Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 03 өдөр

Дугаар 138/ШШ2024/00484

 

 Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаасаа

татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн  Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би, нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох “59 053 200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хянаад ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь шүүхэд гаргасан хүсэлтдээ: *******, ******* нартай 2023 оны 02 дугаар сарын 18-ны өдөр 10/23 дугаартай зээлийн гэрээ байгуулж байсан. Тус зээлийн гэрээний зорилго нь манай компаниас Дорнод аймаг, Хэрлэн сумын 2-р баг, “Нарны хотхон” 170/2 тоот байрны 15 тоот 68,6м2 талбайтай 3 өрөө байрыг нийт 150 920 000 төгрөгөөр худалдан авч, урьдчилгаа болох 60 000 000 төгрөгийг төлж, үлдэгдэл төлбөр 90 920 000 төгрөгийг тохирсон хугацаанд зээлийн эргэн төлөх хуваарын дагуу төлөх эрх, үүрэгтэй байсан. Зээлийн хүүг сарын 1%-иар тохирсон. Зээлийн хугацааг 2023 оны 02 сарын 8-ны өдрөөс 2024 оны 02 сарын 18-ны өдрийг хүртэл 12 сар 0 хоногийн хугацаатайгаар тохирсон. Мөн зээлийн эргэн төлөх хуваарийг тодорхой зааж тус гэрээнд хавсралтаар оруулж өгсөн болно. Гэтэл зээлдэгч нар нь тус зээлийн гэрээний үүргээ заасан хугацаанд гүйцэтгээгүй, зээлийн үндсэн төлбөр болох төгрөгнөөс 90 920 000 төгрөгөөс 44 000 000 төгрөгийг төлж, өнөөдрийн байдлаар 46 190 000 төгрөгийг төлж барагдуулаагүй байна. Мөн нийт 6 819 000 төгрөгийн хүүгийн мөнгөнөөс 2 270 000 төгрөгийг төлсөн, одоо 4 549 000 төгрөгийн хүүгийн мөнгө төлөөгүй байна. Бидний зүгээс гэрээ дуусахаас өмнө ч, дууссан цагаас хойш ч удаа дараа шаарддаг, гэвч үүргээ бүрэн дүүрэн гүйцэтгэхгүй өнөөдрийг хүрч байна. Цаашид манай компаниас удаан хугацаанд хүлээх боломжгүй болж байна. Мөн шаардаад ч үр дүнд хүрэхгүй үүргээ гүйцэтгэхгүй байх тул нэхэмжлэлээ гаргах нөхцөл бүрдэж байна гэжээ.    

ҮНДЭСЛЭХ НЬ:


            Нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан 59 053 200 төгрөг гаргуулахаар нэмэмжилсэн.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч “******* *******” ХХКомпани нь нэхэмжлэлээсээ татгалзаж байгаа нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлээсээ татгалзсныг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д заасны дагуу хүлээн авах үндэстэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ НЬ:

1. “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч *******, ******* нарт холбогдох “59 053 200 төгрөг гаргуулах тухайнэхэмжлэлийн шаардлагаасаа нэхэмжлэгч татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.5, 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 453 216 төгрөгийн 50 хувь болох 226 608 /хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Дорнод аймгийн Хэрлэн сумын төсвийн орлогоос 226 608 /хоёр зуун хорин зургаан мянга зургаан зуун найм/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                    Т.БАЙГАЛМАА