Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 05 сарын 31 өдөр

Дугаар 128/ШШ2016/0412

 

Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсныг

баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Г.Б*******, нэхэмжлэгч Ч.С*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Д*******, И.Ө******* нарыг оролцуулан иргэн У.С*******ийн Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн "Магистрт суралцаж байгаа тул татварын хөнгөлөлт авах боломжгүй" гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд заасан татварын хөнгөлөлт олгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлэхийг даалгах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч У.С******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлтдээ: У.С******* би Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст холбогдуулан нэхэмжлэл гаргасан билээ.

Миний бие уг нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж шийдвэрлэж өгнө үү гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч И.Ө*******: Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн У.С******* нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн "Магистрт суралцаж байгаа тул татварын хөнгөлөлт авах боломжгүй" гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд заасан татварын хөнгөлөлт олгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Нэхэмжлэгч У.С******* нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь нэхэмжлэлээсээ татгалзсан тухайгаа шүүх хуралдаанд амаар болон бичгээр илэрхийлсэн байх тул Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1-т нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны аль ч үе шатанд нэхэмжлэлээсээ татгалзах эрхтэй. гэж заасны дагуу нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1, 79.2-т заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.4 дэх хэсэгт заасныг баримтлан иргэн У.С******* нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст холбогдуулан гаргасан Баянзүрх дүүргийн татварын хэлтсийн "Магистрт суралцаж байгаа тул татварын хөнгөлөлт авах боломжгүй" гэж Хувь хүний орлогын албан татварын тухай хуулинд заасан татварын хөнгөлөлт олгуулахгүй байгаа эс үйлдэхүй нь хууль бус болохыг тогтоож, сургалтын төлбөрт төлсөн баримтаар нотлогдож байгаа төлбөрийн хэмжээгээр албан татварын хөнгөлөлт үзүүлэхийг даалгах шаардлага бүхий нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 80 дугаар зүйлийн 81.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг Чингэлтэй дүүргийн татварын хэлтсийн орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.3-д зааснаар нэхэмжлэлээсээ татгалзсан этгээд уг асуудлаар нэхэмжлэл гаргах эрхээ алдах бөгөөд 43 дугаар зүйлийн 43.4-т зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нь хэргийг хэрэгсэхгүй болгосон захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүйг мэдэгдсүгэй.

 

 

 

ШҮҮГЧ А.НАСАНДЭЛГЭР