Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 713

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Билгүүн,

улсын яллагч Ш.Алтанцэцэг,

хохирогч Л.А, түүний өмгөөлөгч Э.Гантулга,

шүүгдэгч Ц.Н, түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Ц н Н д холбогдох эрүүгийн 2016 2501 2199 дугаартай хэргийг 2017 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Ц н Н          

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ц.Н д нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлхийн 37-1055б тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.А г хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хамтран амьдарч байсан хугацаандаа чихийг нь хазаж таслах зэргээр байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Хамтран амьдарч байх хугацаандаа Л.А г зодож гэмтээсэндээ маш их гэмшиж байна. Нэмж мэдүүлэх зүйлгүй гэв.

Хохирогч Л.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Энэ хүн намайг зодож гэмтээсэн. Хэрэг болсноос хойш би сэтгэл санааны цочирлоосоо гарч чадахгүй одоо хүртэл явж байна. Эрэгтэй хүн харахаар л айгаад байдаг болсон. Өмнөх шигээ зүгээр байж чадахаа больсон. Миний нуруу хугаралтай учраас сайн гишгиж явж чадахгүй, юм хийж чадахгүй байгаа. Одоо ээж, аавынхаа асаргаанд амьдарч байгаа. Болсон хэргийн талаар ярих гэхээр чичрээд салгалаад ярьж чадахгүй байна. 2014 оны 02 дугаар сард анх Н тэй танилцсан. 2014 оны 04 дүгээр сараас 2015 он хүртэл хамт амьдарсан. Би гомдолтой байна гэв.

Шүүгдэгч Ц.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “Би согтуудаа л энэ асуудалыг гаргасан байдаг юу ч санахгүй байна. Миний буруу, би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Л.А тай 2 жил нэг гэрт хамтран амьдарч байна. Бид хоёр хувиараа монгол дээл оёдог, орлогынхоо мөнгөөр архи уудаг. Тэгээд шөнө унтаж байхад А надад хэлэхгүй гараад явцан байдаг, араас нь утсаар ярихаар би аавындаа байна, чамаас айгаад гэдэг. Би ямар нэгэн шалтгаангүй зоддоггүй хоорондоо ямар нэгэн хэрүүлийн асуудлаас болоод хэрэлдэж маргалдаж зодолдох асуудал зөндөө гардаг байсан. Би тэр өдрийг санахгүй байна, бид хоёр архи уугаад, би согтоод унтсан, өглөө босоход А намайг чи миний чихийг хазсан гээд харуулж байсан, би маш согтуу тасраад унтсан байсан юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. А уурлаад хутга барьсан, тэгэхээр нь би хутгаа найздаа өгөө гэсэн чинь өгөхгүй булаацалдсан тэгэхдээ гараа зүсээд миний ард гарахдаа миний бөгсөн дээр хутгаар нэг удаа зүссэн тэгээд би хутгыг булааж аваад далд хийсэн ер нь уурлахаараа би амиа хорлоно, боож үхнэ, эм ууна гэдэг. Би цагдаагийн байгууллагад өгвөл ална шүү гэж сүрдүүлж байгаагүй. Бэлэг эрхтэн рүү нь ч ганж хийж байгаагүй намайг гүтгэж байна. Надад сонсгож буй эрүүгийн хариуцлагын талаар би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын дундуур Л.А нь согтуугаар айлд агсан тавиад байхаар нь хүчээр чирж гаргахад Л.А өөрөө тэр айлын хаалганы босгонд хүчтэй 2-3 удаа унасан, тэгэхдээ нурууны нугамны ясаа хугалсан байх гэж бодож байна, би зодож санаатай хугалаагүй. Харин согтуудаа Л.А ын зүүн чихний ирмэгийг шүдээрээ хазсан нь үнэн. Би Л.А г байнга тарчлаадаг асуудал байхгүй хааяа л хамт архи ууж хоорондоо маргалддаг ...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 25-30, 123-128 дугаар хуудас/,

Хохирогч Л.А ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэртээ самаранд явчихаад ирсэн. Тэгтэл хамтран амьдрагч Ц.Н хамт явсан жолоочтойгоо намайг хардаад, гэртээ ороод надтай маргалдсан. Тэгээд гурлийн ганжин модоор толгой руу цохиж хагалсан, хоолой багалзуурдаад, миний баруун гарыг гараараа цохиж хөндүүртэй болгосон. Би гэрээсээ гараад дүү Л.А дээр очсон, тэгтэл дүү гэмтлийн эмнэлэг дагуулж явж толгойнд оёдол тавиулсан. Урьд нь намайг зодож байсан 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож биед хүндэвтэр гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаагч нэг эмэгтэй хүн дээр шалгагдаж байгаад гомдол саналгүй гэж хүсэлт гаргаж байсан, хэрхэн шийдсэнийг нь мэдэхгүй байна. Ц.Н намайг сар өдрийн санахгүй байна гэртээ нүүр, ам руу гараараа цохиж, үснээс зулгаагаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан, би эмнэлэгт үзүүлээгүй гэр рүүгээ явдаг байсан. Тэгээд аав ээжийндээ байж байхад Ц.Н ахиж ийм зүйл гаргахгүй гээд уучлал гуйхаар нь би уучлаад гэрт очдог байсан. Тэгээд чи гэр рүүгээ явлаа гээд дахиад зоддог байсан. Мөн тааралдсан зүйлээрээ намайг зоддог  миний чихийг хүртэл хазаж сэтэлсэн, гурилын ганжин модийг хүртэл миний бэлэг эрхтэн рүү хийж цус алдуулж байсан мөн хутгаар гар хөлийг зүсэж гараараа уруул руу цохиж сэтэлсэн, би биедээ зөндөө гэмтэл авсан, энэ бүгдийг Ц.Н учруулсан, намайг байнга зодож тарчлааж зовоодог. Намайг Ц.Н нэг жилийн хугацаанд сардаа 7 хоногт 3-4 удаа зоддог байсан. Согтуудаа ч эрүүлдээ ч зоддог байсан. Намайг ах дүү, аав ээж, цагдаагийн байгууллагад энэ талаар хэлвэл хоёр охиныг чинь хүчиндэж чамайг ална шүү гэж заналхийлдэг байсан тэгээд би хэлж чаддаггүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 7-12, 87-89 дүгээр хуудас/,

Гэрч Р.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би охиныгоо хэдэн онд төрсөнийг санахгүй байна, миний охин А нь бага насаа цэцэрлэгт хүмүүжиж байгаад 8 жилийн сургууль төгссөн, хоёр охины аав болох Ж тэй 5 жил амьдарч байгаад салаад бид нартай хамт манай гэрт амьдарч байсан. Тэгээд үсчин болон хувиараа монгол дээл оёж амьдардаг байсан. Энэ залуутай амьдарч эхлээд 1 жил болж байгаа, би анх хараад онцгүй санагдсан. Аын хоёр охиныг тийш нь явуулаагүй тэгээд хэсэг хугацааны дараа би охиныгоо яаж амьдарч байгааг харахаар очсон тэгтэл 4 ханатай гэрт амьдарч байсан, гэрийнх нь хагас унь шатчихсан байдалтай байсан. А гэртээ 2-3 удаа ирэхдээ дандаа зодуулсан ирдэг байсан, Аыг гэртээ ирэхээр нь байнга утасдаад байдаг байсан. Саяхан А Дарь-Эхээс Толгойтын Нарангийн гол руу алхсаар ирлээ гээд шөнө дунд орж ирсэн. Хоёр нүд нь хөхөрсөн, тагларсан бүх бие нь хөх эрээн толботой, чихийн хазаж тасалсан, бичиг баримтын хүртэл шатаасан гэж ирсэн. Би тэр өдрөөс хойш охин А г гэрээс гаргахгүй байж байгаад энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 92-93 дугаар хуудас/,

Гэрч Ё.Л ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “А бидэнтэй хамт амьдарч байгаад нэг хэсэг алга болж байгаад ирсэн. Тэгтэл энэ зоддог гэх нөхөртэй уулзсаар байгаад нэг гэрт амьдрах болсон. Нэг хэсэг гайгүй амьдраад байх шиг байсан, тэгээд нэг удаа А тай хамт амьдарч байгаа гэх залуугийнд очсон, монгол гэрт амьдарч байсан тэгээд яаж амьдарч байгааг нөгөө залуугаас асуухад А бид хоёр захиалгаар монгол дээл оёод сайхан амьдарч байна гэсэн. Тэгээд би ашгүй дээ сайхан л амьдарч байгаа юм байна гэж бодоод явсан. Тэгтэл хэд хоногийн дараа А шөнө алхсаар ирлээ гээд хоёр нүд нь хөхөрсөн тагларсан бүх бие нь хөх эрээн толботой ирсэн” гэх мэдүүлэг. /1-р хавтас 94-95 дугаар хуудас/,

Гэрч Ч.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нагац ах Ц.Н нь сүүлийн нэг сар орчим А гэх эмэгтэйтэй хамт манай хүүхдийг хараад манай гэрт байсан. Шинэ жилийн өмнө нь Ц.Н ах гэртээ харилаа гээд явсан. Ц.Н ах архи согтууруулах ундааны зүйлийг хааяа найз нөхөдтэйгээ хэрэглэдэг байх, манай гэрт байх хугацаандаа архи дарс ууж байгаагүй. А гэх эмэгтэй өөрөө манай ах Ц.Н г уруу татаж архи уудаг, архинд их дуртай эмэгтэй шиг харагдаж байсан. Надаас мөнгө төгрөг авдаг түүгээрээ архи уудаг. Мөнгөтэй үед нь хамт архи ууж байгаад мөнгөгүй үед нь хаяад явдаг, хэсэг хугацаанд алга болж байгаад буцаад манай ах дээр хүрээд ирдэг их л сонин амьдралтай эмэгтэй. Манай гэр бүлийн зүгээс А г Ц.Н ахтай хамт байлгамааргүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 106-107 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 09ий өдрийн шинжээчийн ¹13979 дүгнэлтэд “Л.А ын биед баруун зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацарт, баруун мөр, бүсэлхийд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹7185 дүгнэлтэд “А ын биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 3, 4 нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөн, баруун бугалга, зүүн хонго, гуя, баруун гуя, бүсэлхий, баруун дал, зүүн даланд  цус хуралт, ууцны голд, зүүн бүсэлхий, баруун тохойд зулгаралт, зүүн гарын сарвууны ар гадаргуу болон 4 хурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үений дотор талд 2х0.2, зүүн бугуйн үений гадна талд 1.5х0.3 см 2 ширхэг, зүүн гуяны урд 0.3х0.3 см хүрэн бор өнгийн сорви, зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг хэсэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 112 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹988 дүгнэлтэд “Шинжээч эмч Г.Э ын №7185 тоот дүгнэлтээр Л.А ын биед тогтоогдсон баруун бугуйн үений дотор талд 2х0.2 см, зүүн бугуйн үений гадна талд 1.5х0.3 см 2 ширхэг, зүүн гуяны урд 0.3х0.3 см хүрэн бор өнгийн сорви, зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтлүүд нь 2016.05.23-нд үүсгэгдсэн байх боломжгүй. Х.А ын биед зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг хэсэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 116-117 дугаар хуудас/,

Шинжээч О.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 988 дугаартай дүгнэлтийг эмч Ц.О, М.З нарын хамтаар гаргасан. Дээрх гэмтлүүдийг үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжгүй өмнө нь үүссэн гэмтэл байх бөгөөд ямар цаг хугацааны өмнө, нэг дор болон өөр өөр цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд чихний гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлэг. /1-р хавтас 208-209 дүгээр хуудас/,

Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын хуулбар /1-р хавтас 76-86 дугаар хуудас/,

Хохирлын баримт /2-р хавтас 1-2 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1-р хавтас 31 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1-р хавтас 32 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ц.Н д нь согтуугаар 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр Сэлхийн 37-1055б тоотод байх өөрийн гэртээ хамтран амьдрагч Л.А ыг хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан,

2016 оны 10 дугаар сарын 07-оос 08-нд шилжих шөнө зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан, хамтран амьдарч байсан хугацаандаа чихийг нь хазаж таслах зэргээр байнга зодох буюу тарчлаасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Шүүгдэгч Ц.Н ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би согтуудаа л энэ асуудалыг гаргасан байдаг юу ч санахгүй байна. Миний буруу, би буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би Л.А тай 2 жил нэг гэрт хамтран амьдарч байна. Бид хоёр хувиараа монгол дээл оёдог, орлогынхоо мөнгөөр архи уудаг. Тэгээд шөнө унтаж байхад А надад хэлэхгүй гараад явцан байдаг, араас нь утсаар ярихаар би аавындаа байна, чамаас айгаад гэдэг. Би ямар нэгэн шалтгаангүй зоддоггүй хоорондоо ямар нэгэн хэрүүлийн асуудлаас болоод хэрэлдэж маргалдаж зодолдох асуудал зөндөө гардаг байсан. Би тэр өдрийг санахгүй байна, бид хоёр архи уугаад, би согтоод унтсан, өглөө босоход А намайг чи миний чихийг хазсан гээд харуулж байсан, би маш согтуу тасраад унтсан байсан юу болсон талаар хэлж мэдэхгүй байна. А уурлаад хутга барьсан, тэгэхээр нь би хутгаа найздаа өгөө гэсэн чинь өгөхгүй булаацалдсан тэгэхдээ гараа зүсээд миний ард гарахдаа миний бөгсөн дээр хутгаар нэг удаа зүссэн тэгээд би хутгыг булааж аваад далд хийсэн ер нь уурлахаараа би амиа хорлоно, боож үхнэ, эм ууна гэдэг. Би цагдаагийн байгууллагад өгвөл ална шүү гэж сүрдүүлж байгаагүй. Бэлэг эрхтэн рүү нь ч ганж хийж байгаагүй намайг гүтгэж байна. Надад сонсгож буй эрүүгийн хариуцлагын талаар би хүлээн зөвшөөрөхгүй байна. 2016 оны 04 дүгээр сарын дундуур Л.А нь согтуугаар айлд агсан тавиад байхаар нь хүчээр чирж гаргахад Л.А өөрөө тэр айлын хаалганы босгонд хүчтэй 2-3 удаа унасан, тэгэхдээ нурууны нугамны ясаа хугалсан байх гэж бодож байна, би зодож санаатай хугалаагүй. Харин согтуудаа Л.А ын зүүн чихний ирмэгийг шүдээрээ хазсан нь үнэн. Би Л.А г байнга тарчлаадаг асуудал байхгүй хааяа л хамт архи ууж хоорондоо маргалддаг ...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 25-30, 123-128 дугаар хуудас/,

Хохирогч Л.А ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2016 оны 10 дугаар сарын 07-08-нд шилжих шөнө гэртээ самаранд явчихаад ирсэн. Тэгтэл хамтран амьдрагч Ц.Н хамт явсан жолоочтойгоо намайг хардаад, гэртээ ороод надтай маргалдсан. Тэгээд гурлийн ганжин модоор толгой руу цохиж хагалсан, хоолой багалзуурдаад, миний баруун гарыг гараараа цохиж хөндүүртэй болгосон. Би гэрээсээ гараад дүү Л.А дээр очсон, тэгтэл дүү гэмтлийн эмнэлэг дагуулж явж толгойнд оёдол тавиулсан. Урьд нь намайг зодож байсан 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдөр зодож биед хүндэвтэр гэмтэл учруулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98.1-д зааснаар эрүүгийн хэрэг үүсгэгдэн мөрдөн байцаагч нэг эмэгтэй хүн дээр шалгагдаж байгаад гомдол саналгүй гэж хүсэлт гаргаж байсан, хэрхэн шийдсэнийг нь мэдэхгүй байна. Ц.Н намайг сар өдрийн санахгүй байна гэртээ нүүр, ам руу гараараа цохиж, үснээс зулгаагаад толгой руу гараараа хэд хэдэн удаа цохиж гэмтэл учруулсан, би эмнэлэгт үзүүлээгүй гэр рүүгээ явдаг байсан. Тэгээд аав ээжийндээ байж байхад Ц.Н ахиж ийм зүйл гаргахгүй гээд уучлал гуйхаар нь би уучлаад гэрт очдог байсан. Тэгээд чи гэр рүүгээ явлаа гээд дахиад зоддог байсан. Мөн тааралдсан зүйлээрээ намайг зоддог  миний чихийг хүртэл хазаж сэтэлсэн, гурилын ганжин модийг хүртэл миний бэлэг эрхтэн рүү хийж цус алдуулж байсан мөн хутгаар гар хөлийг зүсэж гараараа уруул руу цохиж сэтэлсэн, би биедээ зөндөө гэмтэл авсан, энэ бүгдийг Ц.Н учруулсан, намайг байнга зодож тарчлааж зовоодог. Намайг Ц.Н нэг жилийн хугацаанд сардаа 7 хоногт 3-4 удаа зоддог байсан. Согтуудаа ч эрүүлдээ ч зоддог байсан. Намайг ах дүү, аав ээж, цагдаагийн байгууллагад энэ талаар хэлвэл хоёр охиныг чинь хүчиндэж чамайг ална шүү гэж заналхийлдэг байсан тэгээд би хэлж чаддаггүй байсан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 7-12, 87-89 дүгээр хуудас/,

Гэрч Р.А ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би охиныгоо хэдэн онд төрсөнийг санахгүй байна, миний охин А нь бага насаа цэцэрлэгт хүмүүжиж байгаад 8 жилийн сургууль төгссөн, хоёр охины аав болох Ж тэй 5 жил амьдарч байгаад салаад бид нартай хамт манай гэрт амьдарч байсан. Тэгээд үсчин болон хувиараа монгол дээл оёж амьдардаг байсан. Энэ залуутай амьдарч эхлээд 1 жил болж байгаа, би анх хараад онцгүй санагдсан. Аын хоёр охиныг тийш нь явуулаагүй тэгээд хэсэг хугацааны дараа би охиныгоо яаж амьдарч байгааг харахаар очсон тэгтэл 4 ханатай гэрт амьдарч байсан, гэрийнх нь хагас унь шатчихсан байдалтай байсан. А гэртээ 2-3 удаа ирэхдээ дандаа зодуулсан ирдэг байсан, Аыг гэртээ ирэхээр нь байнга утасдаад байдаг байсан. Саяхан А Дарь-Эхээс Толгойтын Нарангийн гол руу алхсаар ирлээ гээд шөнө дунд орж ирсэн. Хоёр нүд нь хөхөрсөн, тагларсан бүх бие нь хөх эрээн толботой, чихийн хазаж тасалсан, бичиг баримтын хүртэл шатаасан гэж ирсэн. Би тэр өдрөөс хойш охин А г гэрээс гаргахгүй байж байгаад энэ талаар цагдаагийн байгууллагад гомдол гаргасан...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 92-93 дугаар хуудас/,

Гэрч Ё.Л ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “А бидэнтэй хамт амьдарч байгаад нэг хэсэг алга болж байгаад ирсэн. Тэгтэл энэ зоддог гэх нөхөртэй уулзсаар байгаад нэг гэрт амьдрах болсон. Нэг хэсэг гайгүй амьдраад байх шиг байсан, тэгээд нэг удаа А тай хамт амьдарч байгаа гэх залуугийнд очсон, монгол гэрт амьдарч байсан тэгээд яаж амьдарч байгааг нөгөө залуугаас асуухад А бид хоёр захиалгаар монгол дээл оёод сайхан амьдарч байна гэсэн. Тэгээд би ашгүй дээ сайхан л амьдарч байгаа юм байна гэж бодоод явсан. Тэгтэл хэд хоногийн дараа А шөнө алхсаар ирлээ гээд хоёр нүд нь хөхөрсөн тагларсан бүх бие нь хөх эрээн толботой ирсэн” гэх мэдүүлэг. /1-р хавтас 94-95 дугаар хуудас/,

Гэрч Ч.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Манай нагац ах Ц.Н нь сүүлийн нэг сар орчим А гэх эмэгтэйтэй хамт манай хүүхдийг хараад манай гэрт байсан. Шинэ жилийн өмнө нь Ц.Н ах гэртээ харилаа гээд явсан. Ц.Н ах архи согтууруулах ундааны зүйлийг хааяа найз нөхөдтэйгээ хэрэглэдэг байх, манай гэрт байх хугацаандаа архи дарс ууж байгаагүй. А гэх эмэгтэй өөрөө манай ах Ц.Н г уруу татаж архи уудаг, архинд их дуртай эмэгтэй шиг харагдаж байсан. Надаас мөнгө төгрөг авдаг түүгээрээ архи уудаг. Мөнгөтэй үед нь хамт архи ууж байгаад мөнгөгүй үед нь хаяад явдаг, хэсэг хугацаанд алга болж байгаад буцаад манай ах дээр хүрээд ирдэг их л сонин амьдралтай эмэгтэй. Манай гэр бүлийн зүгээс Аыг Ц.Н ахтай хамт байлгамааргүй байна...” гэх мэдүүлэг. /1-р хавтас 106-107 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 10 дугаар сарын 09ий өдрийн шинжээчийн ¹13979 дүгнэлтэд “Л.А ын биед баруун зулайн хуйханд шарх, духанд зулгаралт, цус хуралт, баруун нүдний зовхи, баруун хацарт цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дээд уруул, баруун хацарт, баруун мөр, бүсэлхийд цус хуралт, хүзүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо, ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹7185 дүгнэлтэд “А ын биед бүсэлхийн 2-р нугалмын зүүн хөндлөн сэртэн, бүсэлхийн 3, 4 нугалмын баруун хөндлөн сэртэнгийн хугарал, 2 нүдний дээд, доод зовхи, зүүн бугалга, мөн, баруун бугалга, зүүн хонго, гуя, баруун гуя, бүсэлхий, баруун дал, зүүн даланд  цус хуралт, ууцны голд, зүүн бүсэлхий, баруун тохойд зулгаралт, зүүн гарын сарвууны ар гадаргуу болон 4 хурууны зөөлөн эдийн няцрал, баруун бугуйн үений дотор талд 2х0.2, зүүн бугуйн үений гадна талд 1.5х0.3 см 2 ширхэг, зүүн гуяны урд 0.3х0.3 см хүрэн бор өнгийн сорви, зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг хэсэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтэл тогтоогдлоо. ...хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 112 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹988 дүгнэлтэд “Шинжээч эмч Г.Э ын №7185 тоот дүгнэлтээр Л.А ын биед тогтоогдсон баруун бугуйн үений дотор талд 2х0.2 см, зүүн бугуйн үений гадна талд 1.5х0.3 см 2 ширхэг, зүүн гуяны урд 0.3х0.3 см хүрэн бор өнгийн сорви, зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтлүүд нь 2016.05.23-нд үүсгэгдсэн байх боломжгүй. Х.А ын биед зүүн чихний дэлбэнгийн гадна ирмэг хэсэг 1.5 см талбайд тасарч үгүй болсон гэмтэл нь дангаараа шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д заасан гэмлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /1-р хавтас 116-117 дугаар хуудас/,

Шинжээч О.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2016 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн 988 дугаартай дүгнэлтийг эмч Ц.О, М.З нарын хамтаар гаргасан. Дээрх гэмтлүүдийг үзэхэд хэрэг гарсан цаг хугацаанд үүсэх боломжгүй өмнө нь үүссэн гэмтэл байх бөгөөд ямар цаг хугацааны өмнө, нэг дор болон өөр өөр цаг хугацаанд үүссэн эсэхийг тогтоох боломжгүй. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарах бөгөөд чихний гэмтэл нь дангаараа хөнгөн зэрэгт хамаарна…” гэх мэдүүлэг. Гэр бүлийн хүчирхийллийн эрсдэлийн нөхцөл байдлыг тодорхойлох үнэлгээний маягтын хуулбар /1-р хавтас 76-86 дугаар хуудас/,

Хохирлын баримт /2-р хавтас 1-2 дугаар хуудас/,

Шүүгдэгч Ц.Н д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Ц.Н нь бие махбодын,сэтгэл санааны,шаналал зовиур үүсгэж гэмт хэрг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцож, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Дээрхи эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болон түүний хувийн байдал хамтран амьдрагчийнхаа эрүүл мэндэд учруулсан хохирлын нөхцөл байдал, тухайлбал хохирогчийн мэдүүлэгт “…тааралдсан зүйлээрээ намайг зоддог, миний чихийг хүртэл хазаж сэтэлсэн, гурилын ганжин модийг хүртэл миний бэлэг эрхтэн рүү хийж цус алдуулж байсан мөн хутгаар гар хөлийг зүсэж гараараа уруул руу цохиж сэтэлсэн, би биедээ зөндөө гэмтэл авсан, энэ бүгдийг Ц.Н учруулсан, намайг байнга зодож тарчлааж зовоодог. Намайг Ц.Н нэг жилийн хугацаанд сардаа 7 хоногт 3-4 удаа зоддог байсан. Согтуудаа ч эрүүлдээ ч зоддог байсан. Намайг ах дүү, аав ээж, цагдаагийн байгууллагад энэ талаар хэлвэл хоёр охиныг чинь хүчиндэж чамайг ална шүү гэж заналхийлдэг байсан” гэх зэргээр байнга тарчлааж байсан байдлыг эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ харгалзан шүүгдэгч Ц.Н ын үйлдсэн гэмт хэрэг тус бүрт ял оногдуулж нэмж нэгтгэн нийт эдлэх ялын төрөл, хэмжээг тогтоосон болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Ц.Н нь 45 хоног цагдан хоригдсон болохыг тус тус дурдах нь зүйтэй байна.