| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2024/00381/И |
| Дугаар | 138/ШШ2024/00480 |
| Огноо | 2024-05-29 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2024 оны 05 сарын 29 өдөр
Дугаар 138/ШШ2024/00480
Хариуцагчийн зөвшөөрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, Парисын гудамж, ******* ******* *******, *******3 давхарын *******30*******А тоотод байрлах, 8809*******432, ******* утасны дугаартай, 64289*******6 регистрийн дугаартай, “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дорнод аймаг, сумын **************-р баг, *******3-6 тоотод оршин суух, утасны дугаартай, ЖЮ980**************3************** регистрийн дугаартай, овогт т холбогдох
Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 4 692 407.98 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:.. Хариуцагч П. нь манай компанитай 2023 оны ************** сарын 03-ны өдөр Цахим зээлийн эрх нээх гэрээ байгуулж гэрээнд хэрэглээний зориулалттай зээл авах эрх нээлгэсэн. 2023 оны ************** сарын 09-ны өдөр 7802*******54566 дугаартай зээлийн дансны дугаартай, 300 *******00 төгрөгийн зээлийг 30 хоногийн хугацаатай, сарын 4.5 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн 54223024*******7 банкны тоот дансанд, мөн өдөр 250 000 төгрөг, 2023 оны ************** сарын 07-ны өдөр 3 530 000 төгрөгийн урт хугацаат зээлийг *******2 сарын хугацаатай, сарын 3.6 хувийн хүүтэйгээр зээлдэгчийн дансанд зээл олголтыг хийсэн. Иймд хариуцагч П.ээс нийт 4 692 407.98 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч П. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие “ ” ХХК-ийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Энэ мөнгөн дүнг сар болгоны *******0-нд 500 000 төгрөгөөр төлөх хүсэлтэй байна гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч “ ” ХХКомпани нь хариуцагч П.т холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 4 692 407.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “ ” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 4 692 407.98 төгрөгийг хариуцагч П. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.
Иймд хариуцагч П. нь “ ” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 4 692 407.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
*******. Нэхэмжлэгч “ ” ХХК “Зээлийн гэрээний үүрэгт 4 692 407.98 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч П. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 90 28.53 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, сумын төсвийн орлогоос 45 0*******5 төгрөг, хариуцагч П.ээс улсын тэмдэгтийн хураамжид 45 0*******5 төгрөгийг тус тус гаргуулж “ ” ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА