Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2024/00168

 

 

 

2024 оны 08 сарын 09 өдөр

Дугаар 150/ШШ2024/00168

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би ......... аймаг, .......... сум, ........ дугаар баг, ............ гудамж ............ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн (РД:................) нэхэмжлэлтэй ............ аймаг, .............. сум, .......... дугаар баг, хөдөө оршин суух иргэн ............. овогт ..................... (РД:....................) холбогдох эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,089,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 18-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 25-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

           .............. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

................нь 2023 оны 09 дүгээр сарын 24-ний орой архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ ............ аймгийн .............. сумын ........... дугаар багийн нутаг байрлах ".................." гэх нэртэй газарт улсын дугааргүй Супер мустанг-5 загварын мотоцикл жолоодож яваад гүүр хаасан бетонон хамгаалалтыг мөргөж унан зам тээврийн осол гаргаж зорчигч .................эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэх эрүүгийн ................... дугаартай гэмт хэрэгт, ............ аймгийн Прокурорын газраас 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн бөгөөд .............. аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2023 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр  ................... холбогдох хэргийг хянан хэлэлцээд 212 дугаартай шийтгэх тогтоолоор Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүйгээр авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 2 сарын хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 2 сарын хугацаагаар тэнсэж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч шийдвэрлэсэн. .......... аймгийн .............. сумын эрүүл мэндийн төв, . .................аймгийн Бүсийн оношилгоо эмчилгээний төвөөс хохирогч . ...............эрүүл мэндэд учирсан гэмтэлд яаралтай тусламж, мэс засал, амбулаторийн үзлэг зэрэг үйлчилгээнд нийт 3,089,000 төгрөгийн тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна. Иймд уг зардлыг Эрүүл мэндийн даатгалын сангаас нэхэмжилж гаргуулан авсан байна. Эрүүл мэндийн даатгалын Ерөнхий газраас "гэмт хэрэгт холбогдсон буруутай этгээдээс эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг хуульд заасны дагуу нэхэмжилж, төрийг хохиролгүй болгож өгнө үү" гэсэн агуулга бүхий хүсэлт ирүүлсэн. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад "гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр нөхөн төлүүлэх"-ээр, мөн Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт "Бусдын амь нас эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй" гэж тус тус хуульчлан заасан байна. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.1 дэх хэсэгт "Прокурор төр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, эсхүл өөрийн санаачилгаар иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд төрийн нэрийн өмнөөс оролцоно.", Прокурорын тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1 дэх хэсэгт "Прокурор төрийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлтээр, нийтийн ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзвэл төрийн байгууллагын хүсэлт, эсхүл өөрийн санаачилгаар захиргааны болон иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд зохигчоор, эсхүл гуравдагч этгээдээр оролцоно.", Мөн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1 дэх хэсэгт "Төр, нийтийн ашиг сонирхлыг төлөөлөн шүүхэд нэхэмжлэл, тайлбар, гомдол гаргана." гэж тус тус заасны дагуу прокурор нь төр, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах эрх нь хуулиар олгогдсон этгээдэд хамаарах тул нэхэмжлэл гаргах нь хууль, тогтоомжийн шаардлагад нийцнэ. Иймд ...................Эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,089,000 төгрөгийг гаргуулан, Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь .................. тоот дансанд олгуулахаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.2-т заасныг үндэслэн нэхэмжлэл гаргаж байна гэжээ.

 

Хариуцагч .................. шүүхэд ирүүлсэн тайлбартай: Миний бие ................ нь ............. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 3,089,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

............... аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь ................. эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,089,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь .................. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжилж буй 3,089,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч уг мөнгийг 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр бүрэн төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 17-р хуудас)

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч ................. аймгийн Эрүүл мэндийн хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 64,374 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.

Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1,  74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ..................... улсын тэмдэгтийн хураамжид төлөх 64,374 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх нь зүйтэй байна.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ................ аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн нэхэмжлэлтэй . холбогдох..................... эрүүл мэндийн даатгалын санд учруулсан хохирол 3,089,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д  зааснаар нэхэмжлэгч ................. аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 64,374 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн  57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ................... улсын тэмдэгтийн хураамжид 32,187 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА