Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 13 өдөр

Дугаар 715

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч П.Даваасүрэн,

иргэний нэхэмжлэгч Б.Г, түүний өмгөөлөгч Ч.Энхтөвшин,

иргэний хариуцагч Б.Г ХХК-ний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

шүүгдэгч Б.Н, түүний өмгөөлөгч Д.Энхбаатар,

шүүгдэгч Д.О, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт Б ийн Н, овогт Д ын О нарт холбогдох эрүүгийн 201525011568 дугаартай, 105/2019/0032/э индекстэй хэргийг  хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр төрсөн,  настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт Б ийн Н

2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, халх, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, овогт Д ын О

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Д.О нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот хашаанд үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийх зорилгоор баригдаж буй 3 давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад Б.Н маркийн загварын УБ улсын дугаартай өөрөө явагч автокраныг жолоодож байх явцдаа аюулгүй ажиллагааны журам буюу “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч Э.М өөрөө явагч автокраны ачаа зөөх тэвшинд цохигдон унаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Н нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Шүүгдэгч Д.О нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Мэдүүлэг өгөхгүй. Мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг үнэн зөв гэв.

Иргэний нэхэмжлэгч Б.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Б.Н кранаараа манай нөхрийн хөлөн тус газар нь цохиж унагаасан байгаа. Манай нөхрийн зүүн талын хөл нь шагайн тус газраа хавдсан байсан. Шүүгдэгч худал хэлж байна. Шүүгдэгч нар шүүх хуралдаан болоод надтай нэг ч удаа холбогдоогүй. 2015 оны 07 дугаар сарын 22-оос 2017 оны 10 дугаар сарын 13-ны өдрийг хүртэл гарсан бодит зардал 8.137.280 төгрөг болсон. Үүнээс шүүгдэгч О 1.500.000 төгрөгийг, шүүгдэгч Б.Н 200.000 төгрөгийг өгсөн. Одоо эм тарианы мөнгө болох 6.237.280 төгрөг үлдсэн байна. Эмчилгээний зардалд 10.000 доллар. Одоо нөхрөө эмчилгээнд явуулах шаардлагатай байна. Америк доллароор 10.000 ам.доллар, Монгол мөнгөөр 24.000.000 төгрөг болж байгаа. Үүнээс гадна сахиуртайгаа байрлахад 7-оос 10 хоногийн хугацаанд нэг хоногийн 34 доллар, 10 хоногийн 3.000 доллар болж байгаа. Монгол мөнгөөр 7.200.000 төгрөг болж байна. Онгоцны тасалбар нэг хүнийх нь 1.845.300 төгрөг, хоёр хүнийх нь 3.690.600 төгрөг, эмчилгээний зардал нийт 34.890.600 төгрөг шаардлагатай байгаа. 1.500.000 төгрөгийг О с авсан байдаг. 1.650.000 төгрөг гээд яриад байгаа. Манай нөхөр 7 хоног ажилласан. Тэр цалин нь 100.000 төгрөг болоод тэрийг өгсөн. Тэрийгээ нэмээд байгаа юм болов уу. Түүнээс биш би бэлнээр мөнгө авч байгаагүй. Нийт хохирлын зардал 41.328.420 төгрөг болж байгаа гэв. 

Шүүгдэгч Б.Н н мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдрийн 15-16 цагийн орчимд О ын хоёр давхарын өргөтгөл болох 3 давхарт унаж ирсэн өөрөө өргөгч кранаар элс дээш зөөж байтал 3 давхарын дээвэр дээр байсан М намайг анхаарахгүй буруу харж зогсож байгаад гэнэт эргэж хараад хоосон тэвшнээс зай аваад арагш болох гээд хөл алдаж доош унасан. Би араас чинь гэж доороос орилоход сандарч эргэж хараад тэвшний ирмэг хэсгээс хоёр гараараа бариад зүүгдэж байгаад гар алдаж доош унаж 1 давхарын харалдаа байсан том усны ёонкс дээр унаж байхыг харсан. Би тэвшээр цохисон зүйл байхгүй. Өргөгчөө унтраагаад яваад очтол байшингийн ертөнцийн зүгээр баруун талд байдаг том усны ёонкс бетон хавтан, усны тэрэгний голоор газар дээш харсан байдалтай унасан байсан. Ингээд эмнэлэг дуудаж хүргэж өгсөн ...” гэх мэдүүлэг. /1 хх 87-94, 228-230 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тайлбарлаж мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /2 хх 121-122, 153-155 дугаар хуудас/,

Хохирогч Э.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Н гэх залуу ковшныхоо хамт 3 давхарын дээвэр дээр элс буулгасан. Би дээвэр дээр барилгын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт зогсож байтал ковшны шанага эргэж харах хооронд хурдтай хөл орчим цохиод, доош унах үед барилгын билүү ковшны тороос орчмоос зүүгдэж байгаад доош унасан. Н би хоёр ч удаа зөөлөн өргө гэж орилж хэлэхэд сонсохгүй гар утсаараа яриад байгаа харагдсан. Өмнө нь хавтан буулгах үед огцом өргөж тавьсан үйлдэл хийгээд намайг гэмтээх шахсан. Эмчилгээний зардал их гарч байгаа. Миний биед зовиур их байна, биеийн баруун тал янгинаж өвддөг, баруун чих огт сонсохгүй, баруун нүд юм харахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хх 25-29 дүгээр хуудас/,

Иргэний хариуцагч Б.Г ХХК-ны захирал Ж.Б ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би тус эрүүгийн хэрэгт иргэний хариуцагчаар тогтоогдох үндэслэл байхгүй гэж үзэж байна. Би НМХЕГ-ын Мэргэжлийн хяналтын 39 дугаартай дүгнэлттэй уншиж танилцсан, санал нийлж байна. Манай компаний зүгээс Б.Н ыг уг автокраныг хувьдаа ашиглаад мөнгө ол эсвэл олсон мөнгөө байгууллагад тушаа гэх юм уу ямар нэгэн тийм гэрээ хэлцэл, шахалт дарамт болон бусад зүйл байхгүй. Б.Н дур мэдэн байгууллагын өмчийг авч гарч уг хэрэг маргаан болсонтой холбоотой ажлын байрнаас нь халах тушаал тухайн үед гаргасан...” гэх мэдүүлэг. /1 хх 215-217, 2 хх 106-107 дугаар хуудас/,

Иргэний нэхэмжлэгч Б.Г ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай нөхөр Э.М 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр хүнд гэмтэж түүнээс хойш хэвтэрт, байнгын асаргаанд байгаа. М баруун нүд нь огт юм харахгүй, судас нь хатсан гэсэн, баруун чих нь юм сонсохгүй байгаа. Одоо яаралтай хагалгаанд орох шаардлагатай бөгөөд Монгол Улсад уг хагалгааг хийх боломжгүй Энэтхэг улсад сахиур болон нэг талын замын зардал нь 25 сая төгрөг болж байгаа. Б.Н, О нар нийт 1.750.000 төгрөг өгсөн. Одоо бид нийт 29.703.341 төгрөг нэхэмжилж байна...” гэх мэдүүлэг. /2 хх 139-140 дүгээр хуудас/,

Гэрч Б.Ггийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015.07.22-ны 17-18 цагийн үед Нэмэхээ ах над руу залгаад “нөхөр чинь барилгаас уначихлаа, миний дүү Гэмтлийн эмнэлэг дээр хүрээд ир” гэж ярьсан. Намайг эрчимт эмчилгээний тасагт ирэхэд хагалгаанд орсон гэж хэлсэн. Эмч ярихдаа элэг бяцарсан, цус алдсан байна, тархины цус тогтоосон гэж хэлсэн...” гэх мэдүүлэг. /1 хх 30-32 дугаар хуудас/,

Гэрч А.Майдарын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би барилгын гадна, доор ковшинд элсийг нь хийж өгч байсан юм. Хучилтаа тавьж дуусаад доороос элсээ дээш гаргаад хамгийн сүүлийнхийг гаргаж дуусаад би краны баруун талд хаалганы харалдаа муу усны нүхний дээр зогсож байсан. Намайг харж байхад М барилгын баруун урд ирмэг дээр урагшаа наашаа хараад зогсож байтал элс буулгасан ковш нь хоёр гогцооноос дэгээдсэн баруун урагшаа зүүн хойшоо чиглэлтэй савлаж байсан. Доор надтай хамт нэг залуу байсан. М дээрээс доор байгаа хэн нэгэнтэй юм яриад урагшаа тонгойх шиг болоход савлаж байсан ковш араас нь цохисон. Энэ үед М эргэж хараад ковшноос 2-3 удаа самардаад барихад гар нь мултраад доош ёнксон дээр унасан. Би тэр үед уначилаа гээд гарч гүйгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1 хх 35 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹10777 дүгнэлтэд:

1. М биед баруун чамархайгаас суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан шугаман, баруун чамархай, титэм заадасны хэсгээс урагш доош дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана, этмойд, сфинойд хөндий, суурь ясны бага далавч, турк эмээл дайрсан нийлмэл, баруун хацрын нум хоёрлосон, баруун, зүүн зажуур хөндийд урд болон арын ханын хугарал, дух, баруун чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух хэсгийн тархины эдийн няцрал, элэгний 7-р сигментийн цус хуралт, няцрал, 2 уушгины няцрал, хий хуралдалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ /1 хх 44 дүгээр хуудас/,

Хохирлын баримт /1 хх 16-23, 126-130, 156-157, 232-237, 2 хх 13-15 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн аюулгүй байдлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹39 дүгнэлт /1 хх 46-47 дугаар хуудас/,

“Визард экспресс консалтинг” ХХК болон “Б.Г ХХК-ний хамтран ажиллах гэрээний хуулбар /1 хх 61-64 дүгээр хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 43-45 дугаар хуудас/,

2017 оны 02 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /2 хх 114-116 дугаар хуудас/,

2015 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр Э.Мийн хөдөлмөрийн чадвараа 90 хувь алдсан акт /1 хх 15 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол /2 хх 133 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /1 хх 52, 98 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /1 хх 56, 2 хх 157 дугаар хуудас/, шүүх хуралдаанд шинээр гаргаж өгсөн баримт зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.Н нь 2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хороо, Өлгийн 12-184 тоот хашаанд үйлчилгээний зориулалтаар өргөтгөл хийх зорилгоор баригдаж буй 3 давхар барилгын ажлыг гүйцэтгэх явцад ХСМӨ маркийн ОҮ20В5 загварын 42-33 УБ улсын дугаартай өөрөө явагч автокраныг жолоодож байх явцдаа аюулгүй ажиллагааны журам буюу “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийг зөрчсөний улмаас хохирогч Э.М явагч автокраны ачаа зөөх тэвшинд цохигдон унаж, түүний бие махбодид хүнд гэмтэл учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хөдөлмөрийн аюулгүй байдлын шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Хохирогч Э.М мөрдөн байцаалтанд өгсөн: “...2015 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 17 цагийн орчимд Н гэх залуу ковшныхоо хамт 3 давхарын дээвэр дээр элс буулгасан. Би дээвэр дээр барилгын ертөнцийн зүгээр баруун урд хэсэгт зогсож байтал ковшны шанага эргэж харах хооронд хурдтай хөл орчим цохиод, доош унах үед барилгын билүү ковшны тороос орчмоос зүүгдэж байгаад доош унасан. Н би хоёр ч удаа зөөлөн өргө гэж орилж хэлэхэд сонсохгүй гар утсаараа яриад байгаа харагдсан. Өмнө нь хавтан буулгах үед огцом өргөж тавьсан үйлдэл хийгээд намайг гэмтээх шахсан. Эмчилгээний зардал их гарч байгаа. Миний биед зовиур их байна, биеийн баруун тал янгинаж өвддөг, баруун чих огт сонсохгүй, баруун нүд юм харахгүй байна...” гэх мэдүүлэг. /1 хх 25-29 дүгээр хуудас/,

Гэрч А.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би барилгын гадна, доор ковшинд элсийг нь хийж өгч байсан юм. Хучилтаа тавьж дуусаад доороос элсээ дээш гаргаад хамгийн сүүлийнхийг гаргаж дуусаад би краны баруун талд хаалганы харалдаа муу усны нүхний дээр зогсож байсан. Намайг харж байхад М барилгын баруун урд ирмэг дээр урагшаа наашаа хараад зогсож байтал элс буулгасан ковш нь хоёр гогцооноос дэгээдсэн баруун урагшаа зүүн хойшоо чиглэлтэй савлаж байсан. Доор надтай хамт нэг залуу байсан. М дээрээс доор байгаа хэн нэгэнтэй юм яриад урагшаа тонгойх шиг болоход савлаж байсан ковш араас нь цохисон. Энэ үед М эргэж хараад ковшноос 2-3 удаа самардаад барихад гар нь мултраад доош ёнксон дээр унасан. Би тэр үед уначилаа гээд гарч гүйгээд түргэн дуудсан...” гэх мэдүүлэг. /1 хх 35 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн аюулгүй байдлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹39 дүгнэлтэд “Тухайн осол гарах үед ачаа өргөх автокраны жолооч /оператор/ Б.Н нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн”-ийн 8.4.3.2 дараах тохиолдолд краныг ажилд гаргахыг хориглоно. г/техникийн магадлалын хугацаа хэтэрсэн, д/аттестатчилах шалгалт өгөөгүй машинч /оператор/, 8.4.13. Ачаа өргөх краны машинчийн ажиллаж байгаа орчин нь бүхээгээс бүрэн харагдах боломжгүй ба машинч оосорлогчийн дунд дохиочин томилон ажиллуулах, 8.5.18. Кранаар ачааг аюул, осолгүй шилжүүлэхийг тулд эзэмшигч ба ашиглагч байгууллагууд дараах шаардлагыг хангасан байвал зохино. м/ачаа ба оосорлох хэрэгслийн хэвтээ чиглэлд шилжүүлэхдээ, замд тохиолдох саадаас дээш урьдчилан 500 мм-ээс ихгүй өргөнө. 8.5.19. Краныг ажиллаж байхад хориглох зүйлс. Үүнд; Ачааны ган татлагын босоо байрлалыг хангах чиглүүлэгч дамрыг ашиглалгүйгээр татлагыг ташуу байрлалтайгаар газар, шал, зам төмөр дээгүүр ачааг татж чирэх гэж заасныг тус тус зөрчсөн байна. Иймд автокраны жолооч /оператор/ Б.Н нь техникийн бүрэн байдлын талаар мэргэжлийн байгууллагаар техникийн магадлагаа хийлгэж, мэргэжлийн хяналтын байгууллагаас зохих зөвшөөрлийг аваагүй, аюулгүй ажиллагааны дүрмийн шалгалт өгөөгүй, оосорлогч дохиочин ажиллуулаагүй, өргөх ачаа /тэвш/-ийг ташуу татаж, чирэх үйлдэл хийхдээ иргэн М ийг цохиж унагасан буруутай ажиллагаанаас болсон байна” гэжээ /1 хх 46-47 дугаар хуудас/,

Хөдөлмөрийн хяналтын 2016 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд …Шинжээч Г.Г ийн гаргасан дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна. Харин шинжээч Г.Г ийн асуулт 1-ийн хариултанд “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх,аюулгүй ашиглах дүрэм”-ийн 8.5.19 дахь заалтыг тухайн үед баримтлах шаардлагагүй гэжээ /2 хх 43-45 дугаар хуудас/,

2017 оны 2 дугаар сарын 06-ны өдрийн 2017/03 дугаартай шинжээчийн дүгнэлт /хэргийн 2 дугаар хавтас 114 хуудас/; 1. ”Кранист Нармандах нь “Ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрэм”-ийн үйлчлэх ажилчдаас /кранчин түүний туслах, засварчин, цахилгаанчин, оосорлогч, ослоос хамгаалах төхөөрөмжийн тохируулагч /дүрмийн мэдлэг шалгах давтан шалгалтыг мэргэжлийн комисс дараах тохиолдолд авна. Үүнд а.ээлжилт шалгалтыг 12 сард 1-ээс доошгүй удаа хамрагдах 8.4.19 а) дахь заалтыг зөрчсөн. Хөдөлмөрийн тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3.2 –д зааснаар ажлын байрны тодорхойлолт болон албан тушаалын лавлах” мөрдүүлэхээр заасны дагуу “Б.Г ХХК-иас краны жолоочийн ажлын байрны тодорхойлолт гаргасан байна. Уг ажлын байрны тодорхойлолтын 4-д ажлын байранд ажиллахдаа техникийн аюулгүй ажиллагааны болон хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны зааварчилгааг мөрдөж ажиллах”, 5-д “Компанийн хашаанаас тээврийн хэрэгслийг дур мэдэн авч гарч,хувийн зорилгоор ашиглахыг бүрэн хориглох” гэж заасныг краны жолооч зөрчсөн байна.Б.Г ХХК ачаа өргөх краныг “Хос бэрс” ХХК-иас шилжүүлэн авах үед баримт бичгийн бүрдэл дутуу, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй ашиглаж байсан байх ба “Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтыг “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад бүх төрлийн краныг ашиглалтад оруулахыг өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ 8.1.1 дэх заалтыг дээрхи хуулийн этгээдүүд хэрэгжүүлээгүй байна гэжээ.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2015 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹10777 дүгнэлтэд:

1. М биед баруун чамархайгаас суурь яс, чихний суваг хөхлөг сэртэн дайрсан шугаман, баруун чамархай, титэм заадасны хэсгээс урагш доош дух яс, баруун нүдний ухархайн дээд хана, гадна хана, этмойд, сфинойд хөндий, суурь ясны бага далавч, турк эмээл дайрсан нийлмэл, баруун хацрын нум хоёрлосон, баруун, зүүн зажуур хөндийд урд болон арын ханын хугарал, дух, баруун чамархай хэсгийн хатуу бүрхүүл доорх цусан хураа, дух хэсгийн тархины эдийн няцрал, элэгний 7-р сигментийн цус хуралт, няцрал, 2 уушгины няцрал, хий хуралдалт, баруун сүүжний дэлбэнгийн хугарал, баруун нүдний зовхины цус хуралт, зөөлөн эдийн няцрал, дух, баруун хацрын зулгаралт, цус хуралт, зүүн бугалганы шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн хүнд зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтонги алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтийн үр дүнгээс хамаарна” гэжээ.

Харин шүүгдэгч Д.О ын үйлдэл нь Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд заасан барилгын тухай хууль зөрчсөн үйлдэлд хамаарч байгаа бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д заасан тухайн үйлдэл,эс үйлдэхүйг гэмт хэрэг тооцохгүй болсон тул  хэрэгсэхгүй болгох улсын яллагч санал үндэслэлтэй байх тул Д.О холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.Мөн хэргийн 1 дүгээр хавтас,95 дугаар хуудсанд Д.О г иргэний хариуцагчаар татсан тогтоол нь үндэслэлгүй байх тул уг тогтоолыг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн болно.

2015 оны Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт “оногдуулах ялыг хөнгөрүүлсөн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэнэ” гэж заажээ. Иймд шүүгдэгч Б.Над холбогдох үйлдлийг 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангий 36 дугаар зүйлийн 36.2 дахь хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж ирүүлснийг өөрчилж 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж зохих ял шийтгэлийг оногдуулахаар шийдвэрлэлээ.

Шүүх шүүгдэгч Б.Н д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1-д заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Н нь хохирол 200.000 төгрөг төлсөн, шүүгдэгч Д.О нь 1.500.000 төгрөгийг хохирогчид төлсөн нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байгаа бөгөөд иргэний нэхэмжлэгч нь уг хэргийг гарсан өдрөөс өнөөдрийг хүртэл хугацаанд эмчилгээний зардал 8.137.280 төгрөгийг нэхэмжилсэнээс шүүгдэгч нарын төлсөн 1.700.000 төгрөгийг хасч, иргэний хариуцагч Б.Г ХХК-аас 6.437.280 төгрөг гаргуулахаар шийдвэрлэлээ.

 Учир нь шүүгдэгч Б.Н нь 2012 оны 10 дугаар сарын 01-ний өдрийн 12/10/01 дугаартай Б.Г ХХК.-ны захирлын тушаалаар тус компанид жолоочоор /хэргийн 1 хавтас, 60 хуудас/ ажиллаж байсан, дээрхи автокран нь Хос Бэрс ХХК-ний эзэмшлийн баримттай боловч иргэний хариуцагч Б.Г ХХКхудалдан авсан болох нь Б.Г ХХК-ний захирал Ж.Б н “Би тухайн 42-33 УБ улсын дугаартай краныг Хос Бэрс компаниас 140.000.000 төгрөгөөр лизингээр 2015 оны 3 сард худалдаж авсан” гэх мэдүүлэгээр нотлогдож байгаа бөгөөд Б.Г ХХК ачаа өргөх краныг Хос Бэрс ХХК-иас шилжүүлэн авах үед баримт бичгийн бүрдэл дутуу, улсын бүртгэлд бүртгүүлээгүй, ашиглах зөвшөөрлийг аваагүй, ашиглаж байсан байх ба “Барилгын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.8 дахь заалтыг “ачаа өргөх краныг төхөөрөмжлөх, аюулгүй ашиглах дүрмийн ачаа өргөх краныг эзэмшигч нь “Барилгын тухай хууль”-ийн дагуу энэхүү дүрмийн 8.1.2-т зааснаас бусад бүх төрлийн краныг ашиглалтад оруулахыг өмнө хяналтын байгууллагад бүртгүүлнэ гэсэн 8.1.1 дэх заалтыг хэрэгжүүлээгүй байна.

Мөн иргэнийн хариуцагч Ж.Б нь “манай компанийн зүгээс Н ыг уг автокраныг хувьдаа ашиглаад мөнгө ол, эсвэл олсон мөнгөө байгууллагад тушаа гэх юм уу ямар нэгэн тийм гэрээ хэлцэл, шахалт дарамт бусад зүйл байхгүй, Н дур мэдэн байгууллагын өмчийг авч гарч уг хэрэг маргаан болсонтой холбоотой ажлын байрнаас нь халах тушаал гаргасан” гэж мэдүүлж байгаа /1 хавтас 217 хуудас/ боловч Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.3-т “хэн нэгэн этгээд өмчлөгч буюу эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр тээврийн хэрэгслийг ашигласнаас бусдад хохирол учирсан бол гэм хорыг тухайн этгээд хариуцах боловч өөрийн буруугаас тээврийн хэрэгслийг ашиглах боломж олгосон өмчлөгч буюу эзэмшигч хариуцлагаас чөлөөлөгдөхгүй гэж зааснаар иргэний хариуцагч нь хариуцлагаас чөлөөлөгдөх үндэслэлгүй байна. Иймд хохирогчид учирсан гэм хорын хохирлыг гаргуулах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл Б.Г ХХК нь өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгслийг ашиглах боломжийг Ц.Н д олгосноос хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байна. Түүнчлэн Хөдөлмөрийн аюулгүй байдлын 2015 оны 08 дугаар сарын 05-ны өдрийн шинжээчийн ¹39 дүгнэлтэд заасанчлан аттестатчилах шалгалт өгөөгүй машинч /оператор/ ажиллуулсан Б.Г ХХК-ны буруутай үйл ажиллагаа байгаа болно.

Хохирогч Э.М нь гол судасны хагалгаанд орох шаардлагатай байгаа, уг хагалгааг Монгол улсад хийх боломжгүй, хамгийн хямд зардлаар Энэтхэг улсад хийлгэх боломжтой байгаа талаар мэдүүлж байсан боловч шүүхийн хэлэлцүүлэгт Монгол Улсад тухайн хагалгааг 10.000.000 төгрөгөөр хийх боломжтой талаар цахим хуудаснаас хуулбарлан баримт ирүүлсэн байх тул цаашид гарах хагалгаа, эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн 2017 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн Хос бэрс ХХК-ний эзэмшлийн УБ улсын дугаартай шар өнгийн маркийн  загварын автокраныг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд шилжүүлэх нь зүйтэй.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Д.О нь цагдан хоригдсон хоноггүй, Б.Н нь 5 хоног цагдан хоригдсон болохыг дурдах нь зүйтэй байна.