| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00167/И |
| Дугаар | 150/ШШ2024/00165 |
| Огноо | 2024-08-02 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 02 өдөр
Дугаар 150/ШШ2024/00165
| 2024 оны 08 сарын 02 өдөр | Дугаар 150/ШШ2024/00165 | ******* аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
******* аймгийн ******* сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ******* аймгийн ******* сум, ..... дугаар баг, ....... тоотод оршин суух иргэн ................... (РД:..................) нэхэмжлэлтэй ******* аймаг, ******* сум, .................. дугаар баг, ............... тоотод оршин суух иргэн ................ (РД:.....................) холбогдох гэм хорын хохирол 2,740,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 05-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 08-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
.................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
Миний бие 2024 оны 06 дугаар сарын 10-нд .............. аймаг дахь "..................." зочид буудалд ................. уулзаад түрүүлж унтаад 2024 оны 06 дугаар сарын 11-ны өглөө сэрэхэд миний машин болох Toyota Sai маркийн ................. дугаартай машиныг маань зөвшөөрөлгүй түлхүүрийг минь авч унаж явсан байсан. Өглөө сэрээд .................... асуухад Төмөр замын .........-р байрны урд орхисон байгаа боржур мөргөөд обут нь хагараад запас дугуйг нь хийгээд орхисон байгаа гэж хэлсэн. Очоод харахад купер хагарсан, 2 обут хагарсан, тэнхлэг тохиргоо алдагдсан, под карлон нь байхгүй, амуржин далийсан, хянах дээр бүх алдаа чик ассаң байдалтай байсан. Түлхүүрийг нь дотор нь онгорхой орхисон байдалтай байсан бөгөөд 2024 оны 06 дугаар сарын 13-нд .............. аймагт ирээд засварт өгөөд шинэ амаржин буюу под карлон сольсон мөн гар сольсон. Компьютер оношилгоонд орсон. Маргааш мөнгийг нь өгий чи гаргачих гээд өөрөөсөө засварын мөнгийг нь гаргасан. Одоогоор бүх засварыг нь засаж чадаагүй бас мөнгөө ч өгөөгүй байгаа тул нэхэмжлэх гаргаж өгнө үү.
Нэхэмжлэлдээ: Урд гупер 1.200.000 төгрөг, 2 обут 600.000 төгрөг, амаржин 180.000 төгрөг, под карлон SPC утас комьютер оношилгоо 210.000 төгрөг, 2 дугуй 270.000, тэнхлэг тохиргоо 30.000 төгрөг, түлк 60.000 төгрөг, босоо тэнцүүлэгч 30.000 төгрөг, гар 60.000 төгрөг, хэвтээ 70.000 төгрөг, яндан гагнуур 100.000 төгрөг нийт 2.740.000 төгрөг нэхэмжилж байна. Жич: Зураг хавсаргав гэжээ.
Хариуцагч ................ шүүхэд гаргасан тайлбартаа:
................ би ...................... нэхэмжилж буй 2,740,000 төгрөгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдөр төлж барагдуулах болно. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
............ нь ................ гэм хорын хохирол 2,740,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................... нь ......................... нэхэмжилж буй 2,740,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 15-ний өдөр төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 18-р хуудас)
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ............ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................ төлөх улсын тэмдэгтийн хураамж 58790 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............. нэхэмжлэлтэй ............... холбогдох гэм хорын хохирол 2,740,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 58790 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч .................... улсын тэмдэгтийн хураамжид 29395 төгрөг, орон нутгийн орлогоос 29395 төгрөг тус тус гаргуулан нэхэмжлэгч ................ олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА