| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00322/И |
| Дугаар | 138/ШШ2024/00358 |
| Огноо | 2024-04-11 |
| Маргааны төрөл | Хүүхэд үрчилснийг хүчингүйд тооцох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 11 өдөр
Дугаар 138/ШШ2024/00358
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Нэхэмжлэлийн шаардлага:“Үрчлэлт хүчингүйд тооцуулах тухай” хүсэлтийг иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нарийн бичгийн дарга Г.Оюунтуяа, нэхэмжлэгч Г.*******
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* шүүхэд гаргасан хүсэлт болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие Г.******* нь ээж *******ороо овоглодог байсан бөгөөд миний төрсөн эцэг гэдэг хүн байдаг. Сүүлд ээж ******* маань 2014 онд Ганбаяр гэдэг хүнтэй сууж 2 дүүтэй болсон. 2 дүү маань Ганбаяраар овоглодог. Гэтэл ээж маань 2 дүүгээсээ өөр овогтой байгаа учир нэг овогтой болгоё гэж хэлээд хойд эцэг болох Ганбаярт 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр үрчлэлт хийлгэж миний овгийг ******* ******* болгон өөрчилсөн. Энэ үрчлэлт миний хүсэл зоригоор хийгдсэн үрчлэлт биш, ээжийн минь хүслээр хийгдсэн үрчлэлт байсан бөгөөд би одоо 18 нас хүрсэн, насанд хүрсэн асуудлаа өөрөө шийдвэрлэх хүсэлтэй бөгөөд өөрийн ээж *******ор овоглуулах хүсэлтэй байна. Иймд 2022 оны 02 сарын 21-ний өдрийн Г.******* миний үрчлэлтийг хүчингүй болгож өгнө үү. Миний хувьд одоо өвөөгийн хамт амьдардаг. Хойд эцэг *******тай үзэл бодлын хувьд таардаггүй гэв.
Бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд ******* шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: Миний хувьд *******ийн гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байна. ******* нь анх ийн ******* гэж нэртэй байсан бөгөөд би 2011 онд *******той гэр бүл болж миний нэрээр овоглох болсон юм. Гэтэл өвчин ороогоод болж бүтэхгүй байсан, хүнд үзүүлэхээр овог, нэр таарахгүй байна гээд байгаа учир ээжтэй нь ярилцаад буцаад ээжийнх нь нэрээр овоглохоор шийдсэн. Миний нэрээр овоглохдоо үрчлэлт хийж овоглосон учир одоо үрчлэлтээ хүчингүйд тооцуулж байж овгоо солих боломжтой гэсэн юм. Тухайн үед ээж нь бичиг баримт хөөцөлдөж байгаад үрчлэлт хийх юм байна гээд үрчлэлт хийж миний нэр дээр болсон юм. Миний хувьд үрчлэлтийг хүчингүйд тооцоход татгалзахгүй гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, Дорнод аймгийн ******* сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12а ангид суралцдаг нь үнэн гэсэн тодорхойлолт, Дорнод аймгийн ******* сум, ******* дугаар багийн Засаг даргын оршин суудаг нь үнэн гэсэн тодорхойлолт, үрчилсний бүртгэлийн лавлагаа болон улсын тэмдэгтийн хураамжид төлсөн баримтуудыг нотлох баримтаар гаргаж өгсөн.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь үрчлэлт хүчингүйд тооцуулахаар хүсэлтийг гаргаж, шүүх хуралдаанд энэ хүсэлтээ дэмжиж оролцож байгаа бөгөөд хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г.*******ыг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 232101001995 дугаартай үрчилсний бүртгэлтэй *******т үрчлүүлж үрчлэлтийн бүртгэлийг хийсэн болох нь үрчлэлтийг бүртгэсэн талаарх лавлагаагаар тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г.******* нь 2005 оны 12 сарын 14-ний өдөр төрсөн одоо 18 настай бөгөөд өөрийн хүсэлтээр дээрх үрчлэлтийг хүчингүйд тооцуулан өөрийн эх У.*******ор овоглохоор гаргасан хүсэлт нь хууль зүйн үндэслэлтэй гэж үзлээ.
Гуравдагч этгээд ******* нь нэхэмжлэгч Г.*******ийн гаргасан үрчлэлт хүчингүй болгуулахаар гаргасан хүсэлтийг хүлээн зөвшөөрч байгаа болно.
Түүнчлэн зохигчдын хэн аль нь үрчилснийг хүчингүйд тооцуулах саналыг хүлээн зөвшөөрч байх тул нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээд Энхбатын Ганбаярт үрчилсэн үрчлэлтийг хүчингүйд тооцож, нэхэмжлэгчийн төрсөн эх У.*******ор овоглох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 11*******, 118, 133 дугаар зүйлийн 133.1.4-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 145 дугаар зүйлийн 145.******* дахь хэсэгт заасныг баримтлан 2005 оны 12 дугаар сарын 14-ний өдөр төрсөн ийн *******ийг 2022 оны 02 дугаар сарын 21-ний өдөр ******* овогт Энхбатын Ганбаяр, овогт ы ******* нарт үрчилсэн 232101001995 тоот үрчлэлтийг хүчингүйд тооцсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн *******2 дугаар зүйлийн *******2.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн 145 дугаар зүйлийн 145.7 дахь хэсэгт зааснаар ******* *******ийг төрсөн эх болох ы ийн асрамжинд үлдээсүгэй.
3. Иргэний улсын бүртгэлийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.8 дахь хэсэгт зааснаар үрчлэлтийн бүртгэлд зохих өөрчлөлт оруулж, Г.*******ийн иргэний бүртгэлийг сэргээхийг Дорнод аймгийн Улсын бүртгэлийн хэлтэст даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд хуульд заасан хугацаа өнгөрмөгц шүүх хуралдаанд оролцогч тал 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА