Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 05 сарын 09 өдөр

Дугаар 138/ШШ2024/00449

 

 Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

  Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******гийн гудамж, ******* ******* XI байр, ******* регистрийн дугаартай, ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын дүгээр баг, хороолол -6 тоотод оршин суух, утасны дугаартай, регистрийн дугаартай, овогт д холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлагад: “Төрд учирсан хохиролд 6 67 898 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* ******* ******* шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Хариуцагч Б. нь Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* даргаар ажиллаж байхдаа 202 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/4 дүгээр тушаалаар г тус сумын Засаг даргын Тамгын ******* Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржлийн бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнг албан тушаалаас чөлөөлсөн байна. Иргэн нь дээрх тушаалыг эс зөвшөөрч шүүхэд хандсаны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0дүгээр сарын 3-ний өдрийн 6/ШШ2022/0007 дугаар шийдвэрээр Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын ******* даргын 202 оны Б/4 дүгээр тушаалын хүчингүй болгож, г албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг нөхөн төлж, бичилт хийхийг ******* сумын Засаг даргын Тамгын ******* дарга Б.д даалгаж шийдвэрлэсэн.

Шүүхийн шийдвэрийн дагуу Дорнод аймгийн ******* сумын Засаг даргын Тамгын газраас 2023 оны 07 дугаар сарын 03-ны өдөр 000 000 төгрөг, 2023 оны 08 дугаар сарын 3-ний өдөр 000 000 төгрөг, 2023 оны 0 дугаар сарын 26-ны өдөр 000 000 төгрөг, 2 дугаар сарын 2-ний өдөр 3 67 898 төгрөг нийт 6 67 898 төгрөгийг д ажилгүй байсан хугацааны цалин хөлс болон нийгмийн даатгалд тооцож олгосон байна. ******* ******* *******өөс Б.д төрд учруулсан хохирлыг нөхөн төлөх талаар хугацаа заасан албан бичиг хүргүүлсэн боловч хэрэгжүүлэхгүй удаашралтай байна. Иймд Б.ын хууль бус шийдвэрийн улмаас төрд учирсан хохирол 6 674 898 төгрөгийг ******* ******* *******ийн нэр дээрх төрийн сангийн 009000250 тоот дансанд буруутай албан тушаалтан болох Б.аас гаргуулахаар нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* ******* *******ийн нэхэмжлэлтэй танилцаж дараах хариу тайлбарыг гаргаж байна. Дорнод аймгийн ******* сумын Засаг даргаар ажиллаж байхдаа 202 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн Б/4 дүгээр тушаалаар Хөдөө аж ахуйн тасгийн Мал аж ахуй үйлдвэрлэлийн төлөвлөлт, менежмент, малын үржлийн бүртгэлийн асуудал хариуцсан мэргэжилтэнг албан тушаалаас чөлөөлсөн. Гэтэл шүүхэд нэхэмжлэл гаргасаны дагуу Дорнод аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 0 дүгээр сарын 3-ний өдрийн 6/ШШ2022/0007 дугаар шийдвэрээр нэхэмжлэлийг хангаж, ажилд эгүүлэн тогтоосон. Тухайн үед ажил мэргэжлийн хувьд хангалтгүй ажиллаж байсан ажилтанд хариуцлага хүлээлгэж, төрийн албан хаагчийг хуулийн дагуу ажиллахыг нийт ажилчдад сануулахаар хичээж ажиллаж байсан бөгөөд төрд хууль бусаар хохирол учруулах санаа бодолгүй байсан болно. Иймд нэхэмжилж байгаа 6 67 898 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг 2024 оны 9 сарын 30-ны дотор төлж барагдуулах хүсэлтэй байна. Хүсэлтийг минь шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч ******* ******* ******* нь хариуцагч Б. холбогдуулан “Төрд  учирсан  хохирол 6 67 898 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг тус шүүхэд гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ******* ******* *******ийн нэхэмжлэлийн шаардлага 6 67 898 төгрөг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б. нь ******* ******* *******ийн “Төрд учирсан хохиролд 6 67 898 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74., 75 дугаар 75., 23 дугаар зүйлийн 23.-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

. Нэхэмжлэгч ******* ******* *******ийн “Төрд учирсан хохиролд 6 67 898 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4..3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид 60 850 төгрөг /6 67 898 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 2 700 төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж сумын төсвийн орлого болгосугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

                                                                                                

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА