| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01090/И |
| Дугаар | 135/ШШ2024/00918 |
| Огноо | 2024-07-09 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 09 өдөр
Дугаар 135/ШШ2024/00918
Зохигчийн эвлэрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс:135/2024/01090/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин би,
Нэхэмжлэгч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* байранд байрлах ******* (утас: *******)-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* хэсэг, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (утас: *******)-д холбогдох,
“1,421,700 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч ******* нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ:
“...Хариуцагч Ц.******* нь ДАА улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолоодох үед 1 настай Д. тээврийн хэрэгслээс унасан гэх зам тээврийн осол гаргаж зөрчлийн хэрэг нээсэн. Д. нь Дархан-Уул аймгийн Нэгдсэн эмнэлгийн мэс заслын тасагт эрүүл мэндийн тусламж үйлчилгээ авч, даатгалын сангаас тусламж үйлчилгээний 1,421,700 төгрөгийн төлбөр төлөгдсөн. Ц.******* нь эрүүл мэндийн даатгалын сангаас гарсан хохирлыг төлөөгүй байх тул 1,421,700 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ц.******* нь шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа:
“Ц.******* миний бие эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол 1,421,700 төгрөгийг 3 хувааж төлөх хүсэлтэй байна.
-2024 оны 07 дугаар сарын 21-ний өдөр 473,900 төгрөг,
-2024 оны 08 дугаар сарын 21-ний өдөр 473,900 төгрөг,
-2024 оны 09 дүгээр сарын 21-ний өдөр 473,900 төгрөг төлнө. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н. нь шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:
“...Ц.******* нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан 1,421,700 төгрөгийн хохирлыг 3 хувааж төлөх тайлбар өгсөн байна. Тус хэлтэс нь тайлбарыг хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан байдлаар шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
1.Нэхэмжлэгч ******* нь хариуцагч Ц.*******д холбогдуулан “1,421,700 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.Хариуцагч Ц.******* нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байх бөгөөд мөнгөн төлбөрийг 3 хувааж өгөхөөр нэхэмжлэгчтэй хугацаа тохирч, талууд эвлэрч байна.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д “Хэрэг үүсгэснээс хойш шүүх хуралдаан хүртэлх хугацаанд нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн, эсхүл зохигч эвлэрсэн, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлсэн бол хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэнэ” гэж, мөн хуулийн 74.2-т “Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх боломжтой гэж үзвэл шүүгч нэхэмжлэгчийн татгалзал, хариуцагчийн зөвшөөрөл, зохигч талуудын эвлэрэл, нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосон тухай захирамж гаргана” гэж заасан.
4.Талуудын эвлэрэл нь Иргэний хуульд нийцсэн, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх нь зүйтэй байна.
5.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1,421,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,849 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулахаар шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т зааснаар нэхэмжлэгч Дархан-Уул аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй, хариуцагч Ц.*******д холбогдох “1,421,700 төгрөг гаргуулах тухай” иргэний хэрэгт зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4-т зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн бөгөөд хариуцагчаас нэхэмжлэлийн шаардлага болох 1,421,700 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамжийн 50 хувь болох 18,849 төгрөгийг гаргуулж төрийн сангийн орлогод оруулсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Б.НОМИН