс татгалзсан буюу өвлөх эрхээ алдсан бол нас барагчийн өвөг эцэг, эмэг эх, ах, эгч, дүү, ач, зээ хуульд зааснаар өвлөх эрхтэй болохыг 520.1.2-т заажээ.

Иймд Н.О агсаны хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах өөр хууль ёсны өвлөгч бий эсэхийг, тодруулбал нас барагчид төрүүлсэн болон үрчилж авсан өөр хүүхэд бий эсэх, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хэн болох, тэдгээр нь бий эсэхийг тодорхойлуулахаар улсын бүртгэлийн лавлагааг хүсэх эрхтэй, энэ эрхийг насанд хүрээгүй өвлөгчдийн хувьд тэдгээрийн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэхээр байна. Учир нь Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д зааснаар хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүсэх бөгөөд 21.5-д зааснаар гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээх ба **.3-т зааснаар эцэг, эх нь хүүхдийн эрх, ашиг сонирхлыг хамгаална.

Бүртгэлийн лавлагаа олгохоос татгалзсан хариуцагчийн 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн 11/8033 тоот албан бичигт лавлагаа авах боломжтой гэж дурдагдсан Д.Н агсаныг төлөөлөх төрсөн хүүхдүүд нь Н.О агсаны хувьд Иргэний хуулийн 520.1.1-д заасан эхний ээлжинд буюу хууль ёсоор өвлөх эрх шууд үүсэх этгээд биш, хууль ёсоор өвлөх эрх шууд үүсэх өвлөгч байхгүй тохиолдолд өвлөх эрх үүсэх ах, эгч, дүү байх тул Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6-д Хуульд өөрөөр заагаагүй бол иргэн, хуулийн этгээдэд энэ хуулийн 12.2, 12.3-т заасан нээлттэй болон хаалттай мэдээллээс бусад мэдээллийг тухайн иргэн, хуулийн этгээдийн зөвшөөрлөөр ... өгнө гэж заасныг баримтлан Н.О агсаны төрсөн эх болох Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг Д.Н агсаныг төлөөлөх төрсөн хүүхдүүд нь авах боломжтой гэж татгалзсан нь буруу, хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн Н.О агсаны хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах өөр хууль ёсны өвлөгч бий эсэхийг, тодруулбал нас барагчид төрүүлсэн болон үрчилж авсан өөр хүүхэд бий эсэх, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хэн болох, тэдгээр нь бий эсэхийг тодорхойлуулахаар улсын бүртгэлийн лавлагааг хүсэх эрхтэй, энэ эрхийг насанд хүрээгүй өвлөгчдийн хувьд тэдгээрийн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэхээр байхад Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсэн эсэх лавлагааг гаргаж өгөөгүй, хүсэлтийг шийдвэрлээгүй эс үйлдэхүй хууль бус байна.

Иймд Н.О агсаны хууль ёсны өвлөгч нь өвлөх эрхээ хэрэгжүүлэхэд шаардагдах хууль ёсны өөр өвлөгч бий эсэхийг, тодруулбал нас барагчид төрүүлсэн болон үрчилж авсан өөр хүүхэд бий эсэх, нас барагчийн төрүүлсэн болон үрчилсэн эцэг эх хэн болох, тэдгээр нь бий эсэхийг тодорхойлуулахаар улсын бүртгэлийн лавлагааг хүсэх эрхтэй, энэ эрхийг насанд хүрээгүй өвлөгчдийн хувьд тэдгээрийн эцэг буюу хууль ёсны төлөөлөгч хэрэгжүүлэх эрхтэй байх тул ийнхүү хууль зүйн үндэслэлгүй татгалзсан үйлдэл болон зарим лавлагааг өгөөгүй эс үйлдэхүй хууль бус байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсэн эсэх лавлагааД.Н нь 2015 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулах хүсэлт гаргахад Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг өгөхөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл болон бусад лавлагааг өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгуулах Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй байна.

Хариуцагчаас 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 11/10007 тоот албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагад хамаарах болон бусад лавлагааг шүүхийн шаардсанаар нотлох баримтаар ирүүлсэн бөгөөд шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангасан, нэхэмжлэлийн шаардлагад хамаарах лавлагааг хэрэгт нотлох баримтын шаардлага хангуулан хавсаргах боломжтой тул Н.Оийн төрсний бүртгэлийн лавлагаа, Н.Оийн нас барсны бүртгэлийн лавлагаа, Д.Н нас барсны бүртгэлийн лавлагаа, Н.Оийн төрүүлсэн хүүхдийн лавлагааг эх байдлаар нэхэмжлэгчид олгож, нотлох баримтын шаардлага хангуулан хэрэгт хавсаргасан болно.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Улсын бүртгэлийн ерөнхий хуулийн 12 дугаар зүйлийн 12.6, Иргэний хуулийн 520 дугаар зүйлийн 520.1.1, Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.121.5, ** дугаар зүйлийн **.3 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Н нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өвлөх эрхийн гэрчилгээ авахад шаардагдах Н.О /РД:*********/ -ийн төрсний бүртгэлийн лавлагааН.Оийн төрүүлсэн хүүхдүүдийн бүртгэлийн лавлагаа, Н.О хүүхэд үрчилсэн эсэх лавлагааД.Н нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулах тухай Д.Н хүсэлтэд Д.Н нас барсны бүртгэлийн лавлагааг өгөхөөс 2019 оны 10 дугаар сарын 18-ны өдөр 11/8033 тоот албан бичгээр татгалзсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын үйлдэл болон бусад лавлагааг өгөхгүй байгаа эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, лавлагаа гаргаж өгөхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгасугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-т заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ХАЛИУНА