| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00320/И |
| Дугаар | 138/ШШ2024/00399 |
| Огноо | 2024-04-24 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 138/ШШ2024/00399
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн *******-р хороо, Стадион оргил, Махатма Ганди хороолол, Богд Жавзандамба гудамж-33, ******* ******* ******* барилга, ******* дүгээр давхарын *******2 тоотод хаяганд байрлах, 718*******1 регистрийн дугаартай, “******* ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын -р баг, 4*******-р байрны подвалд тоотод оршин суух, 88*******7722 утасны дугаартай, ЖЗ81131******* регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлагад: “Зээлийн гэрээний үүрэгт 2 *******23 827.81 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ” ХХК шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:..Хариуцагч Б. нь хэрэглээний зориулалтаар зээл авах хүсэлтэй байгаагаа илэрхийлж, 222 оны 5 сарын 23-ны өдөр 111353 дугаартай Цахим зээлийн эрх нээх гэрээ, 4853 дугаартай Лизингийн гэрээ, 4853-МС1 дугаар хөдлөх хөрөнгө барьцааны гэрээг тус тус байгуулан 2 **************8 төгрөгийн зээлийг сарын 2.******* хувийн хүүтэйгээр, 3 сарын хугацаатай буюу 225 оны 5 сарын 2-ны өдөр дуусгавар болгох нөхцөлтэй авсан. Анх зээл авсан өдрөөс хойш 223 оны сарын 2-ны өдрийн байдлаар үндсэн төлбөрт 72 478.*******1 төгрөгийг, хүүний төлбөрт *******31 3. төгрөгийг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 5*******4.44 төгрөгийг, нийт 1 34 13.*******5 төгрөгийн төлөлт хийсэн. Түүнээс хойш нэхэмжлэл гаргах өдрийг хүртэлх хугацаанд зээлийн үндсэн төлбөр, хүүний төлбөрөөс огт төлөлт хийгээгүй зээлийн гэрээнд заасан эргэн төлөх хуваарийг ноцтой зөрчиж байна. Зээлдэгч Б. нь 224 оны 2 сарын 14-ний өдрийн байдлаар 24 хоног хугацаа хэтэрч байна.
Иймд хариуцагчаас үндсэн зээлийн үлдэгдэл 2 2*******5 521.******* төгрөг, зээлийн хүү 5*******1 445. төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт 14 81. төгрөг, нийт 2 *******1 827.81 төгрөг, нотариатын зардалд 22 төгрөг бүгд 2 *******23 827.81 төгрөгийн зээлийн төлбөрийг хариуцагч Б.аас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “Таван богд ” ХХК-иас зээл авсан нь үнэн. Нэхэмжилсэн 2 *******23 827.81 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 224 оны 5 сарын 2-наас 224 оны 1 сарын 2-н хүртэл хугацаанд сар бүр 5 төгрөгөөр төлж барагдуулахаар хүсэлтэй байгаа тул хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “Таван богд ” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 2 *******23 827.81 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “Таван богд ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 2 *******23 827.81 төгрөгийг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б. нь “Таван богд ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2 *******23 827.81 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “Таван богд ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 2 *******23 827.81 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 3 85.5 төгрөг /2 *******23 827.81 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 1 731.25 төгрөгийн 5 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА