Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2024/00922

 

  

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01084/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ***** хороолол, ****** байр,****** тоотод оршин суух, ******* ургийн овогт ******* ******* хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: *******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Алтантуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч ******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие Улаанбаатар хотод сүүний үйлдвэрт 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдөр хүртэл ажилласан 8 жил 5 сар 30 хоног ажилласан хугацааг сэргээн тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан 172801 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 3/, 1993 оны 06 сарын 04-ний өдрийн цалин тавьж олгох хүснэгт /хх-ийн 5/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1986 оны 07 сарын 17-ны өдрийн 132 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 6-8/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1987 оны 12 сарын 14-ний өдрийн 258 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал /хх-ийн 9-10/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1988 оны 02 сарын 13-ны өдрийн 21 дугаартай шагнал цалин олгох тухай тушаал /хх-ийн 11-12/, ХААХҮЯ-ны мах, сүү үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1989 оны 08 сарын 15-ны өдрийн 191 дугаартай Сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал /хх-ийн 13-14/, ХААХҮЯ-ны харьяа Улаанбаатарын сүүний үйлдвэрийн даргын ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 15-16/, ХААХҮЯ-ны харьяа Улаанбаатарын сүүний үйлдвэрийн даргын 1991 оны 02 сарын 01-ний өдрийн 20 дугаартай үйлдвэрийн ажилтан ажилчдын орон тоо байршлыг батлах тухай тушаал /хх-ийн 17-20/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс гэрч ******* гэрчийн мэдүүлэг авсан.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч ******* нь 1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийг хүртэл Улаанбаатар хотын сүүний үйлдвэрт ажиллаж байгаад ажлаас гарсан бөгөөд ажлаас гарсан тушаал байхгүй байгаа тул шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч ******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан 172801 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 3/, 1993 оны 06 сарын 04-ний өдрийн цалин тавьж олгох хүснэгт /хх-ийн 5/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1986 оны 07 сарын 17-ны өдрийн 132 дугаартай ажилд авах, ажлаас чөлөөлөх тухай тушаал /хх-ийн 6-8/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1987 оны 12 сарын 14-ний өдрийн 258 дугаартай шагналт цалин олгох тухай тушаал /хх-ийн 9-10/, ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1988 оны 02 сарын 13-ны өдрийн 21 дугаартай шагнал цалин олгох тухай тушаал /хх-ийн 11-12/, ХААХҮЯ-ны мах, сүү үйлдвэрлэлийн нэгдлийн харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэрийн даргын 1989 оны 08 сарын 15-ны өдрийн 191 дугаартай Сарын үр дүнгийн шагнал олгох тухай тушаал /хх-ийн 13-14/, ХААХҮЯ-ны харьяа Улаанбаатарын сүүний үйлдвэрийн даргын ажилд авах, ажлаас чөлөөлөх, цалингүй чөлөө олгох тухай тушаал /хх-ийн 15-16/, ХААХҮЯ-ны харьяа Улаанбаатарын сүүний үйлдвэрийн даргын 1991 оны 02 сарын 01-ний өдрийн 20 дугаартай үйлдвэрийн ажилтан ажилчдын орон тоо байршлыг батлах тухай тушаал /хх-ийн 17-20/, гэрч ******* ...миний бие 1986 оны 7 сараас Улаанбаатар хотын сүүний үйлдвэрт *******тэй хамт ажилд орж байсан. ******* нь 1986 оны 1993 оныг хүртэл ажилласан. 1987 онд сүүний үйлдвэрт сав баглаа боодлын цех нээгдэхэд ******* ажиллахаар хуваарилагдан очиж, тэндээ ажиллаж байгаад ажлаас гарсан... гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч ******* нь ХХҮЯ-ны харьяа Улаанбаатар хотын сүүний үйлдвэр буюу Сүү ХК1986 оны 07 сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 сарын 31-ний өдөр хүртэл аппаратчинаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Хүсэлт гаргагчийн 1994 оны 01 сарын 01-ний өдрөөс 1995 оны 01 сарын 01-ний өдрийн хүртэл Сүү ХК-д ажиллаж байсан гэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Иймд *******ийн шүүхэд гаргасан хүсэлт зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь үндэслэлтэй гэж үзлээ.

 

5. Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан  ******* овогт ******* /РД:/-г Сүү ХК-д 1986 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс 1993 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл аппаратчинаар ажиллаж байсан болохыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ

М.ОЮУНЦЭЦЭГ