Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2024 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 135/ШШ2024/00901

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэргийн индекс: 135/2024/01007/и

Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хороолол, ******* байр, ******* оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас: *******)-ийн хүсэлттэй,

“Д.******* эрэн сурвалжлуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 Шүүх хуралдаанд:

Хүсэлт гаргагч Л.*******,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.******* шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:

“Миний бие Д. 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр 1,800,000 төгрөг зээлүүлсэн. Тухайн үед Д. нь барилгын засвар хийж байсан. Над руу утсаар яриад зээлээ хаах гэсэн юм та түрдээ 1,800,000 төгрөг зээлээч маргааш өгье гэсэн. Би ашиг хонжоо хайгаагүй, туслах гэсэн сайхан сэтгэлээр л тусалсан. Эхэндээ одоо өгнө, маргааш өгнө гэж мессеж бичдэг байсан. Одоо хаана оршин сууж байгааг нь мэдэхгүй байгаа учир Д.******* эрэн сурвалжилж оршин суугаа хаягийг нь тогтоож өгнө үү. Д.*******ийн утас , нөхрийнх нь утас ” гэжээ.

2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, гэрэл зураг, Л.*******ийн дугаартай депозит дансны дэлгэрэнгүй хуулга зэрэг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгсөн.

Шүүх хуралдаанаар хэрэгт авагдсан бичгийн нотлох баримт болон хүсэлт гаргагчийн тайлбарыг шинжлэн судлаад,

ҮНДЭСЛЭХ нь:

1.Хүсэлт гаргагч Л.******* нь Д.******* эрэн сурвалжлуулах хүсэлт шүүхэд гаргасан бөгөөд шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэв.

Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд “...Д.*******ийн бүтэн овог нэр нь бөгөөд гэж дууддаг” гэж тодруулсан.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1-д “Иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд оршин суугаа газар нь мэдэгдэхгүй бол түүнийг эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг шүүхэд гаргаж болно” гэж заасан.  

Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.2-т эрэн сурвалжлуулах тухай хүсэлтийг хүсэлт гаргагч өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргана гэж заасан ба хүсэлт гаргагч нь хүсэлтээ өөрийн оршин суугаа газрын шүүхэд гаргасан байх тул хүсэлтийг хянан хэлэлцэх үндэслэлтэй байна.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т “Хүсэлтэд хариуцагчаар оролцвол зохих этгээдийг эрэн сурвалжлуулах үндэслэлийг тодорхойлж, түүний оршин байгаа газрыг олж тогтооход ач холбогдол бүхий бичиг баримтыг боломжтой бол хавсаргана. Шүүх хүсэлтийг хүлээн авч эрэн сурвалжлах тухай шийдвэр гаргана” гэж тус тус заасан.

3.Хүсэлт гаргагч Л.******* нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Байрныхаа засварыг Д. гэдэг хүнээр хийлгүүлсэн. нэг орой зээлээ хаах гэсэн юм. Та надад 1,800,000 төгрөг түр зээлээч, зээлээ хаачхаад эргүүлээд өгнө гэж хэлсэн. Тэгэхэд нь би эмнэлгээр явах мөнгө байна, хэзээ буцааж өгөх вэ гэхэд маргааш зээлээ хаачхаад л буцаагаад өгнө гэж хэлсэн. Тэгэхээр нь 8 дугаар сард 1,800,000 төгрөгийг данс руу нь шилжүүлсэн. Тэрнээс хойш 2 хоногийн дараа нөгөө мөнгөө өгөөрэй гэхэд эдийн засагч ингэж байна, банк тэгж байна гэж явсаар сүүлдээ утсаа авахаа больсон. Одоо миний утсыг блок хийчихсэн. Тиймээс энэ хүний оршин суугаа хаягийг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан. Түүний оршин суух хаягийг огт мэдэхгүй” гэж тайлбарласан.

4.Хүсэлт гаргагч Л.******* нь 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр өөрийн Хаан банкны тоот данснаас 1,800,000 төгрөгийг тоот гэх данс руу шилжүүлсэн болох нь Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар (хх 10 дугаар хуудас) тогтоогдож байна.

5.Иймд Д.г иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд гэж үзэх үндэслэлтэй байх тул түүнийг эрэн сурвалжилж, оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгах нь зүйтэй.

6.Хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.9-д заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.3-т зааснаар г эрэн сурвалжилсугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар Д.гийн оршин суугаа газрыг тогтоох ажиллагааг хийж гүйцэтгэн, хаягийг тогтоосон даруй хүсэлт гаргагч Л.******* (утас:*******)-т мэдэгдэхийг Дархан-Уул аймгийн Цагдаагийн газарт даалгасугай.

3.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг Төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй. 

4.Д. нь , дугаарын утастай, Хаан банкинд тоот данс эзэмшдэг болохыг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                   Б.НОМИН