| Шүүх | Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Түмээгийн Байгалмаа |
| Хэргийн индекс | 138/2023/01288/И |
| Дугаар | 138/ШШ2024/00488 |
| Огноо | 2024-06-05 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Дорнод аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 06 сарын 05 өдөр
Дугаар 138/ШШ2024/00488
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорнод аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Т.Байгалмаа даргалж, тус шүүхийн хуралдааны “Б” танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг 15*******-р байрны ******* тоотод оршин суух, ЖЕ9606*******15 регистрийн дугаартай, ******* овогт ******* *******
Хариуцагч: Дорнод аймгийн Хэрлэн сумын *******-р баг төвд байрлах, “ Лакс ” Хязгаарлагдмал хариуцлагатай компанид
Нэхэмжлэлийн шаардлага “Орон сууц захиалгын гэрээний биелэлт 19 465 500 төгрөг гаргуулах тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд оролцогчид: нарийн бичгийн дарга Г.Мягмар, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох, хариуцагчийн төлөөлөгч П.Гэрэлбаатар
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “ Лакс ” ХХК”-д холбогдуулан Орон сууц захиалах гэрээний дагуу төлсөн төлбөр болон алданги нийт 19 465 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:
1. Миний бие өрх тусгаарлахаар болж байр хайж байсан. Судлахад Лакс Таун гэх ЗХүчний 32*******-р ангиас зүүн тийш шинэ орон сууц борлуулах зарыг олж хараад очиж уулзсан. Энэ үйл явдал 2022 оны 06 сарын сүүлээр болсон. Тэнд очиж борлуулалтын албаны менежер гэх хүнтэй уулзсан. Тэр хүн 1 м2-т 1 390 000 төгрөг гэж байгаа гээд байрыг үзсэн. Тэгээд 52.16м2-ийг *******2 500 000 сая төгрөг болж авахаар тохирсон. ...Гэрэлбаатарын данс руу 15 000 000 сая төгрөгөөр хоёр удаа шилжүүлж нийт 30 000 000 төгрөгийн урьдчилгаа өгсөн. Гэрээг сарын дараа 2022 оны 08 сарын 04-ний өдөр байгуулж орон сууц ашиглалтанд орох хугацааг 2022 оны 4-р улиралд хүлээлгэн өгнө гэсэн байсан. Гэвч хугацаандаа ороогүй. Барилгыг харахад өмнөх байдал хэвээрээ байсан. Ингээд очиж хугацаандаа орохгүй байгааг хэлэхэд барилга 2023 оны 04 сард орно гэсэн. Тэгвэл хэцүү байна больё, байр түрээслээд 3 жаахан хүүхэдтэй хэцүү байна гэхэд манай буудалд ирээд байрла гэсэн. Сүүлдээ гэрээгээ цуцалж гэрээ хийсэн хоёр хүн учраа олно биз гэж хариу хэлсэн. Тэгээд 04 сард орно гэсэн худлаа болсон. 2023 оны 03 сарын сүүлээр гэрээгээ цуцлая мөнгөө буцааж авъя гэсэн өргөдөл өгсөн. Тэгээд мөнгөө авъя гэж олон удаа уулзаж утсаар ярьсан. ...Энэ хугацаанд 15 000 000 төгрөгөө авсан. Үлдэх 15 000 000 төгрөгөө авч чадаагүй тул алданги тооцож нэхэмжилж 22 *******0 500 төгрөг гаргуулж өгнө үү гэж тайлбарласан.
2. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ тайлбартаа: Манайх 2022 оны 05 сараас байр хайж эхэлсэн. Манай нөхөр маань ажилтай ойрхон гээд эдний компанийн байрыг захиалахаар хэлсэн. Бид очиж үзэхэд гадна талаасаа бүх зүйл болсон харагдаж байсан. “Захиралтай нь уулзъя” гэхэд “Захирал хөдөө байгаа. 3-р байранд байр байгаа” гэж хэлсэн. Тухайн үед бид хоёр “3-р байранд орох боломжгүй. ******* сард төрөх юмаа” гээд явсан. Маргааш нь Халиунаа гээд гүйцэтгэх захиралтай очиж уулзсан. Тэр үед Халиунаа нь “Би гүйцэтгэх захирал байна. 1 м2 1 690 000 төгрөг гэж” хэлэхэд нь бид энэ үнээр худалдаж авах боломжгүй гэдгээ хэлсэн. Гэтэл “Та захиралтай яриад үз” гэсэн. Тухайн үед П.Гэрэлбаатар гэдэг хүнтэй ярихад 1 м2-ыг 1 590 000 болгож өгье гэсэн. Өөр хүнээс 1-р байранд 2 өрөө байр байгаа гэдгийг мэдсэн байсан учраас уг байрыг асуухад “ 1 м2-ыг 1 590 000 төгрөгөөр тохиролцоод ав. Урьдчилгаа төлбөрөө одоо шилжүүлээрэй” гэсэн. Эхлээд 30 000 000 төгрөг гарах боломжгүй байсан учраас 15 000 000 төгрөгийг би нөхрийнхөө данс руу шилжүүлээд П.Гэрэлбаатар гэдэг хүн рүү шилжүүлсэн. Мөнгөө хийхээсээ өмнө гүйцэтгэх захирал Халиунаагаас “Уг байр хэзээ ашиглалтад орох вэ, ******* сард төрөх юмаа” гэж асуухад “08 сарын сүүлээр 09 сард орно” гэж хэлсэн. 09 сар болоход бид асуугаагүй. Үүнээс хойш *******, 11, 12 сард хэд хэдэн удаа залгаж асуухад “Гэрээгээ хар” гэж хэлсэн. Гэрээг харахад 4-р улиралд орно гэсэн байсан. 12 сар өнгөрөөд 01-р сар болсон. Гэрээний хугацаа дууссан учраас гэрээгээ цуцлах талаар нөхөр бид хоёр хоорондоо ярьсан. Гүйцэтгэх захирал Халиунаад хэлэхэд “Та нар өргөдлөө өгчих” гэж хэлсэн. Үүний дагуу манай нөхөр өргөдлөө өгсөн. Өргөдөл өгснөөс хойш олон удаа залгахад утсаа аваагүй, заримдаа оффис дээрээ байгаагүй. Янз бүрийн шалтаг хэлж байсан. Тэр үед бид нар ээж, дүү нийлээд ******* гаруулаа хороололд амьдардаг байсан учраас 32*******-р ангийн цэргийн байранд 1 сар гаруй байрласан. Тэр байранд орох хүн нь ирэхээр бид байрнаас гарч түрээсийн байранд амьдарсан. П.Гэрэлбаатар гэдэг хүн рүү хувь чат бичихэд “Удахгүй орно. Хэдэн сар хүлээчих” гээд хойшлуулаад яваад байсан. 2023 оны хавар би П.Гэрэлбаатартай уулзаад “Бид нар байрнаасаа гарах болчихлоо. Одоо яах вэ” гэж асуухад “Надад чамд өгөх мөнгө байхгүй. Болохгүй бол манай буудалд байрлаж болно. 06 сард байр бэлэн болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь 06 сар хүртэл хүлээсэн. Утсаа авахгүй болохоор нь нөхрийн хамт тухайн байрыг очиж харахад хуучныхаараа хэвээрээ байсан. Нэхэмжлэлийн дагуу алданги болон үндсэн төлбөрөө авах саналтай байна. 4 465 500 төгрөгийг яагаад авахгүй вэ гэсэн гэхлээр хоорондоо яриад эвлэрсэн тохиолдолд нэхэмжлэлийн шаардлагаа тэгшлээд авчихъя гэж нөхөртэйгөө ярилцсан юм. Иймээс хариуцагч эвлэрээгүй учраас 19 465 500 төгрөгөө нэхэмжилж байна гэв.
3. Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Галтогтох тайлбартаа: Би миний үйлчлүүлэгч Ж.*******ын өмгөөлөгчөөр оролцож байна. Нэхэмжлэгч болон төлөөлөгч нар нь нэг гэр бүлийн хүмүүс байгаа. Жирэмсэн болоод шинэ хүүхэд өлгийдөж авна гэдэг утгаараа эцэг, эхчүүд хариуцлага хүлээдэг. ******* сард хүүхэд төрөх учраас энэ үеэрээ орон сууцанд орно гээд орон сууц захиалсан гэдэг. 2 шалтгааны улмаас яриад байгаа орон сууцыг сонгосон байдаг. Нэгдүгээрт, 09 сар гэхэд ашиглалтад орно гэж менежер нь амаараа хэлсэн учраас итгэсэн. ******* сард төрөөд ирэхэд асуудалгүй байрандаа орно гэж бодсон. Хоёрдугаарт, нэхэмжлэгч Ж.******* нь Зэвсэгт хүчний 32*******-р ангид ажилладаг. Ажлын байр болон орон сууц ойрхон учраас сонгоод урьдчилгаа төлбөрийг төлсөн. Үлдэгдэл 65 хувийг орон сууцны өмчлөх эрхийн гэрчилгээ гараад ирэхээр ипотекийн зээлд хамрагдаж төлнө гэдэг байдлаар тохиролцож 30 000 000 төгрөгийг урьдчилгаанд төлсөн байдаг. Урьдчилгаа мөнгийг 2022 оны 06 сарын 29-ний өдөр төлж гэрээг Ж.******* нь хөдөө ажилтай байсан учраас 01 сарын дараа ирж гарын үсэг зурж, баталгаажуулсан байгаа. 09 сард ашиглалтад орох шинж байгаагүй. Цахилгаан татагдаагүй. Хэзээ орох нь тодорхойгүй. Ингээд *******, 11 сар болоход нөхцөл байдал хэвээрээ байсан. Уулзаж ярихад гэрээнд 4-р улиралд орно гэж заасан гэдэг. Гэтэл 4-р улиралд ашиглалтад орох нөхцөл байдал харагдахгүй байсан. Он гараад 03 сарыг хүртэл байр ашиглалтад ороогүй хэвээрээ байсан. Үүний дараа 03 сард 2 000 000 төгрөгийг буцааж өгсөн. 0******* сарын 2*******-ны өдөр 3 000 000 төгрөг, 09 сард 9 000 000 төгрөг, нийт 15 000 000 төгрөгийг буцааж өгсөн. Үлдэгдэл 15 000 000 төгрөгийг өгөөгүй байна. Анх нэхэмжлэл гаргахдаа үндсэн төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөг, түүний алданги 4 *******0 000 төгрөг, байр хугацаандаа ороогүйгээс болоод нэхэмжлэгч тал өөр орон сууц түрээсэлж амьдарсан. Түүний 1 сарын төлбөр 300 000 төгрөгийг ******* сараар тооцож 3 000 000 төгрөг, нийт 22 *******0 500 төгрөгийг нэхэмжилж байсан. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэлийн шаардлагын түрээсэнд төлсөн 3 000 000 төгрөгөөс татгалзаж, алдангид 4 465 500 төгрөг, үндсэн төлбөр 15 000 000 төгрөг буюу нийт 19 465 500 төгрөгийг нэхэмжилж, нэхэмжлэлийн шаардлагаас 2 *******15 000 төгрөгөөс татгалзаж байна. Алданги яагаад 4 465 000 төгрөг болсон бэ гэхээр гэрээнд алданги төлөх болон төлөхгүй байх нөхцөлийг заасан байдаг. Алданги төлөх нөхцөлийг гэрээний 6 дугаар зүйлийн 6.3 дахь хэсэгт зааж өгсөн. Энэ тохиолдолд гүйцэтгэгч захиалагчид алданги төлөх нөхцөл байгаа. Гэтэл гүйцэтгэгч талын зүгээс алданги төлөхгүй байх нөхцөлийг гэрээний 4 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт зааж өгсөн байгаа. Үүнд хэд хэдэн нөхцөлийг зааж өгсөн. Нэгт, төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалаад барилгын ажил зогсох, хойшилсон тохиолдолд. Төрийн байгууллагын шийдвэрээс шалтгаалсан зүйл хэрэгт авагдаагүй байна. Хоёрт, цаг агаарын онцгой нөхцөл байдал. Үүнд барилгын ажлыг гүйцэтгэхэд цаг агаарын ямар нөхцөл байдал үүссэн талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Гуравт, нийтийг хамарсан хөл хорио. 2022 оны 04-р улиралд ковидын хөл хорио хэвийн байдалд орсон байсан. Үүнийг бид мэдэж байгаа. Тийм зүйл байсан бол хэзээнээс хөл хорионд орсон талаар баримт мөн байхгүй байна. Дөрөвт, барилга хүлээж авах Улсын комисс бүрдээгүй тохиолдолд. Барилгаа бүрэн барьж дуусгаад Улсын комисс бүрдүүлэх асуудал яригддаг. Гэтэл барилга өөрөө бүрэн баригдаагүй байсан учраас Улсын комиссыг бүрдүүлэх шаардлага гарахгүй байх. Мөн энэ талаар баримт байхгүй байна. Тавт, импортоор орж байгаа барилгын материалын тээвэрлэлт удаашрах, хил гааль дээр ачаалал үүсэх нөхцөл байгаа. Энэ талаар хэрэгт авагдсан баримт байхгүй байна. Зургаадугаарт, Бусад болзошгүй нөхцөл байдлын улмаас алданги тооцохгүй гэсэн байна. Хариуцагчийн зүгээс 2 нөхцөл шалтгааны улмаас барилга ашиглалтад ороогүй гэж ярьдаг. Нэгдүгээрт, хөрөнгө санхүүгийн асуудал бий болсон. Гэрээнд заасан алданги төлөхгүй байх нөхцөл байдалд хөрөнгө, санхүүгийн бэрхшээлийг заагаагүй учраас энэ нь хамаарахгүй. Хоёрдугаарт, техникийн нөхцөл байдал бий болсон. Учир нь нийтийн аж ахуйгаас олгосон техникийн нөхцөлийн дагуу явуулах боломжгүй болсон гэдэг. Энэ нь юуны техникийн нөхцөл, ямар шалтгаантай болохыг нотлох баримтаар гаргаж өгөөгүй байна. Эдгээр шалтгаанууд нь гэрээний 4 дүгээр зүйлийн 4.12 дахь хэсэгт заасан алданги төлөхгүй байх нөхцөлд хамаарахгүй байна. Хариуцагчийн зүгээс үүрэг гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсээгүй байна. Иргэний хуульд заагдсан хүлээн зөвшөөрөх, хүлээн авах боломжтой нөхцөл байдал бий болоогүй байна. Бий болсон гэж үзэж байгаа бол тэр талаар нотлох баримтаа гаргаж өгөөгүй байна. Ийм учраас гэрээ болон хуульд заасны дагуу урьдчилгаанд төлсөн 30 сая төгрөгийн үлдэгдэл 15 сая төгрөгийг буцааж авах эрх нь үүсэж байна. Гэрээнд 2022 оны 4-р улиралд багтааж ашиглалтад оруулна гэж байгаа боловч өнөөдрийн байдлаар 2024 оны 05 сарын эхээр Улсын комисст хүлээлгэж өгөх нөхцөл байдал бий болсон гэж хариуцагчийн зүгээс хэлсэн. Гэрээнд заасан хугацаанаас хойш 1 жил 6 сарын дараагаар ашиглалтад оруулах нөхцөл байдал үүссэн байна. Энэ нь гүйцэтгэгч талын буруутай үйл ажиллагаанаас шууд хамааралтай байна. Захиалагч талын зүгээс буруутай үйл ажиллагаа тогтоогдохгүй байна. Ийм учраас нэхэмжлэлд дурдсан алдангийн хэмжээ болон үлдэгдэл төлбөрөө гаргуулах хууль зүйн үндэслэлтэй байна. Алдангийг өгсөн мөнгөнөөс нь хасаж тооцсон. Нэгдүгээрт, Гэрээнд Улсын комисст хүлээлгэж өгөх хугацаа хэтэрсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлээд хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 0,05 хувьтай тэнцэх хэмжээний алданги тооцно гэж заасан. Үүнээс үүдэн алдангийг 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс эхлэн тооцож байгаа. 2023 оны 04 сарын 01-ний өдөр 2******* 000 000 төгрөгийн үлдэгдэлтэй байсан. 2023 оны 0******* сарын 2*******-ны өдөр 3 000 000 төгрөгийг төлсөн. 2023 оны 04 сарын 01-ний өдрөөс 0******* сарын 2*******-ны өдрийг хүртэл хугацаанд 1******* хоногийг 1 өдрийн 13 500 төгрөгөөр алданги тооцож нийт 1 593 000 төгрөг болж байна. Хоёрдугаарт, 2023 оны 0******* сарын 2*******-ны өдрийн байдлаар 24 000 000 төгрөгийн үлдэлтэй. 2023 оны 09 сарын 01-ний өдөр 9 000 000 төгрөгийг өгсөн. 2023 оны 0******* сарын 2*******-ны өдрөөс 09 сарын 01-ний өдрийг хүртэлх нийт 65 хоногийн алдангийг 1 өдрийн 12 000 төгрөгөөр тооцож *******80 000 төгрөг, Гуравдугаарт, 2023 оны 09 сарын 01-ний өдрөөс хойш 15 000 000 төгрөгийн үндсэн төлбөр үлдэж. Өнөөдрийн шүүх хуралдаан болох өдрийг хүртэл нийт 2*******9 хоногийн алдангийг 1 өдрийн ******* 500 төгрөгөөр тооцож нийт 2 092 500 төгрөг болж байна. Нийт 3 хугацаанд заасан алдангийг тооцоход 4 465 000 төгрөг болж байна. Иймд үлдэгдэл 15 000 000 төгрөг, түүний алданги 4 465 000 төгрөг, нийт 19 465 500 төгрөгийг нэхэмжилж байна гэв.
4. Хариуцагч П.Гэрэлбаатар тайлбартаа: ... Миний бие Лакс констракшн компаниар барилга угсралтын ажлыг, Лакс Проперти ХХК-иар борлуулалтын ажлыг гүйцэтгүүлж Хэрлэн сумын 1-р багын нутаг дэвсгэрт Лакс таун буюу Мандах наран нэртэй 255 айлын орон сууцны төслийг 2022 онд эхлүүлсэн. Захиалагч Ж.*******ын хувьд 2022 оны 08 сарын 04-ний өдөр орон сууц захиалгын гэрээг Лакс Проперти ХХК-тай байгуулсан. Миний хувьд Ж.*******, Э.Болор-Эрдэнэ гэдэг хүмүүстэй огт уулзаж байгаагүй. Над руу нөхөр Ж.******* нь утсаар яриад учир шалтгаанаа хэлсэн. Тухайн үед би хөдөө явж байсан учраас “Урьдчилгаа мөнгийг данс руу хийчих. Байр захиалах талаар бодно” гэж хэлсэн. Үүний дараа данс руу мөнгө нь ороод 2022 оны 08 сарын 04-ний өдөр захиалагдсан. Байр захиалснаас хойш ойролцоогоор 1 жил 8 сарын хугацаа өнгөрсөн байна. Энэ нь барилга угсралтын хувьд дундаж хугацаанд тооцогдоно. 2023 он гарснаас хойш Ж.******* нь надтай харьцаагүй. Э.Болор-Эрдэнэ гэдэг хүн гэнэт гарч ирээд “Бид нар байрандаа орохоо болилоо. Мөнгөө авах хэрэгтэй байна” гэдэг хүсэлт шаардлагыг тавьсан. Миний зүгээс “Мөнгө буцааж өгөхөд хүндрэлтэй байдаг. Та нараас ирсэн мөнгийг барилгын тоосго, цементэд зарцуулдаг учраас мөнгийг гаргаж өгөхөд бэрхшээлтэй. Эргээд байрыг зараад байр зарагдвал тэрхүү мөнгийг өгье” гэж удаа дараа хэлсэн. Сүүлдээ бид хоёрын дунд үл ойлголцол маргаан үүсэж намайг Дорнод аймгийн сошиал хаягуудад элдвээр бичиж эхэлсэн. Тухайн үед утсаар маргаан гарч байсан. ...Захиалагдсан бараанууд хугацаандаа ирээгүй хойшлогдсон. Мөн 2022 оны 11 сард аймгийн Дорнод нийтийн аж ахуйгаас өгсөн техникийн нөхцөлийн дагуу барилгын ажил хийгдээд явж байхад техникийн нөхцөл нь өөр болж, газар хөлдсөн учраас бид 2022 оны 04-р улиралд барилгаа ашиглалтад оруулж чадаагүй. Гэрээнд барилгын ажил хойшилж, Улсын комисс хүлээж авахгүй болохыг хойшилсон тохиолдолд захиалагч тал алданги тооцохгүй байх заалт байгаа. Би эд нараас ч алданги авахгүй. Мөнгийг нь өгнө гээд 15 сая төгрөгийг өгсөн байгаа гэв.
5.Нэхэмжлэгчээс: улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, иргэний үнэмлэхийн хуулбар, итгэмжлэл, орон сууц захиалгын гэрээ, баталгаа, дансны хуулга зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
6.Хариуцагчаас: Орон сууц захиалгын гэрээ, улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар зэрэг бичгийн баримт ирүүлсэн.
ҮНДЭСЛЭХ нь:
1. Нэхэмжлэгч Ж.******* нь хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпанид холбогдуулан Орон сууц захиалах гэрээний дагуу өгсөн 15 000 000 төгрөг, алданги 4 465 500 төгрөг нийт 22 *******0 500 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан болно.
2. Нэхэмжлэгч Ж.******* нь П.Гэрэлбаатар, П.Халиунаа нарыг хариуцагчаар татан нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд нэхэмжлэгчийн төлөөлөгч Э.Болор-Эрдэнэ нь шүүх хуралдааны явцад “ Лакс Проперти” ХХКомпанийг хариуцагчаар тодорхойлж нэхэмжлэлийн шаардлагаа 22 *******0 500 төгрөгийг багасган 19 465 500 төгрөг гаргуулахаар өөрчилсөн нь хууль зүйн хувьд буруутгах үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлага 19 465 500 төгрөгийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч тал дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: “...Тус компанитай орон сууц захиалах гэрээ 2022 оны 08 сарын 04-ний өдөр байгуулан урдчилгаанд 30 000 000 төгрөгийг тус компанийн гүйцэтгэх захирал Гэрэлбаатарын дансанд хийсэн. Гэрээгээ захирал Халиунаатай байгуулсан учир энэ хоёр хүнийг хариуцагчаар татаж байсан. Гэрээгээ “ Лакс Проперти” ХХКомпанитай байгуулсан болно. Захиалгын дагуу 2022 оны 4-р улиралд ашиглалтанд орохоор гэрээнд заасан боловч 2023 оны 06 сар гэхэд ороогүй учир гэрээгээ цуцалж мөнгөө авахаар өргөдөл өгсөн. Гэвч мөнгийг маань цувуулж 15 000 000 төгрөгийг өгсөн. Үлдэх 15 000 000 төгрөгийг өгөхгүй өдий хүрч байгаа учир гэрээний 6.3-т заасны дагуу алданги тооцож нийт 22 *******0 500 төгрөг нэхэмжилж байснаа төлбөр төлсөн тооцооноос хамаарч алданги өөр гарсан учир тус компаниас 19 465 500 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байна” гэж
Хариуцагч нэхэмжлэлийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: “... ******* нь намайг хөдөө явж байхад утсаар ярьж гэрээ хийхээр болсон. Гэрээ хийх үед манай ажилтан буруу бичсэнээс 2022 оны 4 улиралд ашиглалтанд орохоор гэрээнд байгаа. Гэхдээ барилгын материал болон санхүүгийн байдлаас болж ашиглалтанд орох хугацаа хойшилсон. ...Бид ярилцаад гэрээг цуцлахаар болсон. Энэ хоёрын хувьд урьдчилгаа өгсөн мөнгөнөөс суутгал хийлгүйгээр бүтэн буцааж өгөхөөр тохирсон. 15 000 000 төгрөгийг өгсөн. Гэрээний 4.12-т зааснаар үндэслэн дагуу алданги тооцох боломжгүй гэж үзэж байгаа учир үлдсэн төлбөрийг өгнө. Алданги төлөхгүй гэж тус тус тайлбарласан.
Хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтаар дараах үйл баримт тогтоогдож байна.
Зохигчийн хооронд 2022 оны 08 сарын 04-ний өдөр А21 дугаартай Орон сууц захилгын гэрээ байгуулагдсан байна.
Талуудын хооронд орон сууц захилгын гэрээ байгуулан уг гэрээний дагуу үүргээ биелүүлээгүй тул 2023 оны 06 сард гэрээнээсээ татгалзаж хариуцагч нь нэхэмжлэгчийн урдчилгаа төлбөр болох 30 000 000 төгрөгийг буцааж өгөхөөр тохиролцсоны дагуу нэхэмжлэгчид 15 000 000 төгрөгийг төлсөн байх ба үлдэх 15 000 000 төгрөгийг төлөөгүйгээс талуудын хооронд маргаан үүссэн байна.
Хариуцагч тал нь гэрээний 4.12-т заасан “төрийн байгууллагын аливаа шийдвэрээс шалтгаалан барилгын ажил зогсох, хойшлох, цаг агаарын онцгой нөхцөл байдал, нийтийг хамарсан хөл хорио, барилга ашиглалтад хүлээж авах улсын комисс бүрдээгүй, импортоор оруулж байгаа барилгын материалын тээвэрлэлт, хил гааль дээрх хэт их ачаалал болон болзошгүй бусад нөхцөл байдлын улмаас орон сууцны барилгыг ашиглалтад оруулахаар гэрээнд заасан хугацаа хойшлож болохыг, мөн энэ хугацаанд гүйцэтгэгчид алданги тооцохгүй гэдгийг захиалагч нь хүлээн зөвшөөрч байна” гэсэн заалтын дагуу алданги төлөхгүй гэх,
нэхэмжлэгч нь 6.3-т “ Гүйцэтгэгч тал өөрийн буруугаас орон сууцыг улсын комисст өгөх хугацааг хуанлийн 90 хоногоос дээш хугацаагаар хэтрүүлсэн тохиолдолд 91 дэх хоногоос эхлэн хэтэрсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 005 хувьтай тэнцэх хэмжээгээр алдангийг захиалагчид төлнө гэсний дагуу алданги тооцно гэх тус тус тайлбарлан маргадаг.
Иргэний хуулийн *******9 дүгээр зүйлийн *******9.1, 243 дугаар зүйлийн 243.1-д заасны дагуу талуудын хооронд гэрээний харилцаа үүсгэн орон сууц захиалгах гэрээ байгуулсан байна.
Хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпани нь гэрээнд заасан хугацаанд буюу 2022 оны 4-р улиралд багтаан орон сууцыг ашиглалтанд оруулаагүй учир захиалагч гэрээнээс татгалзаж улмаар гэрээний дагуу өгсөн төлбөрөө буцаан шаардаж байна.
Иргэний хуульд зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсанаар талуудын хооронд үүссэн үүргийн харилцаа дуусгавар болох бөгөөд үндсэн үүргийн харилцаанаас үүсэх нэмэлт үүргийн шаардах эрх мөн дуусгавар болдог.
Гэрээнээс татгалзсанаас үүсэх үр дагаврыг Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д “Хууль буюу гэрээнд заасны дагуу аль нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний гүйцэтгэлийг бие байдлаар нь түүнчлэн гэрээ биелсэнээс олсон ашигийг харилцан буцаан өгөх үүрэгтэй” гэж зохицуулсан байна.
Иймд гэрээнээс татгалзсан тохиолдолд талууд гэрээгээр өгсөн авснаа харилцан буцаах үүрэгтэй тул хариуцагч тал нь нэхэмжлэгчийн төлсөн орон сууц захиалгын төлбөрийн үлдэгдэл 15 000 000 төгрөгийг буцаан өгөх нь зүйтэй байх бөгөөд нэхэмжлэгч нь уг төлбөрийг гэрээний 6.3-т заасны дагуу алданги тооцсоныг хууль зөрчсөн гэх үндэслэлгүй байна.
Харин хариуцагчийн төлөөлөгч нь гэрээний 4.12-т заасныг үндэслэлээр алданги төлөхөөс татгалзаж байгаа боловч өөрийн татгалзаж буй үндэслэлээр нотлох баримтаар нотлоогүй байх ба Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д тус тус зааснаар ...татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх ... үүрэгтэйг хуульд заасан.
Гэвч хариуцагчийн төлөөлөгч нь өөрийн татгалзлын талаар нотлох баримтаар нотлоогүй, нэхэмжлэгч талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг үгүйсгэж няцааж чадаагүй тул хууль болон гэрээнд заасны дагуу алданги тооцсон үндэслэлтэй гэж дүгнэлээ.
Иймд Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-т тус тус зааснаар хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпаниас 19 465 500 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгохоор шийдвэрлэлээ.
Улсын тэмдэгтийн хураамжинд хувьд нэхэмжлэгчийн төлсөн 268 852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпаниас 268 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгохоор тогтлоо.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116,1******* дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгох Тогтоох нь:
1.Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.6, 243 дугаар зүйлийн 243.1-д тус тус зааснаар хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпаниас 19 465 500 /арван есөн сая дөрвөн зуун жаран таван мянга таван зуун/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Жаргалсайхны *******д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн *******.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгчийн төлсөн 268 852 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “ Лакс Проперти” ХХКомпаниас 268 852 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ж.*******д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т тус тус зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд шүүх хуралдаанд оролцсон талууд мөн хуульд заасан хугацаа өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээр төлөөлөгч нар нь шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дорнод аймгийн Эрүү, Иргэний хэргийг давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.*******-д зааснаар зохигч болон тэдний төлөлөгч нар мөн хуулийн 119.4-т заасны дагуу шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Т.БАЙГАЛМАА