| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00360/И |
| Дугаар | 138/ШШ2024/00381 |
| Огноо | 2024-04-17 |
| Маргааны төрөл | Хөлсөөр ажиллах, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 138/ШШ2024/00381
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, *******-р байрны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******гийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймгийн сумын *******-р баг, гэх газар оршин суух, овогт д холбогдох
Нэхэмжлэлийн шаардлагад: “Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 076 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч М.******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: сумын иргэн Д. нь 2012 оны 04 сарын 22-нд Улаанбаатар төмөр замын ажилчдын хайхрамжгүй болгоомжгүй ажиллагааны улмаас үүссэн түймэрт өртөж хашаа, саравч, гэр, худаг, мотор гэх мэтчилэн зүйлүүд нь шатаж 7 17******* 000 төгрөгийн хохирол учирч Дорнод аймгийн Цагдаагийн газраар шалгагдсан боловч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэж хэргийг хэрэгсэхгүй болгосон байдаг. Иймд иргэний журмаар хохирлоо нэхэмжилж 2018 оны 10 сарын 1-нд Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаж, Хөрөнгийн үнэлгээний төвөөр үнэлгээ хийлгэж үнэлгээ нь 5 810 000 төгрөгөөр тогтоогдсон боловч хариуцагч эсэргүүцэн төслөөр баригдсан 1 *******6******* 000 төгрөгийн худагны үнийг нэхэмжлэх эрхгүй гэж үзэн тухайн үнийн дүнг хасаж ******* 714 000 төгрөг олгохоор шийдвэрлэсэн.
Энэ шийдвэрийг хариуцагч эс зөвшөөрч, давж заалдах шатны шүүх болон улсын дээд шүүхэд гомдол гаргаж явсаар 4 жилийн дараа гүйцэтгэх хуудас бичүүлж, Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газраас хохирлыг төлүүлж д олгосон. Уг ажиллагаан нь 12 удаа хурлаар хэлэлцэгдэж янз бүрийн ажиллагаа хийгдсэн. Прокурорын газрын архиваас нотлох баримт хуулбарлан авах, баримтуудыг нотариатаар баталгаажуулах болон шууданд өгөх зэрэг 100 000 төгрөгийн зардал мөн 2018 оны 12 сарын 11-нд анх удаа хурал зарлахад зардал 100 000 төгрөг өгсөн.
Иймд өмгөөллийн хөлс 700 000 төгрөг, замын зардал *******06 000 төгрөг, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн үйл ажиллагааны зардал 70 000 төгрөг зэргийг би өөрөө төлсөн тул аас нийт 1 076 000 төгрөгийг гаргуулж өгнө үү. Мөн өмгөөллийн хөлсийг нэхэмжлэлийн үнийн дүнгийн 10% хувиар тогтоосон ба эрүүгийн шүүх хурал, иргэний хэргийн ажиллагаанд үргэлжлэн орсон тул багасгах боломжгүй болно гэжээ.
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 076 000 төгрөгийг гаргуулахаар нэмэмжилсэн.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч М.******* нь хариуцагч Д.аас хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 076 000 төгрөгийг бүрэн дүүрэн дансаар шилжүүлж авсан ба улсын тэмдэгтийн хураамжид төлсөн мөнгийг мөн адил авсан гэх үндэслэлээр шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тайлбарыг гаргаж байна.
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 12******* дугаар зүйлийн 12*******.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. М.*******гийн нэхэмжлэлтэй Д.д холбогдох “Хөлсөөр ажиллах гэрээний үүрэгт 1 076 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч М.*******гийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******8 574 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сумын төсвийн орлогоос 1******* 287 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч М.*******д олгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА