Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 04 сарын 17 өдөр

Дугаар 138/ШШ2024/00382

 

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

 

                Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* дүгээр багт байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар багт оршин суух, ЖГ6907*******87******* регистрийн дугаартай, ******* овогт холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага: Гэм хорын хохиролд 1 681 800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг *******0************** оны 03 дугаар сарын *******9ы өдөр хүлээн авч, хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******3 оны 01 дүгээр сарын *******3ы өдрийн 3*******5 дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн нь *******0*******3 оны 05 дугаар сарын *******7-ны өдрийн *******3 цагийн орчимд Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багийн нутаг “Оросын толгой” гэх *******т байх гэртээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч маргалдан улмаар зүүн хөлийн булчин хэсэгт нь 1 удаа хутгаар хутгалж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэг, Гэмтэл согог судлалын үндэсний төв эмнэлэгт гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 1 681 800 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн *******0 дугаар зүйлийн *******0.1, *******1 дүгээр зүйлийн *******1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд оос 1 681 800 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 1009000*******0080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.

Хариуцагч /903*******7600/ шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 1 681 800 төгрөгийг нэхэмжлэлд дурдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 1009000*******0080 тоот дансанд бүрэн төлж барагдуулсан тул хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

          Хэргийн материалыг шүүх хянаад  ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь хариуцагч Ч. холбогдуулан гэм хорын хохиролд 1 681 800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлага болох 1 681 800 төгрөгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлж барагдуулсан талаарх тайлбарыг нотлох баримтын хамт шүүхэд ирүүлсэн байх тул хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй байна. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75 дугаар зүйлүүдийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Хариуцагч  нь гэм хорын хохиролд 1 681 800 /нэг сая зургаан зуун наян нэгэн мянга найман зуун/ төгрөгийг Дорнод аймгийн Эрүүл мэндийн даатгалын санд төлж нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн *******1 дүгээр зүйлийн *******1.1.3-д зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 7******* дүгээр зүйлийн 7*******.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар хариуцагч нь улсын тэмдэгтийн хураамжид *******0 9*******9 төгрөгийг төрийн сангийн 100071*******009*******1 тоот дансанд төлсөн болохыг дурдсугай

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.******* дэх хэсэгт зааснаар зохигч талууд давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                          Т.БАЙГАЛМАА