Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 760

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.Номинчимэг,

улсын яллагч Н.Уранбайгаль,

хохирогч Г.Г,

шүүгдэгч А.А нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн овогт А н А д холбогдох эрүүгийн 1703 0000 10058 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр аймагт төрсөн, настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, мэргэжилтэй, ажилтай, ам бүл , эцэг, эх, ах, дүү нарын хамт Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт А ийн А,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.А нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг 25 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургуулийн хойд уулзварын замд Б.Б н эзэмшлийн Хьюндэй Аванти маркийн улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Г.Г г мөргөж эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.А нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Г.Г нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдөр 8-9 цагийн хооронд би Шархад орох гээд явж байсан. Би замаар удаан зөөлөн явж байсан. Тэгээд машин орж ирэхийг мэдээгүй. Би ухаан алдаад эмнэлэгт 7-8 хоног болсон. Би эмнэлэгт байхдаа шинжээчийн дүгнэлтээс миний зулай цуурч цус хуралт үүссэн, хөл хугарсан тухай мэдсэн. Одоо надад гомдол санал байхгүй. Толгойн гэмтэл гайгүй болж байгаа. Хөлний гэмтэл мөн эдгэрч байгаа гэв.

Шүүгдэгч А.Аын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг Газарчин дээд сургуулиас уруудаад Батлан хамгаалах их сургуулийн баруун хойд талын уулзвараар зүүнээсээ урагшаа зүгт Х-Аванте маркийн УНЯ улсын дугаартай автомашинтай, автомашинаа өөрөө жолоодоод кабиндаа ганцаараа ойролцоогоор 10-20 км/цагийн хурдтай өөдөөс ирсэн машинаа өнгөрөөгөөд эргэж ортол баруун гар талаас нэг мотоцикольтой хүн гэнэт орж ирээд мөргөлдчихсөн. Тэгээд би машинаасаа буугаад түргэн тусламж болон цагдаагийн байгууллагад дуудлага өгсөн. Надад ямар нэгэн зүйл харагдаагүй гэнэт л баруун гар талаас орж ирээд миний машины зүүн гар талын урд хэсэгтэй мөргөлдсөн” гэх мэдүүлэг. /хэргийн 86-87 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 02-ны орой 20 цагийн орчим Баянзүрх дүүргийн нутаг 16-р хорооллын автобусны буудлын орчим замаар дугааргүй мини Кросс маркийн мотоцикльтой Шархад руу чиглэлтэй ойролцоогоор 20-30 км/цагийн хурдтай явж байгаад Батлан хамгаалах их сургуулийн арын уулзвараар нэвтрэх үед Газарчин дээд сургуулийн чиглэлээс буюу зүүн гар талаас суудлын автомашин урагшаа эргээд ороод ирсэн. Тэгээд л мөргөлдчихсөн цаашаа юу болсон талаар мэдэх зүйл алгаа...” гэх мэдүүлэг. /хэргийн 47-51 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 03-ны өдөр 13 цагийн орчим манай эмнэлэгийн яс үений гэмтлийн тасгаас манай тасагт шилжиж ирсэн. Г.Г гэх өвчтөн. Би уг хүнийг хариуцсан, эмчлэгч эмч биш. Энэ хүн хавсарсан хүнд гэмтэлтэй, гавал ясны хугаралтай, тархины хатуу ясны цусан хуралттай, аалзавчинд цусан хуралт, тархины эдийн хугарал няцралттай, баруун хөлийн шилбэ, ясны хугаралттай хэвтэн эмчлүүлж байна. Одоо биеийн байдал нь хүнд одоогийн байдлаар мэдүүлэг өгөх боломжгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹10101 дүгнэлтэд “Г.Г-н биед суурь яс, баруун эрүүний үе, баруун хөхлөг сэртэн, чамархай, зулай ясны шугаман хугарал, баруун чамархайн хатуу хальсан дээрх цус хуралт, зүүн зулайн тархины эдийн няцрал, аалзан бүрхүүл доорх цус харвалт, баруун шаант, тахилзуур ясны ил хугарал, баруун чамархайд шарх, баруун чамархайд зулгаралт, баруун, гуя шилбэний цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2. 3.1.20-д зааснаар амь биед аюултай гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонгид нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна. ” гэжээ /хэргийн 60 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹17/44954 дүгнэлтэд “Баянзүрх дүүргийн 8 дугаар хороо Хилчиний гудамж өөрийн байранд байрлах Нийслэлийн Баянзүрх техникийн үзлэгийн төвд улсын дугаартай Хьюндэй Аванте маркийн автомашинд шинжээчийн дүгнэлт хийв. А овогтой А н жолоодож явсан Хьюндэй Аванте маркийн цагаан өнгөтэй, Бүгд Найрамдах Солонгос улсад үйлдвэрлэсэн, улсын, KMHDN41AP1U161610 арлын дугаартай суудлын автомашиныг 2017 оны 08 дугаар сарын 10-ны өдрийн 15 цаг 45 минутаас 16 цаг 10 минут хүртэл  MNS4598:2011 “Автотээврийн хэрэгсэлд тавигдах ерөнхий шаардлага” стандартыг шалгуур болгон MNS5011:2003 “Автотээврийн хэрэгслийн техникийн хяналтын үзлэг хийх заавар” стандартыг мөрдлөг болгон техникийн хяналтын үзлэгийн инженерийн ур чадварт тулгуурлан техникийн хяналтын үзлэгийн тоног төхөөрөмжөөр шалгасан үзүүлэлт нь урд тэнхлэгийн хажуу гулсалтын хазайлтын хэмжээ алдагдсан нь ашиглалтын үед үүссэн гэмтэл тул осолд нөлөөлөхгүй. Урд их гэрлийн чадал зүүн талдаа 800сд байгаа нь стандартын шаардлага хангахгүй байгаа нь ослын үед үүссэн гэмтэл тул зам тээврийн осолд нөлөөлөхгүй” гэжээ /хэргийн 63-66 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹4298 дүгнэлтэд “Шилжилгээнд ирүүлсэн улсын дугаартай улаан өнгийн мотоцикл нь эвдрэл гэмтэлтэй тул техникийн бүрэн бүтэн байдлыг хангахгүй байна. Урд дугуйн обуд дотогш гулзайсан, обудны хигээс салсан, урд дугуйн тоормосны шингэн дамжуулах гуурс салсан. Урд дугуйн тоормосны хавчигч, зээрэнхий, накладака байхгүй. Залуур гулзайсан, урд нүүр хагарч салсан, шатахуун хадгалах сав хагарсан, мотоциклын хуванцар эд ангиуд салсан, амортизатор уг хэсгээрээ салсан, араа салган залгах хөшүүрэг гулзайсан, хөдөлгүүрийн доод хэсэг зурагдаж хагарсан, зүүн талын амортизатор уг хэсгээрээ салсан, цахилгаан утас салж унжсан зэрэг гэмтлүүдтэй байна. Мотоциклд үүссэн эвдрэл гэмтэл зам тээврийн осол гарахад нөлөөлсөн эсэхийг тогтооход осол хэргийн материал ирүүлээгүй тул тодорхойлох боломжгүй байна. Шинжилгээнд ирүүлсэн мотоциклын тоормосны систем нь механик, шингэн хосолсон дамжуулгатай байна. Урд дугуйн тоормосны шингэн дамжуулах гуурс салсан, тоормосны эд анги бүрэн бус тул ажиллагааг шалгах боломжгүй. Хойд дугуйн тоормосны механик ажиллаж байна. Хөдөлгүүрийн багтаамжаараа 125сс багтаамжтай мотоциклын төрөлд хамаарагдах тээврийн хэрэгсэл байна” гэжээ /хэргийн 72-73 дугаар хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 15, 17 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 21-26 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 31-38 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 102 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 93 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.А нь 2017 оны 08 дугаар сарын 02-ны өдрийн орой 21 цаг 25 минутын орчимд Нийслэлийн Баянзүрх дүүргийн 16 дугаар хорооны нутаг дэвсгэр, Батлан хамгаалахын их сургуулийн хойд уулзварын замд Б.Б н эзэмшлийн Хьюндэй Аванти маркийн УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.10-д заасан “Жолооч зүүн гар тийш буюу буцаж эргэхдээ уулзварт ороод, адил замаар өөдөөс чигээрээ яваа болон баруун гар тийш эргэх тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас улсын дугааргүй мотоциклийг жолоодож явсан Г.Г г мөргөж эрүүл мэнд нь хүнд хохирол учруулсан Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүхийн хэлэлцүүлэг болон мөрдөн байцаалтын шатанд өгсөн шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд:

Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 9-14 дүгээр хуудас/,

Шүүгдэгч А.Аын мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэгэргийн 86-87 дугаар хуудас/,

Хохирогч Г.Г н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 47-51 дүгээр хуудас/,

Гэрч Ц.Б н мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг /хэргийн 54 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн ¹10101 дүгнэлт /хэргийн 60 дугаар хуудас/,

Автотээврийн үндэсний төвийн 2017 оны 08 дугаар сарын 13-ны өдрийн шинжээчийн ¹17/44954 дүгнэлт /хэргийн 63-66 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹4298 дүгнэлт /хэргийн 72-73 дугаар хуудас/,

Жолоочийн согтуурал шалгасан тэмдэглэл /хэргийн 15, 17 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 21-26 дугаар хуудас/,

Өвчний түүх /хэргийн 31-38 дугаар хуудас/,

Хохирол төлсөн баримт /хэргийн 102 дугаар хуудас/,

Шүүгдэгч А.Ат прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч А.Ат ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид шууд эмнэлэгийн туслалцаа үзүүлсэн, учруулсан хохирлыг төлсөн зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал гэж үзлээ.

Шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлогдсон, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байх тул гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийг шинж чанар, хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасны дагуу түүнийг ялаас чөлөөлөх үндэслэлтэй байна.

Хохирогч Г.Г д нотлох баримтаар 1.463.415 төгрөгний хохирол учирсан боловч шүүгдэгч нь 5 сая төгрөг төлсөн болно.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.