Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 05 сарын 30 өдөр

Дугаар 138/ШШ2024/00482

 

  Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

            Нэхэмжлэгч: Дорнод аймаг, ******* сум,*******-р баг, 7058*********************0 утасны дугаартай, ******* регистрийн дугаартай, Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй,

            Хариуцагч: Дорнод аймаг, ******* сумын *******-р баг, ******* байр тоотод оршин суух, утасны дугаартай, ЖЮ03320**************5 регистрийн дугаартай, овогт өд холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсны хохиролд 3 7 *******50 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “...Н. нь 2022 оны ************** дүгээр сарын 08ы өдөр Дорнод аймгийн ******* сумын 6-р багт байрлах үйл ажиллагаа явуулдаг Beat бааранд Б.Болорбаатартай таарамжгүй харилцааны улмаас маргалдаж улмаа шанаан тус *******т нь гараар цохиж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан” Эрүүгийн хуулийн тусгай ангийн **************.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан гэмт хэргийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн зардлын төлбөр Эрүүл мэндийн даатгалын санд нөхөн төлөгдөөгүй байна. Хохирогч Б.Болорбаатар нь Дорнод аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төв эмнэлэг, Цэргийн төв эмнэлэгт гэмтлийн нарийн мэргэжлийн эмчийн тусламж үйлчилгээ авсан байх ба үүнд зарцуулсан 3 7 *******50 төгрөгийн төлбөрийг тухайн эмнэлэг Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн Дөрөвдүгээр бүлэгт заасан журмын дагуу Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж авсан байна. Иргэний хуулийн 5*******3 дугаар зүйлийн 5*******3.*******-д “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй” гэж зааснаар гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг гэм буруутай этгээдээс нөхөн төлүүлэхээр шаардах нөхцөл бүрдсэн байна. ******* тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.*******, ************** дүгээр зүйлийн **************.*******, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3******* дүгээр зүйлийн 3*******.*******-д тус тус заасны дагуу прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигч, эсхүл гуравдагч этгээдээр төрийн нэрийн өмнөөс оролцох эрхийг тусгайлан олгосон байна. Гэмт хэргийн улмаас эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол шийдвэрлэгдээгүй орхигдсон байх тул гэм буруутай этгээдээр эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчид үзүүлсэн тусламж үйлчилгээний төлбөрийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна. Иймд Н.өөс 3 7 *******50 төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь *******00900020080 тоот дансанд оруулж өгнө үү гэв.  

Хариуцагч Н. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Дорнод аймгийн ******* газрын нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжилсэн 3 7 *******50 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие тодорхой эрхэлсэн ажилгүй тул энэ мөнгийг сар бүр 0 000 төгрөгөөр төлж барагдуулах хүсэлтэй байна. Иймд хүсэлтийг минь хүлээн авна уу гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* ******* нь хариуцагч Н.өд холбогдуулан “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсны хохиролд 3 7 *******50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Н. нэхэмжлэлийн шаардлага эрүүл мэндийн даатгалын санд учруулсны хохиролд 3 7 *******50 төгрөгийг хариуцагч Н. бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Н. нь Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсны хохиролд 3 7 *******50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7*******, 75, *******23 дугаар зүйлийн *******23.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          *******. Нэхэмжлэгч Дорнод аймгийн ******* газрын “Эрүүл мэндийн даатгалын санд учруулсны хохиролд 3 7 *******50 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Н. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.*******.3-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.5-д зааснаар хариуцагч Н.өөс  улсын тэмдэгтийн хураамжид 33 932 төгрөг /3 38******* 650 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 67 86******* төгрөгийн 50 хувь/-ийг гаргуулж ******* сумын төсвийн орлого болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7******* дүгээр зүйлийн 7*******.*******-т зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй. 

 

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА