Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 15 өдөр

Дугаар 726

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Д.Цолмон,

шүүгдэгч Т.У нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Т ын У т холбогдох эрүүгийн 1706 0207 20235 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 14-ний өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой мэргэжилтэй, ажилтай, ам бүл , эцэг, дүүгийн хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Т ын У

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Отог нэртэй цайны газрын урд хохирогч С.Ч ын толгойн тус газар пивоны бакалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Т.У нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би З ийн найзын караокед 2 сар зөөгчөөр ажилласан. Тухайн үед З ийн найзууд караокед орж ирсэн. Би тэр залуучуудтай хамт пиво уусан. Нэг мэдэхэд би хүнд зодуулаад байсан. Тэр үед би хохирогчид гэмтэл учруулсан гэв. 

Шүүгдэгч Т.У ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Миний бие 2017 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр өөрийн ажилладаг Буудай гэх караокед байж байхад 23 цагийн үед гаднаас зүс таних А гэх залуу найзуудынхаа хамт ирсэн. Тухайн үед манай эзэн бид хоёр нэг шил архи хуваагаад ууж суусан. Тэгээд тухайн өрөөнд сууж байсан хүмүүстэй танилцаад пиво хувааж уусан. Тэгж байтал хаах цаг болоод бид хэд гарцгаасан. З намайг явъя гэхээр нь би явахгүй гээд нөгөө залуучуудтай хамт баар орно гээд үлдсэн. Би тасарчихсан байсан, түүнээс хойш болсон явдлын талаар мэдэхгүй байна. Нэг сэрэхэд би хүнд зодуулчихсан байсан, дахиад нэг сэрэхэд Гэмтэл рүү Ч тэй хамт явж байсан” гэх мэдүүлэг /хэргийн 63-64 дүгээр хуудас/

Хохирогч С.Чын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр  сарын 21-ний өдөр Чимэдийн төрсөн өдөр гээд Г, Ч, А, Г бид хэд Буудай гэх караоке орж 2 номерийн өрөөнд орж 0.75 литрийн Соёрхол архи 1, 2 литрийн пиво аваад хувааж уусан. Бид нарыг тэнд сууж байхад хажуу талын өрөөнд караокены эзэн залуу нэг залуугийн хамт сууж байсан. Би тэд нарыг танихгүй манай нөгөө хэд л танидаг. Би тэнд У гэх залуутай танилцсан. Бид хэд тараад Ч г хүргэж өгөх гээд алхаж байхад нөгөө залуу бакалтай пиво бариад дагаад яваад байсан. Бид нар дээр ирээд намайг ганган У гээд агсам тавиад байсан. Гэр рүүгээ яв би ч гэсэн гэр рүүгээ явлаа гэсэн чинь араас ирээд пивотой бакалаараа хэд хэд цохисон. Би такси бариад зугтах гэсэн чинь миний ар дагзнаас цус гарсан байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 12-14 дүгээр хуудас/,

Гэрч Д.З ын мөрдөн байцаалтанд өгсөн: “Би Буудай гэх караоке ажилуулдаг юм. У манайд зөөгчөөр ажилладаг байсан. Ингээд 2017 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр манай эхнэрийн дүү миний багын найзууд хүрч ирээд нэгнийх нь төрсөн өдөр болж байгаа гээд манайд орсон. Тэгээд байж байхад У эхнэртэйгээ муудчихлаа нэг шил юм хувааж ууя гэж хэлсэн. Тэгэхээр нь зөвшөөрөөд уусан. Тэгээд юм ярьж сууж байгаад би хаалаа гээд тэд нар гарцгаасан. Би караокены гадаа гараад иртэл У нөгөө залуучуудтай нийлж баар орлоо гээд явахгүй байхаар нь орхиод ирсэн. Тэрнээс хойш болсон явдлыг мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг. /хэргийн 21-22 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дугаар сарын 26-ны өдрийн шинжээчийн ¹12122 дүгнэлтэд “С.Ч ын биед дагзанд няцарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 28 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 9-11 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 39 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 36 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Т.У нь 2017 оны 09 дүгээр сарын 21-22-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 02 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг, Отог нэртэй цайны газрын урд хохирогч С.Ч ын толгойн тус газар пивоны бакалаар цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Т.У прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Т.Ут холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Т.У ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хохирогчид 306.000 төгрөг төлсөн болох нь бичгийн нотлох баримтаар нотлогдож байна. Харин хохирогч нь өмгөөлөгчид төлсөн хөлс нэхэмжилнэ гэсэн боловч энэ талаар нотлох баримт ирүүлээгүй тул шүүгдэгчээс гаргуулах үндэслэлгүй байна гэж шийдвэрлэлээ.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Т.У нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.