Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2024/00171

 

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2024/00171

Сэлэнгэ аймаг

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

            Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар

            Хүсэлт гаргагч: ......... аймгийн ............. сум, ............ дүгээр баг, ............. тоотод оршин суух хаягтай, ............... овогт ...............  (РД:..................) ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн иргэний  хэргийг хянан  хэлэлцэв.

            Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ................, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Хүсэлт гаргагч ................. шүүхэд гаргасан ажиллаж байсан байдал тогтоолгохыг хүссэн  хүсэлтийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлов. Үүнд:

“...Миний бие нь 1962 онд төрсөн .......... овогтой ............... 2017 онд 55 нас хүрээд бүрэн тэтгэвэрт орох ёстой болсон. Боломжит жилээс 2 жил 5 сар хасагдаад бүрэн тэтгэвэрт хамрагдаж чадаагүй. Хувь тэнцүүлэхээр  тогтоолгосон Үр тариа нөөц  хадгаламжийн компанид 1994 онд 9 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сард ажиллаж байсан үеүд ороогүй. Иймээс архиваас ажилд орсон тушаал цалингийн тодорхойлолт хуулбарлан авч нотлох баримт болгон хавсаргав. Архиваас ажлаас чөлөөлөгдсөн тушаал гараагүй. 1994 оны 9 дүгээр сар 10 дугаар сар  11 дүгээр сард ажиллаж байсан нь үнэн эсэхийг тогтоолгохоор шүүх байгууллагад хандан үүнийг шийдэж өгөхийг хүсэв. Иймд намайг Үр тариа нөөц хадгаламжийн Компани “одоогийн хөдөө аж ахуйн корпораци хөтөл дахь салбар” 1994 оны 9 дүгээр сарын 1-ээс 1994 оны 11 дүгээр сарын 31 дуустал нярваар ажиллаж байсан 3 сарыг тогтоож өгнө үү”... гэжээ.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хүсэлт гаргагч ............... тайлбартаа:

Би 1994 оны 08 дугаар сарын 26-ны өдөр “Үр тариа нөөц хадгаламжийн тариа” компанид нярвын ажлаар орсон. Ажиллаж байгаад 55 нас хүрсэн. Хуулиараа тэтгэвэрт гарах болсон. Тэгтэл ажилд орсон 1994 оны 09 дүгээр сар, 10 дугаар сар, 11 дүгээр сар гээд энэ 3 сар нь хөдөлмөрийн дэвтэр дээр бичигдээгүй. Би энэ хугацаанд эрүүл мэндийн шалтгаан хүнд өвчин туссан тул  хөөцөлдөж чадаагүй. Халамжийн тэтгэвэр аваад амьдарсан. 1994 оны 9, 10, 11 сар гэсэн 3 сарыг тогтоолгоно. Мөн 08 дугаар сард 4 бил үү 5 хоног байгаа байх... үүнийг тогтоож өгнө үү гэв.

           Шүүх хуралдаанд хэрэгт авагдсан хүсэлт гаргагчийн, иргэний үнэмлэхийн лавлагаа, улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлүүлэх тухай хүсэлт, иргэний үнэмлэхийн хуулбар, Хөтөл дахь Үр тариа нөөц хадгаламжийн  компанийн даргын 1984 оны 09-р сарын 08-ны өдрийн  “ажилд томилох тухай” 83 тоот тушаал, түүний 1-р хавсралт, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын цагийн баланс, цалингийн тооцооны хүснэгт, 1994 оны 10 дугаар сарын урьдчилгаа, 1994 оны цалингийн тооцооны хүснэгт 11-р сарын сүүлийн цалин, цалингийн тооцооны хүснэгт 10 сарын сүүлийн цалин тавьсан баримт зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Иргэн ................ нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох зорилгоор ажиллаж байсан байдлыг тогтоолгох  тухай хүсэлтийг  шүүхэд гаргажээ.

Хүсэлт гаргагч ................. нь 1994 оны 08-р сарын 26-наас эхлэн Үр тариа нөөц хадгаламжийн Компанид нярваар ажилласан байдлыг тогтоолгохоор нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн болно.

             Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг  хангах  үндэслэлтэй байна гэж үзлээ.

             Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдаж, шүүх хуралдаанд хэлэлцсэн нотлох баримтууд зохигчийн тайлбар зэргээс  дүгнэхэд:

             .................... нь 1994 оны 8 сарын 26-наас 1994 оны 11 дүгээр сарын 31 дуустал  Үр тариа нөөц хадгаламжийн Компанид нярваар ажиллаж байсан байдал нь:

            Хөтөл дахь Үр тариа нөөц хадгаламжийн  компанийн даргын 1984 оны 09-р сарын 08-ны өдрийн  “ажилд томилох тухай” 83 тоот тушаал, түүний 1-р хавсралт, 1994 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн ажлын цагийн баланс, цалингийн тооцооны хүснэгт, 1994 оны 10 дугаар сарын урьдчилгаа, 1994 оны цалингийн тооцооны хүснэгт 11-р сарын сүүлийн цалин, цалингийн тооцооны хүснэгт 10 сарын сүүлийн цалин тавьсан баримт зэрэг нотлох баримтаар нотлогдож байна.

              Иймд ............... 1994 оны 8 дүгээр сарын 26-аас 1994 оны 11 дүгээр сарын 31 дуустал  Үр тариа нөөц хадгаламжийн Компанид нярваар ажиллаж байсан байдлыг тогтоож  шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагчийг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлж шийдвэрлэв.

 

             Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн  115.2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ  нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар ...............овогт .............. 1994 оны 8 дүгээр сарын 26-аас 1994 оны 11 дүгээр сарын 31 дуустал  Үр тариа нөөц хадгаламжийн Компанид нярваар ажиллаж байсан байдлыг тогтоосугай.

            2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар хүсэлт гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

            4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш ............... 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

            5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч   шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны  шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                    Г.САРАНТУЯА