| Шүүх | Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баттулга Номин |
| Хэргийн индекс | 135/2024/01046/И |
| Дугаар | 135/ШШ2024/00940 |
| Огноо | 2024-07-18 |
| Маргааны төрөл | Ажилласан жил тогтоолгох, |
Дархан-Уул аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 135/ШШ2024/00940
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс: 135/2024/01046/и
Дархан-Уул аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Номин даргалж, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: Дархан-Уул аймаг, Дархан сум, ******* баг, ******* ******* гудамж, ******* тоотод оршин суух ******* овогт ******* ******* (РД:*******, утас:*******)-ийн хүсэлттэй,
“Ажилласан байдал тогтоолгох тухай” иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Хүсэлт гаргагч Ш.*******,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Сувдаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь шүүхэд гаргасан хүсэлтийнхээ үндэслэлийг дараах байдлаар тайлбарлаж байна. Үүнд:
“...Миний бие 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл 23 дугаар цэцэрлэгийн салбар бүлэгт багшаар ажиллаж байсан бөгөөд тэтгэвэр гарах гээд архивын баримт шүүлгэхэд гарсан, орсон тушаал олдоггүй. Иймд ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоож өгнө үү” гэжээ.
2.Хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, Дархан-Уул аймгийн Нийгмийн даатгалын газрын улсын байцаагчийн 2024 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн тодорхойлолт, хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, Дархан-Уул аймгийн Төрийн архивын 2024 оны 06 дугаар сарын 11-ний өдрийн 294 дугаартай тодорхойлолт, 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө төвийн тодорхойлолт, үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг зэрэг нотлох баримтуудыг гаргаж өгсөн. ( хх 2-14 хуудас )
3.Шүүхээс Ж., Д. нараас гэрчийн мэдүүлэг авч, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 11-10/106 дугаартай Дархан-Уул аймгийн Архивын Тасгийн албан бичиг, 2024 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 354 дугаартай Дархан-Уул аймгийн Төрийн архивын газрын тодорхойлолт, 2009 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “Ажилд авах тухай” тушаалын хуулбар, 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хуулбар зэрэг нотлох баримтыг бүрдүүлсэн болно. ( хх 31-42, 45-59 хуудас )
Шүүх хуралдаанаар хүсэлт гаргагчийн хүсэлт болон хавтаст хэрэгт авагдсан дээрх бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
1.Хүсэлт гаргагч Ш.******* нь 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргажээ.
Шүүх хүсэлт гаргагчийн хүсэлтийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.
2.Хүсэлт гаргагч нь шүүх хуралдаанд хүсэлтийнхээ үндэслэлийг “...Миний бие нь 2024 оны 01 дүгээр сард тэтгэвэр тогтоолгох насанд хүрсэн. Тэтгэвэр тогтоолгох материалаа хөөцөлдөхөд 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймгийн Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт багшаар ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал олдохгүй байгаа. Ажлаас гарсан тушаал байхгүй бол тэтгэвэр тогтоолгох үндэслэл болохгүй гэсэн. Тиймээс тус цэцэрлэгт ажиллаж байсан байдлаа тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэл гаргасан” гэж тодруулж, тайлбарласан.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.1-д “Иргэн, хуулийн этгээдийн эдийн ба эдийн бус баялагтай холбоотой эрх үүсэх, өөрчлөгдөх, дуусгавар болоход шууд хамаарах үйл явдлыг эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдал гэнэ”, мөн хуулийн 135 дугаар зүйлийн 135.2-т “Эрх зүйн ач холбогдол бүхий дараах үйл явдлыг шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар тогтооно; 135.2.6-т хүний ажиллаж байсан байдал” гэж заажээ.
Хүсэлт гаргагч Ш.******* нь ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргасан нь дээрх хуульд заасан эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдалд хамаарч байна.
4.Мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 136 дугаар зүйлийн 136.1-д “Эрх зүйн ач холбогдол бүхий үйл явдлыг тогтоолгох тухай хүсэлтээ иргэн, хуулийн этгээд өөрийн оршин суугаа /оршин байгаа/ газрын, эсхүл тухайн үйл явдал болсон газрын шүүхэд гаргана” гэж заасны дагуу хүсэлт гаргагч нь тус шүүхэд хүсэлт гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй байна.
5.Хүсэлт гаргагч нь 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт ажиллаж байсан үеийн ажлаас гарсан тушаал олдохгүйн улмаас тэтгэвэр тогтоолгох боломжгүй болж ажилласан байдлаа тогтоолгохоор шүүхэд ханджээ.
6.Хавтаст хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн иргэний үнэмлэхийн нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, 2003 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 22 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “Ажилд авах тухай” тушаалын 1-т “...2003 оны 09 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн Ж., Ш.*******, Ч.Отгонбаярыг багшаар авч ажиллуулсугай” гэх хуулбар, дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, ******* дугаартай нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар, хүсэлт гаргагчийн 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэлх нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, 2005 оны 11 дүгээр сарын 22-ны өдрийн 135 дугаартай Дархан-Уул аймгийн Хүүхдийн төлөө төвийн тодорхойлолт, үнэмлэхийн хуулбар, гэрэл зураг, гэрч Ж.гийн “...2003 оны 08 дугаар сард Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар нэгэн зэрэг ажилд орсон. Ш.******* нь салбар бүлэгт багшаар ажилладаг байсан. 2005 онд 3 дугаар цэцэрлэг шинээр байгуулагдахад Ш.******* нь шилжин ажилласан. Ш.*******тэй 2 жилийн хугацаанд хамтран ажилласан” гэх мэдүүлэг, гэрч Д.н “...Ш.******* багш намайг 23 дугаар цэцэрлэгт ажиллаж байх хугацаанд 2003 онд багшаар ажилд орсон. Ш.******* багш 23 дугаар цэцэрлэгийн салбарт ажиллаж байгаад 2005 онд 3 дугаар цэцэрлэг рүү шилжин ажилласан” гэх мэдүүлэг, 2004 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 12 дугаартай Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгийн эрхлэгчийн “Ээлжийн амралт олгох тухай” тушаалын хавсралтын 8-д:... Ш.*******... гэх хуулбар зэргээр хүсэлт гаргагч Ш.******* нь 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан болох нь тогтоогдож байна.
7.Хүсэлтийг хангаж шийдвэрлэсэн тул хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан ******* овогт ******* ******* (РД:*******)-ийг 2003 оны 09 дүгээр сараас 2005 оны 06 дугаар сар хүртэл Дархан-Уул аймаг, Дархан сумын 23 дугаар цэцэрлэгт бүлгийн багшаар ажиллаж байсан байдлыг сэргээн тогтоосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагчаас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг төрийн сангийн орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар энэхүү шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Дархан-Уул аймгийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.НОМИН