| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00385/И |
| Дугаар | 138/ШШ2024/00383 |
| Огноо | 2024-04-18 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 18 өдөр
Дугаар 138/ШШ2024/00383
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р багт өөрийн байранд байрлах, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, ******* ******* тоотод оршин суух, 8885339******* утасны дугаартай, ЖД87**************097******* регистрийн дугаартай, овогт
Нэхэмжлэлийн шаардлага “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 866 000 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Дорнод аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 07 дугаар сарын 07-ны өдрийн 23******* дугаартай шийтгэх тогтоолоор хянан шийдвэрлэсэн “Б. нь 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр Дорнод аймгийн ******* сумын 3 дугаар багт байрлах хашаанд улсын дугаартай Hyundai Porter маркийн тээврийн хэрэгслийг жолоодохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн *******0 дугаар зүйлийн *******0.*******-д заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеээр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана” гэх заалтийг зөрчсөний улмаас хохирогч ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж үйлчилгээ үзүүлсэн төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч нь Дорнод аймгийн ******* сумын Эрүүл мэндийн төв, Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэгт нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 866 000 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 5*******3 дугаар зүйлийн 5*******3.*******-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******, ************** дүгээр зүйлийн **************.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Б.ээс 866 000 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******00900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 866 000 төгрөгийг төлөхөө зөвшөөрч байна. Энэ мөнгийг 202******* оны 0******* дүгээр сарын 20-ны дотор төлөх саналтай байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь хариуцагч Б.т холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 866 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлийн шаардлага 866 000 төгрөгийг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б. нь Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 866 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 866 000 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Б.ээс улсын тэмдэгтийн хураамжид *******2 667 төгрөг /866 000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 25 33******* төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА