Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
Хэргийн индекс | 138/2024/00077/И |
Дугаар | 138/ШШ2024/00398 |
Огноо | 2024-04-24 |
Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Дорнод аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2024/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, ******* хотхон ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын -р баг, -******* тоотод оршин суух, регистрийн дугаартай, ******* овогт
Нэхэмжлэлийн шаардлага: “570 000 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч Г.*******, хариуцагч Э., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.д холбогдуулан 570 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1.Би болон өөр хоёр хүний хамтаар дөрвүүлээ ******* сумын 6-р баг Ивээл хороололд байрлах шинээр баригдаж буй 20 айлын орон сууцанд заслын ажлыг хийж гүйцэтгэсэн. нь Төрөө гэх хүнтэй тохирч ажлыг авсан. Би хоёр айлын өрөөний дотор замаск таталт хийсэн. тай ажлын хөлсөө 900 000 төгрөгөөр тохирсон. Би 2023 оны 9 сараас 2023 оны 12 сарын 3-ны хооронд ажлыг хийсэн. Ажлын явц дундуур надад 00 000 төгрөг өгсөн. нь Төрөө инженерээс ажлын хөлсөө бүрэн авсан байсан. нь үлдэгдэл мөнгөө өгнө гээд өгөөгүй. Иймээс ас ажлын хөлсний үлдэгдэл 500 000 төгрөг, өмнө нь надаас зээлсэн 20 000 төгрөг, ургамалын үнэ 15 000 төгрөг, бунханд ажиллаж байхдаа такси явсны төлбөрийг би хийсэн учир 35 000 төгрөг нийт 570 000 төгрөг гаргуулах хүсэлтэй байна. Ургамалаа буцааж өгнө гэвэл авна. Таксийн төлбөрийг би төлсөн учир ас нэхэмжилж байна гэв.
2.Хариуцагч Э. хариу тайлбартаа: ******* нь надаас хоёр айлын ажил гуйж үнэ тохиролцож авсан нь үнэн. Ажил хийх явцдаа ажлаа хаяаад явсан. Ажлын хөлс 800 000 төгрөгөөр тохиролцсон. 00 000 төгрөг өгсөн. Одоо 00 000 төгрөг өгөх ёстой. Бид хоёр 900 000 төгрөгөөр тохиролцоогүй. *******ээс 20 000 төгрөг зээлсэн үнэн. Харин ******* нь өөрөө надад бөөрөнд сайн гээд ургамал өгсөн болохоор би худалдаж аваагүй. Хэрэв ургамалаа авна гэвэл буцааж өгнө би хэрэглээгүй байгаа. Таксиний хувьд бид нар төлбөрөө хуваагаад төлөөд явдаг байсан. Би зөвшөөрөхгүй. ******* 20 000 төгрөг төлнө. Харин бусдыг нь зөвшөөрөхгүй. Миний хувьд хувиараа ажил авчихсан байсан. ******* нь эгчдээ нэг айл өгчих гэж өөрөө гуйхаар нь өгсөн. Гэтэл ******* нь хоёр айлын ажлыг дутуу хийсэн. Барилгын ажил хоёр үе татах ёстой байтал нэг үе татаж хаалга амалгааг хийгээгүй хот явчихсан. Тухайн үед би ажлын хөлсөнд 00 000 төгрөг өгсөн. Барилгын ажил нь бүх ажлаа хийж дуусгаж байж мөнгөө авах ёстой. Гэтэл бүрэн гүйцэд хийгээгүй гэв.
. Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, зэрэг нотлох баримтыг шүүхэд ирүүлсэн болно.
5. Хариуцагчаас: бичгийн баримт ирүүлээгүй болно.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.д холбогдуулан “570 000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасны заримыг хангаж үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
2. Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
3. Нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.т холбогдуулан ******* сумын 6-р баг Ивээл хороололд баригдсан 20 айлын орон сууцны хоёр айлын барилгын засал чимэглэлийн ажлыг 900 000 төгрөгөөр тооцож урьдчилгаанд 00 000 төгрөг авч үлдэх 500 000 төгрөг гаргуулахаар, мөн тухайн үед өөрөөсөө зээлсэн 20 000 төгрөг, худалдсан ургамалын үнэ 15 000 төгрөг, такси хөлсөлж төлбөр төлсөн 35 000 төгрөг нийт 570 000 төгрөг шаардсан.
. Хариуцагч Э. нь нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас 20 000 төгрөгийг төлөх, ургамалыг нь буцааж өгнө, харин таксины төлбөрийн хувьд бид нар харилцан тохиролцоод хуваагаад төлж явсан учир хүлээн зөвшөөрөхгүй, заслын ажлын хувьд 800 000 төгрөгөөр тохирч 00000 төгрөгийг өгсөн үлдэх 00 000 төгрөгийг төлсөн, ажлын хөлсөө 900 000 төгрөг гэж яриагүй учир зөвшөөрөхгүй гэж тайлбарлан маргасан болно.
5. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-д зааснаар “хөлсөөр ажиллах гэрээгээр ажиллагч нь тохиролцсон ажил үйлчилгээг гүйцэтгэх, ажиллуулагч хөлс төлөх үүргийг тус тус хүлээхээр хуульд заажээ.
Дээрх хуулийн зохицуулалтын дагуу нэхэмжлэгч Г.******* нь хариуцагч Э.тай тохиролцон түүний хийж гүйцэтгэж байсан барилгын засал чимэглэлийн ажлаас тодорхой хэмжээний ажлыг гүйцэтгэж улмаар ажлын хөлс авахаар тохиролцсон байна.
Нэхэмжлэгч Г.******* нь ажлын хөлс шаардах эрхтэй гэж үзлээ.
Гэхдээ нэхэмжлэгч Г.******* нь ажлын хөлсний үлдэгдэл 500 000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд тухайн үед хариуцагч Э.тай 900 000 төгрөгөөр тохиролцсон гэж тайлбарлан 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлагаа гаргасан боловч энэ талаар хуульд заасан дагуу нотлох баримтаар нотлоогүй.
Мөн нэхэмжлэлийн шаардлагат такси хөлсөлсний төлбөрт 35 000 төгрөгийг өөрөө төлсөн гэж тайлбарладаг боловч энэ талаар мөн нотлох баримт ирүүлээгүй, түүнчлэн хариуцагч Э. “өөрийнх нь өгсөн ургамалыг буцааж өгнө” гэж тайлбарласныг зөвшөөрч ургамалаа буцааж авна гэж байгаа тул дараах байдлаар хэргийг шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь өөрийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг нотлох баримтаар нотлох үүрэгтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар “...шаардлагын үндэслэл нотлох баримтаа өөрөө нотлох, нотлох баримтаа цуглуулж бүрдүүлэх үүрэгтэй” гэж хуулиар зохицуулсан үүргийн дагуу хариуцагчаас шаардах эрхээ нотлох баримтаар нотлож чадаагүй байна.
Харин хариуцагч Э.Энх-Уянгын хүлээн зөвшөөрсөн ажлын хөлсний үлдэгдэл 00 000 төгрөг, зээлж авсан гэх 20 000 төгрөгийг нийт 20 000 төгрөгийг гаргуулж үлдэх 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэлээ.
6. Улсын тэмдэгтийн хураамжийн хувьд нэхэмжлэгчийн төлсөн 17 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.ас 13 250 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.2.2, *******6, *******8 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 359 дугаар зүйлийн 359.1, 281 дугаар зүйлийн 281.1-д тус тус заасныг үндэслэн хариуцагч ас 20 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ******* *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 150 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 17 750 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж хариуцагч Э.ас 13 250 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******т олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.2, *******9.-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 1 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.7 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч нар нь шийдвэрийг гардан авах хугацаанд шүүхэд ирж гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА