Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 23 өдөр

Дугаар 761

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Э.Ундраххэрлэн,

шүүгдэгч А.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт А н М д холбогдох эрүүгийн 1706 0040 30231 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, энэ өдөр шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ний өдөр хотод төрсөн, настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд нэг удаагийн ял шийтгэлтэй, овогт А н М,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч А.М нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул зөрлөг гэх газарт иргэн Н.Б 50.000 төгрөгөө нэхэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Н.Б г зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч А.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Хохирогч Н.Б н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 25-26-ны шилжих шөнө 03-07 цагийн орчим Туул зөрлөг гэх газарт найз М н зусланд найзуудтайгаа архи ууж байгаад А.М 50.000 төгрөгийн өртэй байсан. Тэрийгээ нэхэж тэрнээс нь болоод байшингийх нь гадаа маргалдаж байтал А.М миний зүүн хацар руу хоёр удаа цохисон. Тэгээд намайг түлхэхэд хажууд байсан ширээ рүү унаж толгойн баруун хэсэгт 2 см хэмжээтэй хагарсан. Тухайн үед хажууд М байсан. 7 хоногийн дараа эдгэрсэн. Одоо миний биед ямар нэгэн гэмтэл байхгүй. А.М миний бүх хохирлыг өгсөн. Гомдол санал байхгүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 5-7 дугаар хуудас/,

Гэрч Ж.Д н мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 06 дугаар сарын 26-ны өглөө 05 цаг 20 минутын үед манай хүүхэд би А.М зодуулчихлаа гэж хэлэхээр нь би машин барьдаг хүн гуйгаад авахаар очиход манай хүүхэд цусандаа холилдсон, толгой нь баруун хэсэгтээ ангайж байсан. Би гэртээ авчирж амрааж байгаад 3 хоногийн дараа эмнэлэгт үзүүлж цагдаад мэдэгдсэн. Манай хүүхдийг энэ А.М бараг 3-4 удаа зодсон байх, ер нь хамт ууж идэхээрээ л зодчихоод байдаг юм. Өмнө нь цагдаад мэдэгдэе гэхээр багын найзууд, хэрэггүй гээд байдаг байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 16-18, 40-41 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 06 дугаар сарын 29ий өдрийн шинжээчийн ¹8352 дүгнэлтэд “Н.Б биед тархи доргилт, хамар ясны хугарал, зулайн хуйханд шарх, зүүн зовхинд цус хуралттай гэмтэл тогтоолдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 25 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 13 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 29 дүгээр хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 31 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч А.М нь 2017 оны 06 дугаар сарын 26-ны өдөр Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Туул зөрлөг гэх газарт иргэн Н.Билгүүнтэй 50.000 төгрөгөө нэхэж хувийн таарамжгүй харьцаа үүсгэн маргалдаж улмаар Н.Б г зодож бие махбодид нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч А.М прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч А.М холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч А.М т ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч А.М нь хохиролд 500.000 төгрөг төлсөн, бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.