Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2024/00170

 

 

2024 оны 08 сарын 19 өдөр

Дугаар 150/ШШ2024/00170

Сэлэнгэ аймаг

 

Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг

 хэрэгсэхгүй болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,

Нэхэмжлэгч: ............... аймгийн ............. сумын .......... дүгээр багийн .......... гудамж, ........ байр  ............ тоотод оршин суух ............. овогт ................... (РД:...............) нэхэмжлэлтэй,

 Хариуцагч: ........... аймгийн ....... сумын ........ дүгээр багийн .............. гудамж, ......... байр ........... тоотод оршин суух ............ овогт ............. .............. (РД:...............) холбогдох

 Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, ашиглалтын зардал ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 3,213,950 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

................. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

“...Миний бие ............. нь .......... аймгийн ............. сум .......... дүгээр баг, ........ гудамж, ......... байрны ........ тоот ........... өрөө байрны хууль ёсны өмчлөгч билээ.

онд нөхөр ........... гэрлэлтээ шүүхээр цуцлуулсан ба уг шүүх хуралдаанаас уг байрыг хүүхдийн тэтгэлэгт тооцож хүүхдийг 17 нас хүрэхээр миний нэр дээр шилжүүлэхээр тохиролцсон юм.

2023 онд хүү ......... нь .......... нас хүрэхээр нь маргаан бүхий байрны гэрчилгээг 2023 оны 06 дугаар сарын 28-ны өдөр өөрийн нэр дээр шилжүүлж авсан юм.

2016 он хүртэл ........... нь уг байранд амьдарч байсан ба 2017-2019 он хүртэл бусдад уг байрыг түрээсэлж байсан. Хариуцагч .............. нь уг байранд 2019 оноос хойш ямар ч төлбөр төлөлгүйгээр одоог хүртэл амьдарч байна. Байрны өмчлөлийг өөрийн нэр дээр шилжүүлсний дараа байр суллаж өгөхийг ............ дамжуулж хариуцагч .............. хэлж байсан.

Мөн өөрийн биеэр .............. уулзаж байр 14 хоногийн хугацаанд суллаж өгөхийг 2024 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр ..............хэлсэн. Тухайн үед суллаж өгнө гэсэн боловч энэ өдрөөс хойш хаалгаа онгойлож өгөхгүй, утсаа авахгүй байна.

Би тархины хүнд хэлбэрийн хагалгаанд орохоор болсон ба орон гэргүй, өөрийн өмчлөлийн байрандаа орж чадахгүй айл айл хэсээд, түрээсийн байр дамжин хүндрэлтэй нөхцөл байдалд орчхоод байна. Иймд ............. аймгийн ........... сум ......... дүгээр баг, . .......гудамж, ........... байр .......... тоот байрыг ................... хууль бус эзэмшлээс чөлөөлүүлж өгнө үү.

Мөн ашиглалтын хугацааны зардал болох “..............." ХХК-д 2,509,000 төгрөг, "................” Сууц өмчлөгчдийн холбоонд 662,950 төгрөг, Хот тохижилтод 42,000 төгрөг нийт 3,213,950 төгрөгийг хариуцагч ................... гаргуулж өгнө үү...” гэжээ.

 

Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:

“...Миний бие . ...................нь хариуцагч ................. дараах нөхцөлөөр эвлэрч байна.

............... Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, ашиглалтын зардал ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 3,213,950 төгрөг нэхэмжилсэн. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад бид дараах нөхцөлөөр эвлэрч байна.

Үүнд: .............. аймгийн ............ сум ........ дүгээр баг ............. тоот орон сууцыг хариуцагч ................ нь чөлөөлж нэхэмжлэгч ............... хүлээлгэн өгөх.

Нэхэмжлэгч ............. нь орон сууцны ашиглалтын зардал болох 3,213,950 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 263,950 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 2,950,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч .............. төлөхийг хүлээн зөвшөөрч нэхэмжлэгч ............... хариуцагч ............... нар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

................ нь .................. холбогдуулан Бусдын хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, ашиглалтын зардал ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 3,213,950 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ................ нь нэхэмжлэлийн шаардлага болох 3,213,950 төгрөгийн зарим хэсэг болох 263,950 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 2,950,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч .............. төлөхийг хүлээн зөвшөөрч, Сэлэнгэ аймгийн .......... сум ......... дүгээр баг . ................тоот орон сууцыг хариуцагч ............... нь чөлөөлж нэхэмжлэгч М.Баасангаравт хүлээлгэн өгөхөөр тус тус эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.

Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.

Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх  үндэслэлтэй гэж дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэл хангагдсан хэмжээнд ноогдох улсын тэмдэгтийн хураамж  62150 төгрөгийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул тал хувиар бууруулан тогтоож, .............. улсын тэмдэгтийн хураамжид 31,075 төгрөг, орон нутгийн орлогоос 31,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................... тус тус олгов.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

 

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар ................. нэхэмжлэлтэй  хариуцагч ................ холбогдох хууль бус эзэмшлээс орон сууц чөлөөлүүлэх, ашиглалтын зардал ус, сууц өмчлөгчдийн холбооны төлбөр 3,213,950 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийн  нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 3,213,950 төгрөгийн зарим хэсэг болох 263,950 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 2,950,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ................ төлөхийг хүлээн зөвшөөрч, ............. аймгийн ............. сум ........... дүгээр баг ........... тоот орон сууцыг хариуцагч ............... нь чөлөөлж нэхэмжлэгч ................. хүлээлгэн өгөхөөр эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ............... улсын тэмдэгтийн хураамжид 31,075 төгрөг, орон нутгийн орлогоос 31,075 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................ тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг  хариуцагчид мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ                     Г.САРАНТУЯА