| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00364/И |
| Дугаар | 138/ШШ2024/00458 |
| Огноо | 2024-05-15 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 05 сарын 15 өдөр
Дугаар 138/ШШ2024/00458
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, *******, ******* гудамжны ******* тоотод оршин суух, ******* утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, ******* овогт *******
“Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлттэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Бадамцэцэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Баярцэцэг
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Г. нь улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор хүсэлт гаргасан. Нэхэмжлэгч нь гаргасан хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна.
Миний бие 1988 оны 09 сарын 01-ний өдрөөс эхлэн Худалдааны ТМДС-ийн худалдагчийн мэргэжлийн ангид элсэн суралцаад тус сургуулийн захирлын 1989 оны 06 сарын 27-ны өдрийн 78 тоот тушаалаар сургуулиа амжилттай төгссөн тул Дорнод аймгийн ХБУГ-ын мэдэлд шилжүүлсэн. Ингээд Дорнод аймгийн ХБУГ-ын даргын 1989 оны 7 сарын 14-ний өдрийн №*******2 тоот тушаалаар барааны худалдагчаар анх ажилд орж байсан. Үүнээс хойш төд удалгүй ******* сумын ХБ анги маань Эд хэрэглэгчдийн хоршоо болсон тул нэршил өөрчлөгдөж Баян-******* ЭХХоршоо нэртэй болж өөрчлөгдсөнтэй холбогдуулан 1989 оны 08 сарын 10-ны өдрийн №17 тоот тушаалаар худалдагчийн ажлаас чөлөөлөгдөж, эргээд 1989 оны 08 сарын 10-ны өдрийн №18 тоот тушаалаар худалдагчаар авч тушаал гаргаж байсан. Мөн Баян-******* хоршоо хувьчлагдсан тул 1992 оны 04 сарын 01-ний өдрийн №02 тоот тушаалаар ажлаас халагдсан тушаал гарсан. Эргээд энэ өдрөө буюу 1992 оны 04 сарын 01-ний өдрийн №0******* тоот тушаалаар Жаргалант ББХ хоршооны худалдагчаар авч ажиллуулсан тушаал гарч байсан. Харин 199******* оны 10 сарын 15-ны өдрийн №20 тоот тушаалаар худалдагчийн ажлаасаа бүрмөсөн чөлөөлөгдөж байсан. Ийнхүү дээр хугацааны хооронд нэршил өөрчлөгдөж олон удаагийн ажлаас чөлөөлөгдсөн болон ажилд орсон, гарсан тушаал гарч байснаас бус энэ хугацааны хооронд тасралтгүй худалдагчийн ажил үүргээ гүйцэтгэж ажилласан болно. Ингээд миний бие нэгэнт Жаргалант хоршоо маань татан буугдаж ажлын байргүй болсон учир Хаан даатгалын Дорнод салбарын ******* сумын даатгалын төлөөлөгчөөр 199******* оны 10 сарын 20-ны өдрийн 7 тоот тушаалаар ажилд орсон. Уг ажлаас 1995 оны 12 сарын *******1-ний өдрийн №2******* тоот тушаалаар чөлөөлөгдөж байсан. Уг цаг хугацаанаас хойш нийгмийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөх болон сайн дурын даатгал төлж ирсэн. Малчнаар тэтгэвэр тогтооглох бүрэн боломжтой болсон хэдий ч дээрх байдлаар ажиллаж байсантай холбогдуулж шүүхээр ажиллаж байсан болохоо тогтоолгох шаардлагатай байна.
Гэтэл 1989-199******* оны хооронд ажиллаж байсан болох ХБА-ийн болон Баян-******* хоршоо, мөн Жаргалант ББХ хоршооны бүхий л архивын баримт бичиг хамгийн сүүлд Жаргалант ББХ хоршоог татан буугдах үед бүгд устаж шатаагдсан байсан дотор тухайн үед ажиллаж байсан байсан бүх хүмүүстэй холбогдох баримт бичиг юу ч үгүй устсан тул бүгд тэтгэвэртээ гарахын тулд шүүхэд нэхэмжлэл гаргаж тухайн ажиллаж байсан байдлаа тогтоолгож байсан. Хамт ажиллаж байсан эдгээр хүмүүс минь намайг дээрх цаг хугацаанд ажиллаж байсан болохыг мэднэ.
Иймд Г. намайг 1989 оны 07 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 10-ны хооронд ******* сумын ХБА-д барааны худалдагчаар, 1989 оны 08 сарын 10-аас 1992 оны 04 сарын 01-ний хооронд Баян-******* хоршооны худалдагчаар, 1992 оны 04 сарын 01-ээс 199******* оны 10 сарын 10-ны өдрийг дуустал Жаргалант ББХ хоршоонд худалдагчаар, 199******* оны 10 сарын 20-оос 1995 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд Хаан даатгалын Дорнод салбарын ******* сумын даатгалын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсан болохыг минь тогтоож өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчээс: Итгэмжлэл, Хөдөлмөрийн дэвтрийн хуулбар, ******* сумын *******-р багийн Засаг даргын ам бүлийн тодорхойлолт, ******* сумын Засаг даргын тамгын газрын тодорхойлолт, Даатгуулагчийн шимтгэл төлж ажилласан хугацаанд авсан, хөдөлмөрийн хөлс, орлого болон төлсөн шимтгэлийн архивын лавлагаа зэргийг бичгийн баримтаар гаргаж өгсөн.
Шүүх нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрч Ч.Дуламсүрэн, Ш.Балжмаа нараас мэдүүлэг авах ажиллагааг гүйцэтгэсэн болно.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Г. нь “Улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох тухай” хүсэлтийг тус шүүхэд хандан гаргасан байх бөгөөд шүүх хүсэлтийг бүрэн хангах үндэслэлтэй гэж үзэв.
Нэхэмжлэгчийн хүсэлт гаргах болсон зорилгоос үзэхэд дээрх үйл явдлыг тогтоолгосноор өндөр насны тэтгэврээ тогтоолгох эрх үүсэх учир Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.1-т заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарна гэж үзэж байна.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Нэхэмжлэгч Г. нь 1989 оны 07 сарын 14-нөөс 1989 оны 08 сарын 10-ны хооронд ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны худалдагчаар, 1989 оны 08 сарын 10-наас 1992 оны 04 сарын 01-ний хүртэл “Баян-*******” хоршооны худалдагчаар, 1992 оны 04 сарын 01-ны өдрөөс 199******* оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл “Жаргалант ББХ” хоршоонд худалдагчаар, 199******* оны 10 сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 сарын *******1-ний өдрийг дуустал хугацаанд “ХААН даатгал”-ын Дорнод салбарын ******* сумын даатгалын төлөөлөгчөөр тус тус ажилласан үйл баримт тогтоогдож байна.
Иймд нэхэмжлэгч Г. дээрх улсад ажиллаж байсан байдлаа тогтоолгох зайлшгүй шаардлагатай байх тул түүний хүсэлтийг үндэслэн улсад ажиллаж байсан болохыг тогтоох үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч Г. нь улсын тэмдэгтийн хураамжинд 70 200 төгрөгийг урьдчилан төлснийг төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******5 дугаар зүйлийн 1*******5.2.6-д зааснаар нэхэмжлэгч Г. нь 1989 оны 07 сарын 14-ны өдрөөс 1989 оны 08 сарын 10-ны өдөр хүртэл Дорнод аймгийн ******* сумын Худалдаа бэлтгэлийн ангид барааны худалдагчаар, 1989 оны 08 сарын 10-ны өдрөөс 1992 оны 04 сарын 01-ний хүртэл “Баян-*******” хоршооны худалдагчаар, 1992 оны 04 сарын 01-ны өдрөөс 199******* оны 10 сарын 10-ны өдрийг хүртэл “Жаргалант ББХ” хоршоонд худалдагчаар, 199******* оны 10 сарын 20-ны өдрөөс 1995 оны 12 сарын *******1-ний өдрийг хүртэл “ХААН даатгал”-ын Дорнод салбарын ******* сумын даатгалын төлөөлөгчөөр тус тус ажиллаж байсныг тогтоосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд нэхэмжлэгч, төлөөлөгч нь мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, түүний төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7-д зааснаар зохигчид мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА