| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Батжаргал Батзориг |
| Хэргийн индекс | 1741000130043 |
| Дугаар | 2022/ДШМ/611 |
| Огноо | 2022-06-09 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | Б.Мөнгөншагай |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 09 өдөр
Дугаар 2022/ДШМ/611
2022 6 9 2022/ДШМ/611
Д.Э, Ш.О нарт холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Г.Есөн-Эрдэнэ даргалж, шүүгч О.Чулуунцэцэг, Б.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
прокурор Б.Мөнгөншагай,
шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Ганпүрэв,
шүүгдэгч Ш.Оийн өмгөөлөгч К.Бауиржан,
нарийн бичгийн дарга Б.Ундармаа нарыг оролцуулан,
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баярмаа даргалж хийсэн шүүх хуралдааны 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/646 дугаартай шүүгчийн захирамжийг эс зөвшөөрч прокурор Б.Мөнгөншагайн бичсэн 2022 оны 4 дүгээр сарын 26-ны өдрийн 47 дугаартай эсэргүүцлийг үндэслэн Ш.О, Д.Э нарт холбогдох эрүүгийн 1741 00013 0043 дугаартай хэргийг 2022 оны 5 дугаар сарын 12-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.
1. З овгийн Шын О, ........ оны ... дугаар сарын ...-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 53 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нийтийн хоолны инженер технологич мэргэжилтэй, хэрэгт холбогдсон үедээ ............................. даргаар ажиллаж байсан, ................. дүүргийн .... дугаар хороо, .... дугаар хороолол, ... дугаар байрны ... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... дүүргийн .... дугаар хороо, ...................... байрны ... тоотод оршин суух, ял шийтгэлгүй, /РД:........................../,
2. Б овгийн Дгийн Э, ....... оны .... дүгээр сарын ...-ны өдөр Төв аймагт төрсөн, 59 настай, эмэгтэй, дээд боловсролтой, нягтлан, эдийн засагч мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ ............................................. ажиллаж байсан, ам бүл 2, нөхрийн хамт ................ дүүргийн ... дугаар хороо, ... дугаар хороолол, ............................ дугаар байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй боловч ..................... дүүргийн ..... дугаар хороо, ........................ гудамжны .... байрны .... тоотод оршин суух бүртгэлтэй, ял шийтгэлгүй, /РД:.........................../;
Шүүгдэгч Ш.О нь .............................. даргаар ажиллаж байхдаа буюу 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байсан Д.Этай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр:
Төсвийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.2 дахь хэсгийн 41.2.2 дахь заалтад заасан “батлагдсан төсвийн хүрээнд зарлага гаргах”, 41.2.3 дахь заалтад заасан “төсвийн гүйцэтгэлийг хууль тогтоомжийн дагуу хэрэгжүүлж тайлагнах”, 41.2.6 дахь заалтад заасан “төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр худалдан авах бараа, ажил, үйлчилгээний гүйцэтгэлийн санхүүжилтийг бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гэрээ төлбөрийн хуваарийг үндэслэн санхүүжүүлэх", 6 дугаар зүйлийн 6.4 дэх хэсгийн 6.4.1 дэх заалтад заасан "төсвийг үр ашигтай, хэмнэлттэй байхаар төлөвлөж, зарцуулах” талаар албан үүрэг,
Төсвийн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5 дахь хэсгийн 16.5.1 дэх хэсэгт заасан “төсвийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагааг удирдах”, 16.5.2 дахь хэсэгт заасан “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих”, 16.5.7-д заасан “байгууллагын санхүүгийн болон төсвийн гүйцэтгэлийн мэдээ, тайлан, үр дүнгийн гэрээний биелэлтийг үнэн зөв гаргах, тогтоосон хугацаанд тайлагнах” талаар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж;
........................... газраас “У т” ХХК-ийн Голомт банкны ..................... тоот данс руу 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 82 удаагийн гүйлгээгээр 162.251.350 төгрөгийг “мах, хүнсний материал, бараа” гэсэн гүйлгээний утгатайгаар,
............................... газраас “Х т" ХХК-ийн Хаан банкны ............................ тоот данс руу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 удаагийн гүйлгээгээр нийт 32.797.000 төгрөгийг “бараа материалын үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар, нийт 195.048.350 төгрөг шилжүүлснээс 157.248.350 төгрөгөөр “Н б” дэлгүүрээс өөртөө хувцас хэрэглэл худалдан авсан,
.............................. газраас “Л т” ХХК-ийн ..................., ....................., .................... тоот данс руу 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 64.197.379 төгрөгийг “барааны үнэ, цэвэрлэгээний материал” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч Ш.О нь уг мөнгөнөөс 17.017.379 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу хувьдаа тавилга, эд зүйл худалдан авсан үнийн дүнд тооцуулан авсан,
...................................... газраас “Ж” ХХК-ийн ......................., ...................... тоот данс руу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 30 удаагийн гүйлгээгээр нийт 93.821.190 төгрөгийг “засварын материал, барааны үнэ, хүнсний материал” гэх мэт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Ж” ХХК-иас ............................. газарт ямар нэг бараа материал нийлүүлээгүй бөгөөд Ш.О нь өөрийн хувийн хэрэгцээнд тус дэлгүүрээс хувцас, гоёлын хэрэглэл, хүнс зэргийг худалдан авсан,
................................. газраас “Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны ...................... тоот данс руу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 46.729.050 төгрөгийг “бараа материал, махны үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Д” ХХК нь шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд .............................. газарт бараа материал нийлүүлээгүй, харин Ш.О нь өөрийнхөө шүдний эмчилгээний төлбөрийг ........................... газраас шилжүүлсэн,
.......................... газраас “Б” ХХК-ийн Голомт банкны ........................ тоот данс руу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 44.634.650 төгрөгийг “барааны үнэ, бичгийн цаас, ажлын хөлс” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Б" ХХК нь 425.000 төгрөгийн бичгийн цаас ...................................... газарт нийлүүлж тус компанийн захирал Б.Батбаатар дансаар мөнгө гаргасны шимтгэлд 7.118.000 төгрөгийг авч, 4.600.000 төгрөгөөр Б.Доржбалжир нараар дээврийн засуулж үлдэгдэл 32.491.650 төгрөгийг Ш.О хувьдаа бэлнээр авч, нийт 39.609.650 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан,
............................... газраас “Х” ХХК-ийн ......................... тоот данс руу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 33.046.600 төгрөгийг “барааны материалын үнэ" утгаар шилжүүлсэн боловч уг компаниас өөрийн охин Ц.Хэрлэнчимэгийн нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КН апартментэд байрлах 195 дугаартай авто зогсоол, агуулахын хамт худалдан авсан,
................................. газраас “Ү г” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ............................. тоот данс руу 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр нийт 21.777.745 төгрөгийг “материал, барааны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн. Гэвч “Ү г” ХХК нь гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ............................. газарт бараа материал нийлүүлж байгаагүй. Ш.О нь хувьдаа гоо сайхны үйлчилгээ авсан,
.............................. газраас “М г” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ........................... тоот данс руу 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 54 удаагийн гүйлгээгээр 637.130.883 төгрөгийг “засвар, бараа материал, гэрээт ажил, эд хогшил авах, санхүүжилт” гэх мэт гүйлгээний утгаар шилжүүлсэн. Үүнээс 153.744.742 төгрөгийг “М г” ХХК-ийн талбайг түрээсэлж, сэрүүлэг зоогийн газар ажиллуулсны түрээсийн төлбөрт шилжүүлж болон бэлнээр авч хувьдаа зарцуулсан нийт 562.994.706 төгрөгийн их хэмжээний хохирлыг ...................................... газарт учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон,
шүүгдэгч Д.Э нь .............................. газарт ерөнхий нягтлан бодогчоор ажиллаж байхдаа буюу 2012 оны 5 дугаар сарын 3-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэлх хугацаанд тус газрын даргаар ажиллаж байсан Ш.Отэй бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.2 дахь хэсгийн 20.2.3 дахь заалтад заасан “холбогдох олон улсын стандарт, эрх бүхий төрийн байгууллагаас баталсан нягтлан бодох бүртгэлийн стандарт, журам, заавар, энэ хуулийн 6 дугаар зүйлд заасан зарчмыг баримтлан нягтлан бодох бүртгэл хөтөлж, санхүүгийн тайлан гаргах”, 20.2.5 дахь заалтад заасан “дансны өглөг, авлага ба төлбөрийн тооцоог хянах, ажил, гүйлгээг гарахаас нь өмнө хянан, баталгаажуулах” талаар албан үүрэг,
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсгийн 20.1.2 дахь заалтад заасан “нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт болон хууль тогтоомжид харшилсан шийдвэрийг биелүүлэхээс татгалзах”, 20.1.4 дэх заалтад заасан “хүчин төгөлдөр бус анхан шатны баримтаар, эсхүл анхан шатны баримтаар баталгаажаагүй ажил, гүйлгээг бүртгэхгүй байх” талаар бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж,
.......................... газраас “У т” ХХК-ийн Голомт банкны ............................ тоот данс руу 2014 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс 2016 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 82 удаагийн гүйлгээгээр 162.251.350 төгрөгийг “мах, хүнсний материал, бараа” гэсэн гүйлгээний утгатайгаар, мөн ............................. газраас “Х т" ХХК-ийн Хаан банкны .............................. тоот данс руу 2017 оны 6 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 17-ны өдрийг хүртэл 7 удаагийн гүйлгээгээр нийт 32.797.000 төгрөгийг “бараа материалын үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар, нийт 195.048.350 төгрөг шилжүүлснээс 157.248.350 төгрөгөөр “Н б” дэлгүүрээс өөртөө хувцас хэрэглэл худалдан авсан,
.................................. газраас “Л т” ХХК-ийн ........................, ......................, ............................. тоот данс руу 2012 оны 6 дугаар сарын 20-ны өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 24-ний өдрийг хүртэл хугацаанд нийт 64.197.379 төгрөгийг “барааны үнэ, цэвэрлэгээний материал” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч Ш.О нь уг мөнгөнөөс 17.017.379 төгрөгийг өөрийн хувийн хэрэгцээнд буюу хувьдаа тавилга, эд зүйл худалдан авсан үнийн дүнд тооцуулан авсан,
....................................... газраас “Ж” ХХК-ийн ..........................., ........................ тоот данс руу 2015 оны 12 дугаар сарын 11-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл 30 удаагийн гүйлгээгээр нийт 93.821.190 төгрөгийг “засварын материал, барааны үнэ, хүнсний материал” гэх мэт гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Ж” ХХК-аас .......................................... газарт ямар нэг бараа материал нийлүүлээгүй бөгөөд Ш.О нь өөрийн хувийн хэрэгцээнд тус дэлгүүрээс хувцас, гоёлын хэрэглэл, хүнс зэргийг худалдан авсан,
............................................. газраас “Д” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банкны .............................. тоот данс руу 2017 оны 5 дугаар сарын 9-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 10 удаагийн гүйлгээгээр нийт 46.729.050 төгрөгийг “бараа материал, махны үнэ” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Д” ХХК нь шүдний эмнэлгийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ................................................... газарт бараа материал нийлүүлээгүй, харин Ш.О нь өөрийнхөө шүдний эмчилгээний төлбөрийг .................................... газраас шилжүүлсэн,
.................................................. газраас “Б” ХХК-ийн Голомт банкны 2705106003 тоот данс руу 2017 оны 8 дугаар сарын 21-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 18-ны өдрийг хүртэл 6 удаагийн гүйлгээгээр нийт 44.634.650 төгрөгийг “барааны үнэ, бичгийн цаас, ажлын хөлс” гэсэн гүйлгээний утгатайгаар шилжүүлсэн. Гэвч “Б” ХХК нь 425.000 төгрөгийн бичгийн цаас ................................. газарт нийлүүлж тус компанийн захирал Б.Батбаатар дансаар мөнгө гаргасны шимтгэлд 7.118.000 төгрөгийг авч, 4.600.000 төгрөгөөр Б.Доржбалжир нараар дээврийн засуулж үлдэгдэл 32.491.650 төгрөгийг Ш.О хувьдаа бэлнээр авч, нийт 39.609.650 төгрөгийг хувийн хэрэгцээнд зарцуулсан,
.................................................. газраас “Х” ХХК-ийн ................................. тоот данс руу 2017 оны 2 дугаар сарын 15-ны өдрөөс 2017 оны 9 дүгээр сарын 12-ны өдрийг хүртэлх хугацаанд 8 удаагийн гүйлгээгээр нийт 33.046.600 төгрөгийг “барааны материалын үнэ" утгаар шилжүүлсэн боловч уг компаниас өөрийн охин Ц.Хэрлэнчимэгийн нэр дээр Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах КН апартментэд байрлах 195 дугаартай авто зогсоол, агуулахын хамт худалдан авсан,
................................................... газраас “Ү г” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны 409033530 тоот данс руу 2013 оны 8 дугаар сарын 1-ний өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 11-ний өдрийг хүртэлх хугацаанд 14 удаагийн гүйлгээгээр нийт 21.777.745 төгрөгийг “материал, барааны үнэ” гэсэн утгаар шилжүүлсэн. Гэвч “Ү г” ХХК нь гоо сайхны салоны чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг бөгөөд ..................................... газарт бараа материал нийлүүлж байгаагүй. Ш.О нь хувьдаа гоо сайхны үйлчилгээ авсан,
.............................................. газраас “М г” ХХК-ийн Худалдаа Хөгжлийн банкны ........................................ тоот данс руу 2012 оны 9 дүгээр сарын 11-ний өдрөөс 2016 оны 3 дугаар сарын 17-ны өдрийг хүртэлх хугацаанд 54 удаагийн гүйлгээгээр 637.130.883 төгрөгийг “засвар, бараа материал, гэрээт ажил, эд хогшил авах, санхүүжилт” гэх мэт гүйлгээний утгаар шилжүүлсэн. Үүнээс 153.744.742 төгрөгийг “М г” ХХК-ийн талбайг түрээсэлж, сэрүүлэг зоогийн газар ажиллуулсны түрээсийн төлбөрт шилжүүлж болон бэлнээр авч хувьдаа зарцуулсан, үргэлжилсэн үйлдлээр нийт 562.994.706 төгрөгийн буюу их хэмжээний хохирлыг ................................................ газарт учруулж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон гэмт хэрэгт тус тус холбогджээ.
Нийслэлийн прокурорын газраас: Ш.О, Д.Э нарын үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: ...Прокуророос яллах дүгнэлтийн гэмт хэргийн товч агуулга хэсэгт Ш.О Д.Э нарыг үргэлжилсэн үйлдлээр бүлэглэн нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ....................................... газарт их хэмжээний хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэсэн боловч яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт “Яллагдагч Ш.Оийн үйлдсэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр, яллагдагч Д.Эын үйлдсэн нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр тус тус зүйлчлэхээр тогтоосугай.” гэж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь ойлгомжгүй. Өөрөөр хэлбэл, шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлд заасан гэмт хэргийн аль шинжээр нь буруутгаж байгаа нь тодорхойгүй бөгөөд гэмт хэргийн шинж, зүйлчлэл хоёр зөрүүтэй байна. Яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинж, зүйлчлэлийг зөрүүтэй бичсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан “яллагдагчийн уйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх” гэх хуулийн шаардлагыг хангаагүй байна гэж үзэв.
Шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг бүлэглэн, үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө болон бусдад давуу байдал олгосон гэж прокурор үзсэн атлаа, уг гэмт хэргийн объектив талын бүрэлдэхүүнийг мөрдөн байцаалтаар тогтоолгүйгээр дүгнэсэн гэж үзэхээр байна. Нийтийн албан тушаалтан албаны эрх мэдэл буюу албан тушаалын байдлаа урвуулах гэмт хэргийн диспозицид буй үндсэн шинж нь нийтийн албан тушаалтан эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласны улмаас өөртөө болон бусдад давуу байдал бий болгох явдал юм. Хэрвээ өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэж буруутгаж байгаа бол хэнд, хуулийн этгээдэд ямар байдлаар давуу байдал бий болгосныг нотолж, тогтоох шаардлагатай. Прокурор хэдийгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17 дугаар зүйлд зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх эрхтэй боловч шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэрэгт оногдуулсан ялын төрөл, хэмжээ тохирохгүй гэж үзэв. Иймд мөрдөн шалгах ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал тогтоогдсон байх тул мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэхээр Ш.О нарт холбогдох эрүүгийн 1741 00013 0043 дугаар хэргийг прокурорт буцааж, хэргийг прокурорт очтол шүүгдэгч Ш.О Д.Э нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэжээ.
Прокурор Б.Мөнгөншагай бичсэн эсэргүүцэл болон шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “... Прокурор яллах дүгнэлтийн тэмдэглэх хэсэгт бичигдсэн яллаж байгаа гэмт хэргийн товч агуулгад Ш.О, Д.Э нарын бүлэглэж, үргэлжилсэн үйлдлээр, албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө, бусдад давуу байдал бий болгосон үйлдэл, уг үйлдлийн улмаас их хэмжээний хохирол учруулсан нөхцөл байдлыг дүгнэж бичсэн. Яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Ш.О, Д.Э нарын эрх албан үүрэг бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, өөртөө бусдад давуу байдал бий болгосон үйлдлийн улмаас “...их хэмжээний хохирол учруулсан...” шинжээр нь шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгээр зүйлчлэхээр тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад заасан шаардлагыг хангаж байна. Иймд гэмт хэргийн шинж, хэргийн зүйлчлэл хоёр зөрүүтэй гэх анхан шатны шүүхийн дүгнэлт хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Ш.О, Д.Э нар нь албан үүрэг, албан тушаал, албан тушаалын эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг, хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглаж, хийх ёсгүй үйлдэл хийж, .................................. газрын мөнгөн хөрөнгийг нэр бүхий хуулийн этгээдүүдийн дансанд шилжүүлж, уг шилжүүлсэн мөнгийг өөрийн хувийн хэрэгцээнд зарцуулах замаар өөртөө эдийн засгийн давуу байдал болгохын зэрэгцээ харилцан бие биедээ эдийн засгийн давуу байдал бий болгосон үйл баримт мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон. Тогтоогдсон дээрх үйл баримтад үндэслэн шүүгдэгч нарын үйлдлийг өөртөө, бусдад давуу байдал бий болгосон шинжтэй гэж дүгнэсэн ба хэнд, ямар давуу байдал бий болгосныг мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоосон. Иймд мөрдөн шалгах ажиллагаагаар тогтоогдсон нөхцөл байдлыг шалгаж тогтоогоогүй мэтээр дүгнэсэн анхан шатны шүүхийн шийдвэр хэргийн бодит байдалтай нийцэхгүй байна.
Прокурор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасны дагуу шүүгдэгч нарт оногдуулах ялын төрөл хэмжээний талаарх саналыг яллагдагч, түүний өмгөөлөгч нарт танилцуулж, яллагдагч зөвшөөрсөн тул яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн. Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан хянавал зохих нөхцөл байдлаас өөр нөхцөл байдал буюу хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад прокурорын хэрэгжүүлэх чиг үүрэгт хамаарах үндэслэл зааж хэргийг прокурорт буцаасан нь хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилго, ач холбогдлыг алдагдуулсан, хууль зүйн үндэслэлгүй шийдвэр болсон байна. Мөн шийдвэрийн удиртгал хэсэгт шүүх хуралдаанд оролцсон прокурорын нэрийг бичээгүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтад заасан шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна. Иймд анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулж, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэв.
Шүүгдэгч Д.Эын өмгөөлөгч Б.Ганпүрэв тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
шүүгдэгч Ш.Оийн өмгөөлөгч К.Бауиржан тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Прокурорын бичсэн эсэргүүцлийг дэмжиж байна.” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт тус тус зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж хууль ёсны ба үндэслэлтэй болсон эсэхийг прокурорын эсэргүүцэлд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж, хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Нийслэлийн прокурорын газраас шүүгдэгч Ш.О, Д.Э нарыг бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж ................................. газарт их хэмжээний буюу нийт 562.994.706 төгрөгийн хохирол учруулж, өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон гэмт хэргийг үйлдсэн гэж үзэн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүхээс прокурорын яллах дүгнэлтэд гэмт хэргийн шинж, зүйлчлэл хоёр зөрүүтэй гэсэн үндэслэлээр хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасан зохицуулалтын хүрээнд хэргийг шийдвэрлэх боломжтой гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.
Учир нь, Нийслэлийн прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 31 дугаартай прокурорын яллах дүгнэлт /33 хх 14-33/-ийн тогтоох нь хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүхэлд нь бичиж “...бусадтай бүлэглэн үргэлжилсэн үйлдлээр өөртөө болон бусдад давуу байдал бий болгосон...” гэх гэмт хэргийн шинжийг орхигдуулж бичсэн байх боловч тус прокурорын газрын 2022 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийн 49, 50 дугаартай “Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тухай тогтоолд өөрчлөлт оруулах тухай” прокурорын тогтоол /32 хх 237-242, 33 хх 1-6/, яллах дүгнэлтийн тэмдэглэх нь хэсэгт хэргийн товч агуулга бүрэн бичигдсэн, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг бүрэн бичсэн байх тул шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагаа хийлгэх үндэслэлээр хэргийг прокурорт буцаах шаардлагагүй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Иймд “...шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх...”-ээр бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч, Д.Э, Ш.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 4 дүгээр сарын 7-ны өдрийн 2022/ШЗ/646 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, шүүгдэгч Д.Э, Ш.О нарт холбогдох хэргийг анхан шатны шүүх хуралдаанаар дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаасугай.
2. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцтэл шүүгдэгч Д.Э, Ш.О нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ЕСӨН-ЭРДЭНЭ
ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.БАТЗОРИГ