| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00329/И |
| Дугаар | 138/ШШ2024/00380 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2024/00380
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын дугаар баг, ын тоотод оршин суух, ЖБ94012*******1 регистрийн дугаартай, овогт д холбогдох,
“Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 *******00 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ******* миний бие иргэн д 2021 оны 8 сарын 2*******-нд ******* сумын ын 5-р эгнээний 4 тоот хашаанд 0.га газрыг 000 000 төгрөгөөр худалдаж 3 000 000 төгрөгийг нь тухайн үед бэлнээр авсан. Үлдсэн 4 000 000 төгрөгийг 2022 оны 03 сарыг дуусахад бүгдийг нь төлж барагдуулахаар тохиролцсон болно. Иймд гээс миний 4 000 000 төгрөг, улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөг болон 2022 оны 03 сараас хойших 4 000 000 төгрөгний хүүнд *******00 000 төгрөг нэхэмжилж байна. Энэ мөнгийг банканд хугацаатай хадгалуулсан бол 1 200 000 төгрөгний хүү авах байлаа. Иймд И.гээс нийт 4 *******00 000 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч И. /утас 9200*******58/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний иргэн Б.*******гээс 2021 оны 08 дугаар сарын 2*******-нд ын 5 дугаар эгнээний 4 тоот газрыг авахаар 3 000 000 төгрөг өгсөн.Иймд үлдэгдэл 4 000 000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 1-ний өмнө 4 *******00 000 болгон өгөхийг хүлээн зөвшөөрч байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь хариуцагч И.д холбогдуулан “Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 *******00 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч Б.*******гийн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч И. бүхэлд нь хүлээн зөвшөөрч энэ талаар тайлбар гаргасан нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч И. нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 *******00 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1, 5 дугаар зүйлийн 5.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Хариуцагч И. нь худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 4 *******00 000 төгрөгийг нэхэмжлэгч Б.*******д төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн дугаар зүйлийн .1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 88 550 төгрөгийн 44 25 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 44 25 төгрөг, хариуцагч И.гээс улсын тэмдэгтийн хураамжид 44 25 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 4 дүгээр зүйлийн 4.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА