Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 04 өдөр

Дугаар 138/ШШ2024/00339

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

                Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын 4 дүгээр баг, ******* ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр багт оршин суух, ГМ890926*******9 регистрийн дугаартай, овогт т холбогдох,

            “Хохирол барагдуулах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг 2024 оны 03 дугаар сарын **************-ний өдөр хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

            Нэхэмжлэгч Г.******* /утас 88777036/ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А. нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн үед миний эзэмшлийн 29-76 ДОА улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад цемент мөргөсний улмаас тээврийн хэрэгслийн урд хэсэг дэх бүх эд анги буюу урд гупер, карлон, урд 2 их гэрэл гэмтсэн. Үүнийг бүрэн засах боломжгүй учир бид хоорондоо доорх байдлаар ярилцаж зөвшилцөлд хүрсэн.

            Хариуцагч А. нь уг тээврийн хэрэгслийн эзэмшигчийн нэрийг шилжүүлэн авч, тээврийн хэрэгслийн үнэ болох *******2 500 000 төгрөгийг 2024 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн дотор Г.******* надад төлөхөөр болсон. Үүнээс 5 000 000 төгрөгийг дансаар шилжүүлж, 500 000 төгрөгийг бэлнээр өгсөн. Үлдэгдэл 7 000 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Иймд хариуцагч А.аас тээврийн хэрэгслийн үлдэх төлбөр болох 7 000 000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч А. /утас 8863*******706/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Г.*******ын 29-76 ДОА улсын дугаартай машиныг унаж яваад эвдсэн. Иймд надаас нэхэмжилсэн 7 000 000 төгрөгийг Г.*******од төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрч байна гэжээ.

           Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч А.т холбогдуулан хохирол барагдуулах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Хариуцагч А. нь 2024 оны 02 дугаар сарын 25-ны шөнийн 00 цагийн үед нэхэмжлэгч Г.Батбодын эзэмшлийн 29-76 ДОА улсын дугаартай, тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явж байгаад цемент мөргөсний улмаас тээврийн хэрэгсэлд гэмтэл учруулсан, нэхэмжлэгч, хариуцагч нар нь 2024 оны 03 дугаар сарын 0*******-ний өдөр 0293 дугаартай хохирол барагдуулах гэрээг байгуулсан байх бөгөөд хариуцагч А. нь гэрээгээр хүлээсэн үүргээ зохих ёсоор биелүүлээгүй болох нь нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, дээрх хохирол барагдуулах гэрээ, хариуцагчийн хариу тайлбар зэрэг бичгийн баримтуудаар батлагдаж байна.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Г.*******ын  “хохирол барагдуулах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А. нь хүлээн зөвшөөрч, энэ талаарх тайлбараа шүүхэд бичгээр гаргаж өгсөн байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх үндэслэлтэй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  ЗАХИРАМЖЛАХ нь:

*******. Хариуцагч А. нь хохирол барагдуулах гэрээний үүрэгт 7 000 000 төгрөгийг нэхэмжлэгч Г.*******од төлж барагдуулахыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.*******, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******26 950 /нэг зуун хорин зургаан мянга есөн зуун тавь/ төгрөгийн 50 хувь болох 63 475 /жаран гурван мянга дөрвөн зуун далан тав/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн ******* сумын төсвийн орлогоос 63 475 төгрөгийг, хариуцагч А.аас 63 475 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Г.*******од олгосугай. 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, уг асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч  сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА