| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00318/И |
| Дугаар | 138/ШШ2024/00406 |
| Огноо | 2024-04-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 04 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2024/00406
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүргийн *******-р хороо, Оюутны гудамж, ******* төв, ******* тоотод хаяганд байрлах, *******792*******12 регистрийн дугаартай, “пэй” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, Хэрлэн сумын *******-р баг, ******* байрны ******* тоотод оршин суух, *******04*******9777 утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлагад: “Зээлийн гэрээний үүрэгт 5 ********************* 3**************.92 төгрөгийг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “пэй” ХХКомпани шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:..Хариуцагч С. нь “ пэй” ХХК-иас 2022 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр 4 *******50 000 төгрөгийн зээл авах хүсэлтээ бичгээр гаргасны дагуу 1190130101000********************* тоот “Зээлийн болон барьцааны гэрээ”-нүүдийг байгуулсан сарын 3,2 хувийн хүүтэй, жилийн 3*******,4 хувь, нэмэгдүүлсэн хүү жилийн 20% хүүтэйгээр 24 сард багтаан төлүүлэхээр харилцан тохиролцож гэрээ байгуулсан. Зээлдэгч зээлийн гэрээний хүрээнд “I PHONE 13 PRO 25*******GB” гар утсыг, гэр ахуйн бараа, эд хогшилийг тус тус барьцаалан үүргийн гйүцэтгэлийг хангуулах “барьцааны гэрээ”-г хуульд заасан үндэслэл журмын дагуу үйлдсэн болно. Нэхэмжлэгчийн зүгээс гэрээнүүдийн үлдэгдэл төлбөр болон зээлийн хүүгийн төлбөрийг төлж барагдуулах талаар хариуцагчид утсаар болон амаар удаа дараа мэдэгдсэн боловч гэрээний үүргээ биелүүлнэ гэх боловч бодитоор биелүүлэх талаар санал санаачлага огт гаргахгүй өнөөдрийг хүртэл нийт зээлэндээ 1 112 500 төлсөн ба 2022 оны 12 сард эргэн төлөлт хийснээс хойш өнөөдрийг хүртэл дахиж төлөлт огт хийгээгүй 3************** хоног зээл төлөлтийн хоцролттой байгаа ба гэрээгээр хүлээсэн үүргээ зээлдэгч нь биелүүлэхгүй байна.
Иймд зээлдэгчээс 2022 оны 09 сарын 11-ний өдөр байгуулагдсан 1190130101000********************* тоот “Зээлийн гэрээ”-ний 7.1.2 дахь заалтыг үндэслэн зээлийн гэрээг цуцалж, зээлийн үлдэгдэл 4 027 *******21.33 төгрөг, үндсэн хүүний өр 1 *******7******* 232.*******5 төгрөг, хүүгийн торгууль 1*******2 332.94 төгрөг, нийт 5 ********************* 3**************.92 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч С. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгч “*******” ХХК-ийн нэхэмжилсэн 5 ********************* 3**************.92 төгрөгийг хариуцагч миний бие төлөхийг хүлээн зөвшөөрч байна. 2024 оны 05 сарын 1*******-ны өдрөөс эхлээд сар бүр *******0 000 төгрөгөөр төлөлт хийж өр төлбөрөө барагдуулах болно. Хүсэлтийг минь хүлээн авна уу гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХХК нь хариуцагч С.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5 ********************* 3**************.92 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 ********************* 3**************.92 төгрөгийг хариуцагч С. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч С. нь “ ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 ********************* 3**************.92 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 75 дугаар зүйлийн 75.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “ ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 ********************* 3**************.92 төгрөгийг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч С. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч С. улсын тэмдэгтийн хураамжид 54 5*******2 төгрөг /5 ********************* 3**************.92 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 109 1*******4.19 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж Хэрлэн сумын төсвийн орлого болгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА