| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00341/И |
| Дугаар | 138/ШШ2024/00457 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2024/00457
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, ******* ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* регистрийн дугаартай, ******* овогт ******* *******ын “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгч Б.*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь тус шүүхэд “Эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай” хүсэлтийг гаргасан. Нэхэмжлэгч хүсэлтийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
Намайг ******* ******* гэдэг. 1963 оны 09 сарын 17-нд Дорнод аймгийн ******* суманд төрсөн. Миний 2023 онд 60 нас хүрч өндөр насны тэтгэвэр тогтоолгож авах нөхцөл бий болсон. Гэтэл урд нь миний ажиллаж байсан ******* нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн Ажлаас чөлөөлөх тухай тушаалд миний овгийг “Гончиг” хэмээн буруу бичсэний улмаас бичиг баримтын зөрчил үүсэж тэтвэрээ тогтоолгож чадахгүй байгаа байдалд хүрч байна. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Дорнод аймгийн ******* сумын ******* нэгдлээс 1982 оны 07 сарын 26-нд ажлаас халагдсан №68 дугаар тушаалыг ******* ******* миний тушаад мөн болохыг тогтоож өгнө үү гэв.
Нэхэмжлэгчээс: Иргэний үнэмлэхний нотариатаар баталгаажуулсан хуулбар, Дорнод аймгийн ******* сумын ХХА-н ******* нэгдлийн даргын 1980 оны 06 сарын 20-ны өдрийн №111 дугаар Ажилд томилох тухай тушаалын хуулбар, 1982 оны 07 сарын 26-ны өдрийн №68 дугаар ажлаас чөлөөлөх тухай тушаалын хуулбар, Дорнод аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн тодорхойлолт зэргийг бичгийн баримтаар гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр Б.Жаргал, Б.Нарантуяа нарын мэдүүлэг авах ажиллагааг хийсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.******* нь өндөр насны тэтгэврээ тогтоолгоход шаардлагатай баримт бичгийн бүрдүүлбэр хангагдахгүй байгаа, ******* нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн ажлаас халагдсан №68 дугаар тушаал дээр нэр нь буруу бичигдсэн гэсэн шалтгаанаар эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо тогтоолгох тухай хүсэлтийг тус шүүхэд гаргажээ.
Нэхэмжлэгчийн ******* нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн ажлаас халагдсан №68 дугаар тушаал дээр нь түүнийг “Гончигийн *******” гэж бичсэн бөгөөд эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч болохоо шүүхээр зайлшгүй тогтоолгох шаардлага гаргах эрх нэхэмжлэгчид үүсчээ.
Иймд шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр түүнийг эрх олгосон баримт бичгийн жинхэнэ эзэмшигч мөн болохыг тогтоох нь түүнийг өндөр насны тэтгэврээ тогтоолгоход эрх зүйн ач холбогдол бүхий байх тул хэрэгт цугларсан бичгийн баримтуудыг үндэслэл болгон нэхэмжлэгчийн хүсэлтийг бүхэлд хангах нь зүйтэй гэж үзлээ.
Шүүх хуралдаанд:
1.Нэхэмжлэгчид “Гончиг овогтой Базаргүр” нэрээр олгогдсон ******* нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн ажлаас халагдсан №68 дугаар тушаал,
2. Нэхэмжлэгчийн овгийн талаар мэдүүлсэн гэрч Б.Жаргалын шүүхэд өгсөн мэдүүлэг, тэдгээрийн ажлаас халагдсан тушаалыг нотариатаар баталгаажуулсан хуулбар зэрэг хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүх хуралдаанд шинжлэн судалсан дээрх бичгийн баримтуудыг шүүх энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв эргэлзээгүй талаас нь үнэлж дүгнэсэн болно.
3. Иймд дээрх бичгийн баримтуудаар ******* нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн ажлаас халагдсан №68 дугаар тушаалыг “Гончигийн *******” нэрээр олгосон байх бөгөөд түүнийг ******* ******* гэдэг болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн хүсэлтийг хангах үндэслэлтэй байна.
*******. Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэвлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.*******-т заасныг баримтлан Дорнод аймгийн ******* сумын “*******” нэгдлийн даргын 1982 оны 07 сарын 26-ны өдрийн 68 дугаартай “Ажлаас чөлөөлөх тухай” тушаалын жинхэнэ эзэмшигчээр ******* ******* мөн болохыг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.*******-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч нь шийдвэрийг хүчинтэй болмогц 1******* хоногийн хугацаа өнгөрсний дараа 1******* хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авахыг мэдэгдсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг нэхэмжлэгч эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА