Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 16 өдөр

Дугаар 135/шш2024/00923

 

 

 

                                                                МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс 135/2024/01093/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ****** баг, ****** хороолол, ****** байр, ****** тоотод оршин суух хаягтай, ******* ургийн овогт ******* ******* (РД: *******)-ын хүсэлттэй,

 

Ажиллаж байсан байдал тогтоолгох-ыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Хүсэлт гаргагч: Г.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.******* шүүхэд гаргасан хүсэлтийн үндэслэлийг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

Миний бие 1991 оны 09 сарын 24-ний өдрөөс Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд биологийн багшаар ажилласан. Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй, ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал сургуулийн болон Сэлэнгэ аймгийн архиваас шүүхэд гарч ирэхгүй байна. Иймд намайг 1991 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байсныг тогтоож өгнө үү гэв.

 

2. Хүсэлт гаргагч хүсэлттэй холбогдуулан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 243 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 4/, 404189 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 41 дугаартай амралт олгох тухай тушаал /хх-ийн 6/, Сэлэнгэ аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 163 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 09 сарын 01-ний өдрийн 02 дугаартай Багш нарын ажил хуваарилалт хийж цалин тогтоох тухай тушаал /хх-ийн 8-9/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 56 дугаартай албан бичиг /хх-ийн 10/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 03-ны өдрийн 33 дугаартай Цалингийн зэрэглэл тогтоох тухай тушаал /хх-ийн 11-12/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 8 жилийн дунд сургуулийн 1992 оны 8 а ангийн монтаж буюу гэрэл зураг /хх-ийн 13-14/ зэрэг баримтуудыг шүүхэд ирүүлсэн байна.

3. Шүүхээс гэрч ******* гэрчийн мэдүүлэг авсан байна.

Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

1. Хүсэлт гаргагч Г.*******гийн ажиллаж байсан байдал тогтоолгох тухай хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

 

2. Хүсэлт гаргагч нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байсан бөгөөд Хөдөлмөрийн дэвтэрт орсон гарсан тушаал бичигдээгүй, ажилд томилсон тушаал байгаа боловч ажлаас чөлөөлөгдсөн тушаал сургуулийн болон Сэлэнгэ аймгийн архиваас шүүхэд гарч ирэхгүй байх тул 1991 оны 09 сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 сарын 25-ны өдрийг хүртэл ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хандсан гэж хүсэлтийнхээ үндэслэлийг тодорхойлсон байна.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ, 136 дугаар зүйлийн 136.1-д Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана гэж тус тус заасны дагуу хүсэлт гаргагч Г.******* нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.

4. Хэрэгт авагдсан Сэлэнгэ аймгийн Засаг даргын тамгын газрын архивын тасгийн 2024 оны 06 сарын 24-ний өдрийн 243 дугаартай архивын лавлагаа /хх-ийн 4/, 404189 дугаартай хөдөлмөрийн дэвтэр /хх-ийн 5/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 30-ны өдрийн 41 дугаартай амралт олгох тухай тушаал /хх-ийн 6/, Сэлэнгэ аймгийн ардын боловсролын хэлтсийн даргын 1991 оны 09 сарын 26-ны өдрийн 163 дугаартай ажилд томилох тухай тушаал /хх-ийн 7/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1991 оны 09 сарын 01-ний өдрийн 02 дугаартай Багш нарын ажил хуваарилалт хийж цалин тогтоох тухай тушаал /хх-ийн 8-9/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын сургуулийн 2024 оны 05 сарын 20-ны өдрийн 56 дугаартай албан бичиг /хх-ийн 10/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын ерөнхий боловсролын дунд сургуулийн захирлын 1992 оны 03 сарын 03-ны өдрийн 33 дугаартай Цалингийн зэрэглэл тогтоох тухай тушаал /хх-ийн 11-12/, Сэлэнгэ аймгийн Хушаат сумын 8 жилийн дунд сургуулийн 1992 оны 8 а ангийн монтаж буюу гэрэл зураг /хх-ийн 13-14/, Ч.Яагааны ...Би Сэлэнгэ аймгийн Хушаат сумын сургуульд 1987 оноос 2003 оныг хүртэл бага ангийн багшаар ажиллаж байсан. Манай сургууль нь 1987 онд байгуулагдаж, 1990 оны эхээр Г.******* багшаар ирж ажилласан. Хамт ажиллаж байснаа санаж байна.... гэх мэдүүлэг болон хүсэлт гаргагчийн тайлбар зэргээр хүсэлт гаргагч Г.******* нь Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл биологийн багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.

 

Иймд Г.*******г Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэв.

 

5. Хүсэлт гаргагчаас төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээх нь зүйтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* ургийн овогт ******* *******г 1991 оны 09 дүгээр сарын 24-ний өдрөөс 1992 оны 06 дугаар сарын 25-ны өдрийг хүртэл Сэлэнгэ аймгийн Хушаат сумын дунд сургуульд биологийн багшаар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.ОЮУНЦЭЦЭГ