Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 12 өдөр

Дугаар 182/ШШ2024/03363

 

 

 

 

 

 

 

 

2024 08 12

182/ШШ2024/03363

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч О.Аззаяа даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар:

 

Нэхэмжлэгч:*******,*******,*******,*******-ын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч:*******,*******,*******,*******-д холбогдох,

 

Нэхэмжлэлийн шаардлага: Хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч *******,

Хариуцагч ,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Бадамцэцэг нар оролцов.

 

Тодорхойлох нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч д холбогдуулан хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд:

******* миний бие нь 2013 онд тай танилцаж 2015 оноос хамтран амьдрах болсон. Бидний хамтран амьдрах хугацаанд 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Аззаяа, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б.Чинболор, охин болох хоёр ихэр төрсөн. Бид тодорхой шалтгааны улмаас албан ёсоор гэрлэлтээ батлуулаагүй. Бид хоёрын харилцаа таарч тохирохгүй, мөн хариуцагч араар тавьсны цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги оног хамт амьдарч байгаад 2024 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч эхэлсэн. Тусдаа амьдрах хугацаанд хүүхдийн миний асрамжинд надтай хамт амьдарч байгаа. Аав нь 14 хоног ажилд яваад ирдэг. Тэгэхээр ажилд явсан хугацаанд хүүхэд харах хүн байхгүй. Аав дээрээ очихоороо хичээлээ тасалдаг, бие нь өвддөг. Ийм учраас хүүхдээ өгмөөргүй байна. Амьдрал зохиогоогүй гэж худлаа яриад байна. Би Батзаяад боломж их олгосон. Хамт унтаж сэрчихээд өглөө нь нөгөө хүүхэн рүүгээ явчихдаг. Хүүхдэд 100% анхаарал тавьж чаддаггүй учраас хүүхдээ өгмөөргүй байна. Иймд хүүхдүүдээ өөрийн асрамжиндаа авч, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулах хүсэлтэй байна гэв.

 

2. Хариуцагч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би хөдөө ажилдаг учир 14 хоног ажилдаа яваад, ирээд хүүхдүүдтэйгээ уулздаг. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байгаа. Бүгд миний буруу. Бид хоёр маргалдах үедээ бие биедээ бууж өгдөггүй. Бардам зангаасаа болоод салах гэж байх шиг байна. Гэр бүлээс гадуурх харилцаа үүсгэсэн нь үнэн. Одоо энэ харилцаа байхгүй. Хүүхдийн асрамжийн хувьд том охиноо өөр дээрээ авмаар байна. Миний анхны хүүхэд болохоор хайртай байдаг. 2 бага хүүхдийн нас нь бага учир ээжтэйгээ байсан дээр байх. Том охиноо өөр дээрээ авах хүсэлтэй байна. Хүүхдийн тэтгэлгийг хуулийн дагуу шийдүүлнэ гэв.

 

3. Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагатайгаа холбогдуулан

- Улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт /хх 2/

- Иргэний үнэмлэхийн хуулбар /хх-ийн 3/,

- Чингэлтэй дүүргийн 23 дугаар хорооны засаг даргын тодорхойлолт /хх-н 6х/,

- Үйлс нэгтэн өрхийн эрүүл мэндийн төвийн Б.Аззаяа,, Б.Чинболор нарын эрүүл өсөж бойжиж буй тодорхойлолт /хх-ийн 7-9/,

- Хүүхдийн гэрчилгээний хуулбар /хх-н 4-6/,

- Чингэлтэй дүүргийн 247 дугаар цэцэрлэгийн тодорхойлолт /хх-н 10, 12/,

- Нийслэлийн 37 дугаар сургуулийн тодорхойлолт /хх 11/

- Чингэлтэй дүүргийн*******ны Засаг даргын тодорхойлолт /хх 13/ зэрэг баримтуудыг хавсаргаж ирүүлсэн байна.

 

4. Хариуцагч нотлох баримт гаргаагүй болно.

 

Талуудын тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад

 

 

Үндэслэх нь:

 

1. Нэхэмжлэлийн шаардлагыг хангах үндэслэлтэй гэж үзэв.

 

2. Нэхэмжлэгч нь дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд:

2.1. тай 2015 оноос хамтран амьдарч, 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрөөс хойш алданги оног хамт амьдарч байгаад 2024 оны 01 дүгээр сараас хойш тусдаа амьдарч байгаа. Тусдаа амьдарснаас хойш хүүхдүүд маань миний асрамжид өсч торнисон. Бид 2 цаашид хамтран амьдрах боломжгүй учир хүүхдүүдээ өөрийн асрамжинд авч хариуцагчаас хүүхдүүддээ тэтгэлэг гаргуулна гэнэ.

 

3. Хариуцагч том охин Б.Аззаяаг өөрийн асрамжинд авах хүсэлтэй. Бага хүүхдүүдээ ээжийн асрамжинд үлдээх, хүүхдийн тэтгэлэг төлөхөд маргах зүйлгүй гэж маргасан. Гэсэн хэдий ч хүүхдийн асрамж тогтоолгох асуудлаар сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй тул шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэв.

 

4. Шүүх хуралдаанд зохигчийн өгсөн тайлбар, хэрэгт авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар дараах үйл баримтууд тогтоогдож байна.

4.1 Нэхэмжлэгч *******, хариуцагч нар нь 2015 оноос хамтран амьдарч, тэдний дундаас 2015 оны 09 дүгээр сарын 29-ний өдөр охин Б.Аззаяа, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүү Б.Чинболор, охин болох хоёр ихэр төрсөн болох нь зохигчдын тайлбар, охин Б.Аззаяа,, хүү Чинболор нарын төрсний гэрчилгээ зэрэг баримтуудаар тогтоогдож байна.

 

5. Нэхэмжлэгч *******, нар нь 2024 оны 1 дүгээр сараас хойш тусдаа амьдрах болсон, цаашид хамт амьдрах, эвлэрэх боломжгүй, хүү Б.Чинболор, охин нарыг эх *******ын асрамжид үлдээхэд маргаангүй болох нь талуудын тайлбараар тогтоогдсон.

Харин охин Б.Аззаяагийн асрамжийг өөртөө авах тайлбар гаргасан хэдий ч сөрөг шаардлага гараагүй учир шүүх хүүхдийн асрамжийг хэвээр үлдээж байна.

 

Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт Хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ, мөн зүйлийн 21.5 дахь хэсэгт Гэрлэлтээ бүртгүүлээгүй хүмүүсийн дундаас төрсөн хүүхэд нь гэрлэлтээ бүртгүүлсэн гэр бүлээс төрсөн хүүхдийн адил эрх эдэлж, үүрэг хүлээнэ гэж тус тус заасан.

 

Б.Аззаяа,, Чинболор нар нь эх *******ын асрамжид байгаа хэдий ч нь Монгол Улсын Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт ... үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлэх ... нь иргэн бүрийн журамт үүрэг, мөн Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2-т зааснаар эцэг, эх хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээж, хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах адил тэгш үүрэгтэй.

 

Мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-т Эцэг, эх нь насанд хүрээгүй болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй. гэж заасны дагуу хариуцагч нь охин Б.Аззаяа,, тэжээн тэтгэх үүрэгтэй.

 

Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ,, охин нарыг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзлээ.

 

Нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжид 2024.01.31-ний өдөр 70,200 төгрөг төлсөн учраас Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д Шүүхийн зардлыг нэхэмжлэл бүрэн хангагдсан тохиолдолд хариуцагчаар ... төлүүлнэ гэж заасны дагуу ба нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул хариуцагчаас 70,200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох, мөн хуулийн 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар хариуцагч А.Өсөхбаяраас хүүхдийн тэтгэлгийн жилд ногдох улсын тэмдэгтийн хураамжид 102,156 төгрөгийг гаргуулж улсын төсөвт оруулах нь хуульд нийцнэ.

 

Иргэний Хэрэг Шүүхэд Хянан Шийдвэрлэх Тухай Хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ НЬ:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар ,, охин нарыг 11 нас хүртэлх тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болтол нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг гаас сар бүр хүүхдийн тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлсүгэй.

 

2. Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч *******ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч гаас улсын тэмдэгтийн хураамжид 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч шүүхийн шийдвэрийг сайн дураар биелүүлээгүй тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу шийдвэр гүйцэтгэлийг ажиллагаа явуулахыг мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэ шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг болохыг дурдсугай.

 

 

 

 

ДаргалагЧ, шҮҮГЧ О.АЗЗАЯА