Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж

2024 оны 06 сарын 05 өдөр

Дугаар 138/ШШ2024/00487

 

Хариуцагчийн зөвшөөрснийг баталж, 

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

            Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Т.Байгалмаа би,

Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, ******* дүүрэг, *******-р хороо, Юнескогийн гудамж-*******8, ******* Цогцолборт байрлах, 5373*******7******* регистрийн дугаартай, “******* *******” ХХК

            Хариуцагч: Дорнод аймгийн ******* сумын *******-р баг, 4*******-р байрны *******0 тоотод оршин суух, 9934*******00******* утасны дугаартай, ЖЯ89*******00*******76 регистрийн дугаартай, овогт

            Нэхэмжлэлийн шаардлага: “Зээлийн гэрээний үүрэгт 907 380 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Б. нь “******* *******” ХХК-ийн мессэж зээлийн үйлчилгээний нөхцлийг хүлээн зөвшөөрч *******0************** оны 07 сарын 06-ны өдөр *******40000644*******06 тоот Зээл, зээлийн эрх нээх гэрээ байгуулсан ба мессэж зээл авч, төлж барагдуулж байсан тул зээлийн эрхийн хэмжээ нэмэгдсэн. Б. нь уг гэрээний үндсэн дээр *******0************** оны 09 сарын 03-ны өдөр сарын *******,4 хувийн хүүтэй 5*******0 000 төгрөгийг, *******0************** оны 09 сарын **************-ны өдөр сарын 3,4 хувийн хүүтэй 70 000 төгрөгийг тус тус зээлээр авсан ба хугацаанд нь төлж барагдуулаагүй юм. Б. нь хууль болон гэрээнд заасан үүргээ үл биелүүлж зээл, зээлийн хүүгээ төлж барагдуулахыг шаардахад удаа дараа худал хэлж өнөөдрийг хүртэл төлөөгүй, холбоо тасарсан. Б.ын зээлийн гэрээний үүрэг *******0*******4 оны 03 дугаар сарын 05-ны өдрийн байдлаар:

            *******. Үндсэн зээлийн үлдэгдэл              590 000 төгрөг 00 мөнгө

            *******. Зээлийн хүүгийн төлбөр                *******67 **************0 төгрөг 00 мөнгө

            3. Нэмэгдүүлсэн хүүгийн төлбөрт     50 *******70 төгрөг 00 мөнгө

Нийт                                                    907 380 төгрөг 00 мөнгө    

Хариуцагч Б. нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Миний бие Баярсайхан овогтой нь “******* *******” ХХК-ийн гаргасан нэхэмжлэлтэй танилцан, нэхэмжлэлийн шаардлага 907 380 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна. Миний бие нь хувиараа барилгын ажил хйидэг, тэр ажил маань сар бүрийн *******5-наас *******0-нд цалингаа өгдөг учраас би 06 сарын *******5-нд 500 000 төгрөг, 07 сарын *******0-нд 407 380 төгрөгийг өгч дуусгавар болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

          Нэхэмжлэгч “******* *******” ХХК нь хариуцагч Б.д холбогдуулан “Зээлийн гэрээний үүрэгт 907 380 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

          Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад “******* *******” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлага 907 380 төгрөгийг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрсөн нь Иргэний хуульд нийцсэн байхаас гадна гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг зөрчсөн гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Иймд хариуцагч Б. нь “******* *******” ХХК-ийн “Зээлийн гэрээний үүрэгт 907 380 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74, 75, **************3 дугаар зүйлийн **************3.*******-д заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

          *******. Нэхэмжлэгч “******* *******” ХХК “Зээлийн гэрээний үүрэгт 907 380 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Б. нь бүхэлд нь төлөхийг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

*******. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.*******.*******-д зааснаар нэхэмжлэгч “******* *******” ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******6 3*******7 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, ******* сумын төсвийн орлогоос *******3 *******63 төгрөг 5 мөнгө, хариуцагч Б.аас улсын тэмдэгтийн хураамжид *******3 *******63 төгрөг 5 мөнгийг тус тус гаргуулж “******* *******” ХХК-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4. Мөн хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                           Т.БАЙГАЛМАА