| Шүүх | Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цанжаагийн Үйтүмэн |
| Хэргийн индекс | 133/2024/00397/И |
| Дугаар | 133/ШШ2024/00358 |
| Огноо | 2024-09-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Говь-Алтай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2024 оны 09 сарын 05 өдөр
Дугаар 133/ШШ2024/00358
| 2024 оны 09 сарын 05 өдөр | Дугаар 133/ШШ2024/00358 | Говь-Алтай аймаг |
Нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг
баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Говь-Алтай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Үйтүмэн би
нэхэмжлэгч: ………… оршин суух, И овгийн Ө.П-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ……………. оршин суух, М.Б, Х.С нарт холбогдох,
Зээл 29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2024 оны 09 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ө.П нь шүүхэд ирүүлсэн нэхэмжлэлдээ: Манай нөхөр Ө.П нь 2024 оны 05 сарын 01-нд 20.000.000 төгрөг, 2024 оны 05 сарын 02-нд 20,000,000 төгрөгийг өөрийн эзэмшлийн …… тоот данснаас М.Б-н ……. Ариг банк, Хаан банкны …… тоот дансанд шилжүүлсэн. Тухайн үед М.Б, Х.С нар нь 10 хоногийн хугацаатай 10% хүүтэй мөнгө авахуулж өдий хүртэл өгөхгүй байгаа. Үүнээс хойш авсан мөнгөнөөсөө 11,000,000 төгрөгийг өгсөн, одоо үлдэгдэл 29,000,000 төгрөгийг хүүгийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч Ө.П шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ: Хариуцагч Х.С, М.Б нараас 29,000,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүнийг ….. дугаартай P-41-ийг өөрийн нэр дээр гаргуулан авсан тул цаашид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Ө.П-н нэхэмжлэлтэй, М.Б, Х.С нарт холбогдох зээл 29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Учир нь нэхэмжлэгч Ө.П нь нэхэмжлэлээсээ татгалзсан болох нь түүний шүүхэд ирүүлсэн “...Хариуцагч Х.С, М.Б нараас 29,000,000 төгрөг гаргуулахаар хүсэлт гаргасан. Үүнийг ….. дугаартай P-41-ийг өөрийн нэр дээр гаргуулан авсан тул цаашид нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна...” гэх хүсэлтээр нотлогдож байна.
Иймд иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгөөс 29,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302,950 төгрөгийн тал хувь 151,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 206,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ө.П-д олгож шийдвэрлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгүүдэд заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Ө.П-н нэхэмжлэлтэй, М.Б, Х.С нарт холбогдох зээл 29,000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нэхэмжлэлээсээ татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 357,950 төгрөгөөс 29,000,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 302,950 төгрөгийн тал хувь 151,475 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 206,475 төгрөгийг улсын орлогоос гаргуулж, нэхэмжлэгч Ө.П-д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ҮЙТҮМЭН