Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 14 өдөр

Дугаар 138/ШШ2024/00453

 

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

   Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын ******* дугаар багт байрлах, 2578*******97 регистрийн дугаартай, “******* *******” ХХК-ийн Дорнод салбарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын ******* дүгээр баг, ******* ******* ******* тоотод оршин суух, ЖБ87*******0*******2*******2 регистрийн дугаартай, овогт Болортуяад холбогдох

Нэхэмжлэлийн шаардлага:“Зээлийн гэрээний үүрэгт 5 8*******7 **************9.08 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбараас шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Болортуяад 9 *******40 000 төгрөгийн зээлийг 30 сарын хугацаатай, жилийн *******4.4% хүүтэйгээр,өрхийн хэрэглээний зориулалтаар олгохоор 2022 оны 02 сарын *******8-ны өдөр *******220037055 дугаартай зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагч А.Болортуяагийн ******* ******* дахь 5000893*******04 дугаартай дансанд Зээлийн гэрээний дагуу 9 *******40 000 төгрөгийг шилжүүлж гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн. Хариуцагч нь 2023 оны 05 сарын 03-ны өдрөөс хойш 4 950 4*******7.49 төгрөгний үндсэн зээл, 8*******9 04*******.*******8 төгрөгний хүүгийн төлбөр, 48 2*******0.4******* төгрөгийн нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрийг Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөх үүргээ зөрчиж нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 32******* хоног хугацаа хэтрүүлж зээл эргэлзээтэй ангилалтай болсон. Нэхэмжлэгч нь Зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлөөгүй үндсэн зээл, хүүгийн төлбөрийг төлөх нэмэлт хугацаа тогтоосон шаардах, мэдэгдэх хуудсыг хариуцагчид гардуулж заасан хугацаанд үүргийн зөрчлийг арилгаагүй тохиолдолд Зээлийн гэрээг нэг талын санаачилгаар хугацаанаас нь өмнө цуцалж шүүхэд нэхэмжлэл гаргах талаар удаа дараа сануулсан боловч зөрчлийг арилгаагүй. Нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар Зээлийн гэрээний дагуу хариуцагч нарын төлбөл зохих үндсэн зээлийн үлдэгдэл төлбөр 4 950 4*******7.49 төгрөг, хүүгийн төлбөр 8*******9 04*******.*******8 төгрөг, нэмэгдүүлсэн хүүгийн төлбөр 48 2*******0.4******* төгрөг нийт төлбөр 5 8*******7 **************9.08 төгрөгийг А.Болортуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

          Хариуцагч А.Болортуяа /утас / шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* *******ны гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Зээлийн гэрээний үүрэгт 5 8*******7 **************9.08 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч А.Болортуяад холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 5 8*******7 **************9.08 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 5 87******* **************9.08 төгрөгийг хариуцагч А.Болортуяа нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

          Иймд хариуцагч А.Болортуяа нь “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 5 87******* **************9.08 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

          Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 75 дугаар 75.*******, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          *******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн Дорнод салбарын “Зээлийн гэрээний үүрэгт 5 87******* **************9.08 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч А.Болортуяа бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

          2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******08 033 төгрөгийн 54 0**************.5 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, төсвийн орлогоос 54 0**************.5 төгрөг, хариуцагч А.Болортуяагаас улсын тэмдэгтийн хураамжид 54 0**************.5 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч ******* *******” ХХКомпанийн Дорнод салбарт олгосугай.

          3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

          4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.*******-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

         

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА