| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00316/И |
| Дугаар | 138/ШШ2024/00447 |
| Огноо | 2024-05-08 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 08 өдөр
Дугаар 138/ШШ2024/00447
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг байрлах, 33**************9*******4 регистрийн дугаартай, “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын ******* дугаар баг, ******* 9-******* тоотод оршин суух, 9811*******144 утасны дугаартай, ЖЮ900*******2**************8 регистрийн дугаартай, овогт д холбогдох,
Нэхэмжлэлийн шаардлагад: “Зээлийн гэрээний үүрэгт 11 5************** 8*******1.30 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХКомпани нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: ...Харицагч Б. нь манай компаниас 2022 оны 09 сарын 29-ны өдөр 313 дугаартай зээлийн гэрээ байгуулж 13 35******* 000 төгрөгийг 24 сарын хугацаатай байгуулж, сар бүрийн 20-ны өдөр зээлийн төлбөрийг төлөхөөр гэрээ байгуулсан. Гэвч зээлдэгч нь зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ удаа дараа биелүүлэхгүй, хугацаа хэтрүүлж, одоогоор зээлийг огт төлөхгүй 2*******0 хоног хугацаа хэтрээд байна. Иймд Иргэний хууль болон зээлийн гэрээнд заасны дагуу *******.1, *******.2.1, *******.2.2, *******.2.3 дах заалтуудыг зөрчсөн тул 2024 оны 09 сарын 20-ны өдрийн 313 тоот зээлийн гэрээний хугацаа дуусаж, зээлдэгчээс гэрээний үүргийн биелэлт болох үндсэн зээлийн үлдэгдэл 9 1*******4 050.52 төгрөг, зээлийн хүү 2 403 820.*******8 төгрөг, нийт 11 5************** 8*******1.30 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Б. нь “******* ******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 11 5************** 8*******1.30 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Би сарын 500 000 төгрөгөөр төлөх саналтай байна. Миний хүсэлтийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 11 5************** 8*******1.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* ******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 11 5************** 8*******1.30 төгрөгийг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч Б. нь “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 11 5************** 8*******1.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.1, *******5 дугаар *******5.1, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 11 5************** 8*******1.30 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 200 03******* төгрөгийн 100 018.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 100 018.5 төгрөг, хариуцагч Б.эс улсын тэмдэгтийн хураамжид 100 018.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “******* ******* *******” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******4 дүгээр зүйлийн *******4.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА