| Шүүх | Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ширэндэвийн Бат-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 2011007201595 |
| Дугаар | 2022/ДШМ/582 |
| Огноо | 2022-06-02 |
| Зүйл хэсэг | 12.1.3., |
| Улсын яллагч | С.Эрдэнэтуяа |
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2022 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2022/ДШМ/582
2022 6 2 2022/ДШМ/582
Э.Ат холбогдох
эрүүгийн хэргийн тухай
Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч О.Чулуунцэцэг даргалж, шүүгч Б.Зориг, Ш.Бат-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанд:
прокурор С.Эрдэнэтуяа,
насанд хүрээгүй хохирогч М.И, түүний өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг,
шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл
нарийн бичгийн дарга Ө.Бишрэлт нарыг оролцуулан,
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Х.Идэр, Д.Азжаргал нарын бүрэлдэхүүнтэй хийсэн шүүх хуралдааны 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг эс зөвшөөрч насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын гаргасан давж заалдах гомдлуудаар шүүгдэгч Э.Ат холбогдох 2011007201595 дугаартай эрүүгийн хэргийг 2022 оны 5 дугаар сарын 25-ны өдөр хүлээн авч, шүүгч Ш.Бат-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Э.А нь 2019 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын 511 дүгээр байрны 112 тоот өөрийн гэртээ 15 настай үеэл дүү болох насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч М.Игийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэний улмаас жирэмсэн болгосон гэмт хэрэгт холбогджээ.
Сүхбаатар дүүргийн прокурорын газраас: Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх: Аыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасан “арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4, 8.1 дүгээр зүйлийн 1, 5, 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн зүйлгүй болохыг тус тус дурдаж, Э.Ат урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч шийдвэрлэжээ.
Насанд хүрээгүй хохирогч М.И давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Э.А нь надад хүч хэрэглэн хүчиндэж жирэмсэн болгосон гэдэг нь худлаа юм. Э.А нь миний ээжийн төрсөн эгчийн хүүхэд бөгөөд бид хоёр хүүхэд байхаасаа бие биетэйгээ их ойр өссөн. Ах, дүү гэхээсээ илүү бид хоёр ойр дотно нөхөрлөх болж хамаатнуудаасаа айхдаа үерхэж байгаа тухайгаа тэдэнд огт хэлж байгаагүй.
Би оюутан болж хотод ирээд байхдаа Атай уулзаж, бид хоёр өөрсдийн хүслээр бэлгийн харьцаанд ордог байсан. Жирэмсэн болсоныг надаас өөр хэн ч мэдээгүй, би Ат хэлээгүй байсан. Эмнэлэгт үзүүлээд цагдаагийн газраас шалгаж эхлэх үед би өөрөө Ат дассан байсан учраас “Нямдорж гэж хүнд хүчиндүүлсэн” гэж өөр хүний нэр зохиож хэлээд хүүхдийнхээ аавыг нууж байсан.
Надаас мөрдөгч мэдүүлэг авахдаа юу болсон талаар дэлгэрэнгүй хэлээгүй байхад бичсэн байна. Аыг хорих ял авсанд их харамсаж байна. Одоо бидний харилцаа ах, дүүсээсээ нуух зүйлгүй болоод, хүүхэд маань бидний дунд эрүүл өсөж байгаа болохоор би өөрийн зүгээс Ат хүчиндүүлээгүй гэдгийг шүүхэд үнэнээр мэдүүлж байгааг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. ...” гэв.
Шүүгдэгч Э.А давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Анхан шатны шүүхээс намайг М.Иг хүсээгүй байхад хүч хэрэглэн хүчиндэж жирэмсэн болгосон гэм буруутайд тооцсон.
Насанд хүрээгүй хохирогч М.И бид хоёр 2019 оноос өөрсдийн сайн дураар бэлгийн харьцаанд ордог байсан. Би 16 настай байхдаа М.И манай хамаатан гэдгийг бас И нь насанд хүрээгүй, надаас 1 насаар дүү гэдгийг мэдэж байсан.
Бид хоёрын дотно харьцаатай гэдгийг манай болон тэдний аав, ээж, ах, дүүс мэддэггүй, бид үерхдэг гэдгээ нуудаг байсан. Би хүүхэдтэй болсныг нь ч мэдээгүй, оюутан байхдаа хичээлдээ явахгүй, утсаа авахгүй, надад ч хэлэхгүй, хөдөө гэртээ харьсан байсан. Цагдаа дээр анх шалгаж эхлэхэд л би хүүхэдтэй болсноо анх мэдээд Иг “надад хэлэхгүй дээ” гэж боддог байсан.
Намайг Иг хүчиндэж жирэмсэн болгосон гэж байцааж байхад хэрэгт шалгагдаж байгаа тухайгаа ээждээ хэлээгүй, өөрөө өмгөөлөгч аваад шүүх хуралд орж, яасан гэдгээ ч ойлгохгүй хорих ял авсандаа өөртөө гомдож байна.
Би тэр үед 16 настай, И 15 настай байсан ба би хамаатан садангууд хоорондоо үерхэж болдог, болдоггүйг, өсвөр насны хүүхэдтэй бэлгийн харьцаанд орж болдоггүй гэдгийг сайн ойлгодоггүй байсан байна.
Иймд М.Имжирмаа бид хоёрын хооронд болж байсан зүйлд тохирсон дүгнэлт хийж, хөнгөн зүйлээр буруутгаж өгнө үү. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байгаа. ...” гэв.
Шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Т.Урангэрэл давж заалдах гомдол болон тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргаж байгааг хүлээн авна уу.
“Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг” гэдгийг буруу бичсэн байсан. Анхан шатны шүүх хуралдаанд би оролцоогүй. Миний үйлчлүүлэгч ээжтэйгээ хоёулаа амьдардаг. Э.А “Хүүхэддээ ДНК-ийн шинжилгээ хийлгэхэд цочирдож, гайхсан болохоос сандал ор руу шидсэн зэрэг үйлдэл байхгүй. Бид хоёр анхнаасаа үерхэж байсан. Анхан шатны шүүх хуралд өсвөр насны хүүхэд учраас хөнгөн ял оногдоно гэсэн үгээс болж хэлээгүй. М.И шүүх хуралд орсон бол хэлэх байсан” гэж хэлдэг. Энэ асуудлаас болж ар гэр, садан төрлийн хооронд асуудал үүссэн. Энэ хоёр эгч дүүсийн хүүхдүүд бөгөөд одоо хүүхэд нь эрүүл саруул өсөж байгаа. Хүч хэрэглээгүй гэдгийг шүүхэд ойлгуулж өгөөч гэж миний үйлчлүүлэгч хүсээд байгаа юм. Э.А, М.И хоёр өмнө нь хөдөө байхдаа уулздаг байж байгаад хотод орж ирээд хотын гэртээ уулзалддаг байсан байна. Одоогийн цаг үед өсвөр насны хүүхдүүдийн сэтгэхүй, хийж байгаа үйлдлийг эцэг эхчүүд анзаардаггүйгээс болж ийм асуудал үүссэн байна. Миний үйлчлүүлэгч 16 насанд хүрээгүй хүүхэдтэй бэлгийн харилцаанд орох нь хуулиар хориотой гэдгийг одоо ойлгосон байгаа. Э.А “Би цаашид хүүхдээ өсгөх болно. Хүчиндээгүй байж ийм нэр зүүх нь надад хэцүү байна” гэж хэлдэг. Тийм учраас зүйлчлэлийг хөнгөрүүлж өгнө үү. М.И өөрөө нуугаад, худал нэр зохиож хэлсэн байдаг. Тухайн гэмт хэрэг нь хохирогчийн гомдлоор үүсдэг хэрэг. Насанд хүрээгүй хохирогч энэ байдлаа илэрхийлээгүй байгаа учраас шүүх харгалзан үзнэ үү гэж хүсэж байна. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэв.
Насанд хүрээгүй хохирогч М.Игийн өмгөөлөгч Г.Эрдэнэцэцэг тус шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Насанд хүрээгүй хохирогч, түүний ар гэрийнх нь хүсэлтийн дагуу өнөөдрийн шүүх хуралдаанд оролцож байна. М.Игийн хувьд тухайн үед ар гэрээсээ айж худал мэдүүлэг өгсөн бөгөөд тэрийгээ хэрхэн, яаж залруулахаа мэдэхгүй явсаар байгаад асуудал нь шүүхийн шатанд шилжсэн. Э.А хорих ялаар шийтгэгдсэний дараа ар гэрийнхэн буюу ээждээ “Тухайн үед тийм зүйл болсон. Э.А бид хоёр үерхдэг байсан. 2019 оны 6 дугаар сард бид хоёр анх бэлгийн харилцаанд орсон. Дараа нь оюутан болсон ч бид хоёр харилцаатай байдаг байсан. Эгчийнхээ хүүхдийг харах гэж очихдоо далимдуулан Э.Атай уулздаг байсан. Би Э.А ахыг шоронд орсонд маш их харамсаж байна. Үүнийг яаж залруулах вэ” гэж ярьсан бөгөөд ар гэрийнхэн нь надад хандсан юм. Нэгэнт шийтгэх тогтоол гарчихсан учраас илэрхийлж чадаагүй байдлыг нь тодруулж хэлэх нь зүйтэй болов уу гэж бодож байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад энэхүү үйл баримт нь зөвөөр тогтоогдсон бол шүүх арай өөр шийдвэр гаргах байсан байх гэж бодож байна. ...” гэв.
Прокурор С.Эрдэнэтуяа тус шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтдээ: “...Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг үндэслэлтэй гарсан гэж үзэж байна. Анхан шатны шүүх хуралдаанд насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгчийг оролцуулах талаар прокурор яллах дүгнэлтдээ тусгасан. Гэтэл насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч “Шүүх хуралдаанд оролцохгүй” гэсэн учраас насанд хүрээгүй хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч нарыг оролцуулахгүйгээр шүүх хуралдааныг явуулсан. Хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд Э.А, М.И хоёр хоорондоо хайр сэтгэлийн холбоотой байсан гэдэг нь нотлогдон тогтоогдохгүй байгаа. Шүүгдэгч Э.Аын хувьд өмгөөлөгчөөсөө хангалттай хууль зүйн туслалцаа авсан байж М.Итай хайр сэтгэлийн холбоотой байсан талаараа ярьж байгаагүй. Анхан шатны шүүхээр хэргийг шийдвэрлэсний дараа хохирогчийн зүгээс ийм асуудал гаргаж, хэлж байгаа нь үндэслэлгүй байна. Хавтаст хэрэгт авагдсан насанд хүрээгүй хохирогчийн мэдүүлэгт “2 гарыг маань дарчихсан байсан” гэдэг ба яллагдагч Э.Аын мэдүүлэгт “2 гарыг нь дарж байгаад дээр нь гарч бэлгийн харилцаанд орсон” гэсэн байдаг. Энэ үйлдэл нь хүчиндэх гэмт хэргийн шинжийг хангаж байна. Хохирогчийн эсэргүүцэл үзүүлэх үйлдлийг нь хязгаарлаж байгаад хүчиндэх гэмт хэрэг үйлдсэн гэж үзсэн. Э.Ат оногдуулсан ял, шийтгэл нь үндэслэлтэй гэж үзэж байна. Заавал 2 удаа мэдүүлэг авах ёстой гэсэн зүйл хуульд байхгүй. Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр Ц.Отгонтуяа гэдэг хүнийг сүүлд томилж, мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хавтаст хэргийн материалтай танилцуулсан. Хавтаст хэргийн материал танилцуулсан талаар тэмдэглэл байгаа. Иймд заавал түүнээс 2, 3 удаа мэдүүлэг авч, бүх ажиллагаанд оролцуулах шаардлагагүй. Хохирогчийн оршин суугаа газрынх нь дагуу хууль ёсны төлөөлөгчийг томилно гэсэн заавар, журам байдаг. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн зүгээс зүйлчлэлийг хөнгөрүүлж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчилж өгнө үү гэх хүсэлтийг гаргаж байх боловч энэ нь үндэслэлгүй байна. Бэлгийн харилцаанд сайн дураараа орсон тохиолдолд тухайн зүйл заалтаар зүйлчлэх ёстой байдаг. ...” гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан шийдвэрлэхдээ хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, анхан шатны шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн давж заалдах гомдлуудад заасан асуудлаар хязгаарлахгүйгээр бүхэлд нь хянаж үзлээ.
Хэргийн бүх ажиллагааг хянахад, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн зөрчил тогтоогдсонгүй.
Э.А нь 2019 оны 11 дүгээр сард Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуурын 511 дүгээр байрны 112 тоот өөрийн гэртээ 15 настай үеэл дүү болох насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч М.Игийн хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэж хүчиндсэний улмаас жирэмсэн болгосон гэмт хэрэг үйлдсэн болох нь: М.Игийн насыг тоолсон тэмдэглэл /1хх 75/, М.Игийн жирэмсний хяналтын дэвтэр /1хх 84-89/, М.Игийн иргэний үнэмлэхний лавлагаа /1хх 108/, М.И нь “Энэрэл” дээд сургуульд туслах сувилагчийн ангид суралцаж байсан анкет /1хх 131-134/, хүний биеэс биологийн дээж авсан тэмдэглэл /1хх 156-158/, насанд хүрээгүй хохирогч М.И, гэрч В.М нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 53-54/, насанд хүрээгүй хохирогч М.И, гэрч Г.Э нарыг нүүрэлдүүлэн мэдүүлэг авсан тэмдэглэл /1хх 56-58/, “...нийт 16 ширхэг цээж зургийг байрлуулан зургийг үзүүлэхэд уг зурагт хэрэгт холбогдсон Нямдорж гэх хүн байхгүй байна. ...” гэх таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1хх 66-74/, “Энэрэл” дээд сургуулийн эрэгтэй оюутнуудын мэдээлэл /1хх 81-82/ зэрэг нотлох баримтууд болон,
“...М.Игийн биед гэмтэл тогтоогдсонгүй. М.Игийн охин хальс 6 цагийн түвшинд хуучин урагдалтай, 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ЭХО шинжилгээгээр 18 долоо хоногтой жирэмсэн, бэлгийн замын халдварт өвчингүй, үтрээнд эр бэлгийн эс илрээгүй. ...” гэсэн 2020 оны 4 дүгээр сарын 1-ний өдрийн 3981 дугаартай /1хх 59-63/,
“...М.И, И.Пүрэв-Очир нарыг ДНХ-ийн тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Э.Аын ДНХ-ын тогтцыг хүний геномын микросателлитын 16 локусаар тогтоов. Э.А нь И.Пүрэв-Очирын биологийн эцэг байх боломжтой байна. Э.А нь И.Пүрэв-Очирын биологийн эцэг байх магадлал 99.9% байна. ...” гэсэн 2021 оны 6 дугаар сарын 11-ний өдрийн 2635 дугаартай /1хх 160-162/ шинжээчийн дүгнэлтүүд,
насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч М.Игийн “...2019 оны 11 дүгээр сарын 6-ны өдөр 19 цагийн үед хичээлээ тараад Э, М нартай алхаад явж байхад Нямдоржтой таарсан. Тэгээд Нямдорж бид нарыг “хүргээд өгье” гэсэн. Тэгэхээр бид нар зөвшөөрөөд автобусны буудал дээр зогсож байсан цагаан өнгийн суудлын автомашинд сууцгаасан. Автомашин дотор сууж байхад Нямдорж бидэнд хандан “пиво авч ууцгаах уу” гэсэн. Тэгэхээр нь бид нар зөвшөөрөөд пиво ууцгаахаар болсон. Тэгээд “Энэрэл” анагаах ухааны сургуулийн эсрэг талд байх “Сод Монгол” колонкийн хажууд байх гудамж руу орсон. Миний хувьд анх удаа архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн болохоор 1 пиво ууж байхдаа нилээн согтоод толгой эргээд байсан. Тэгээд би согтоод юу болсон талаар сайн мэдэхгүй байна. Нэг сэрэхэд гадаа гэгээ ороод би Нямдоржийн автомашины арын суудал дээр ганцаараа, догуураа нүцгэн, дээгүүрээ цамцтайгаа хэвтэж байсан. Тэгээд миний бэлэг эрхтэнээс шингэн, өнгөгүй зүйл гарсан. Тэгэхээр нь би хувцасаа өмсөөд автомашиныг байсан газарт нь эзэнгүй үлдээгээд гэр рүүгээ явсан. Ангийнхаа найз Э, М нараас тухайн өдөр юу болсон талаар асуухад “мэдэхгүй” гээд байсан. Нямдоржийн унаж байсан автомашинд сэрсэн болохоор Нямдоржийг надтай бэлгийн харьцаанд орсон гэж бодож байна. ...Би 2019 оны 9 дүгээр сараас хойш Улаанбаатар Чингэлтэй дүүргийн 13 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх “Энэрэл” дээд сургуульд суралцаж эхэлсэн. ...Энхтуяа эгчийн гэр буюу Сүхбаатар дүүргийн 11 дүгээр хороо, 7 дугаар хороолол, Ногоон нуур гудамж, 511 дүгээр байрны 112 тоотод очиж төрсөн эгч Баярчимэгийн хүүхдийг хардаг байсан. ...Би 11 дүгээр сарын үед Баярчимэг эгчийн хүүхдийг хараад Атай хамт байсан юм. Тэгэхэд А намайг “хүнтэй унтаж үзсэн үү” гээд асуугаад байсан. Тэгэхээр нь би “хүнтэй унтаж үзээгүй” гэж хэлсэн чинь намайг араас тэврээд, үнсээд “хоёулаа бэлгийн харьцаанд оръё” гэхээр нь би дургүйцээд “үгүй” гэж хэлсэн чинь “надаас бэлгийн харьцаанд оръё” гээд гуйгаад байхаар нь би А ахтай 1 удаа бэлгийн харьцаанд орсон. Тэгээд би гэрийнхэн болон хамаатны хүмүүстэй нуугаад хэлээгүй юм. ...Би 2020 оны 8 дугаар сарын 20-ны өдөр хүүгээ төрүүлсэн. Миний хүү Пүрэв-Очир хэвийн өсөж байгаа. ...Би Аыг багаасаа танина, хамт тоглож өссөн. Э.А нь манай ээж Огийн эгч Энхтуяагийн төрсөн хүү бөгөөд бид 2 үеэлийн харилцаатай. Би Атай жирийн найзын харилцаатай байсан. 2019 оны 11 дүгээр сарын дундуур өдрийн цагаар Сүхбаатар дүүрэгт Энхтуяа эгчийн гэрт очсон. Тухайн үед би Э.Атай хоёулахнаа байх үед тэрээр надад “бэлгийн харьцаанд нэг удаа орох уу” гэх санал тавихад нь би “үгүй” гэж дургүйцсэн. Тэгтэл А миний араас тэвэрч авахад би “болиоч, гараа аваач” гэхэд ерөөсөө тоогоогүй, намайг ор руу авч шидсэн. Тэгээд орон дээр дээрээс дараад хувцас тайлах гэж оролдсон. Би тэр үед нь хашхирч Аын гэдэс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн боловч А тоолгүй миний хувцасыг хүчээр урж тасдан тайлж орон дээр шидээд, гарнаас бариад дээрээс биеэн дээрээс дараад бэлгийн харьцаанд орсон. А надад урьд нь бэлгийн харьцаанд орох талаар үгээр, үйлдлээр илэрхийлж байгаагүй. А надтай өмнө нь надтай ийм байдлаар харилцаж байгаагүй. ...Э.А намайг тэвэрсэн байхад нь гараараа гарыг нь тавиулах гээд чадаагүй. Намайг ор руу шидээд хувцас тайлж байхад нь хөлөөрөө цээж рүү өшиглөсөн. Тэгээд хувцасаа тайлуулахгүй гээд эсэргүүцэж байхад миний хар өнгийн дотуур өмд, цэнхэр өнгийн цамцыг А хүчээр урж нүцгэн болгоод дээрээс дараад хөдөлгөөнгүй болгосон. Намайг оролдож бэлгийн харьцаанд орох үед их айсан. А нь тухайн үед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. ...Одоо би Э.Атай харилцаа холбоогүй байгаа. Надад Ат гомдол санал байхгүй. Би уг үйлдлээс болж жирэмсэн болсон. Миний хүү Пүрэв-Очирын эцэг нь А гэж бодож байна. Би хүүхдээ төрсөн ээж Огийн хамт өсгөж байгаа бөгөөд ээжээс хүүхэд өсгөх зардал гарч байна. Болсон үйл явдлыг хуулийн дагуу шийдвэрлэж өгнө үү. ...” /1хх 33-34, 190-192, 211/,
насанд хүрээгүй гэрч Т.Эгийн “...Би 2019 оны 9 дүгээр сараас “Энэрэл” туслах сувилагчийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаа. М.Итай нэг ангид хамт сурдаг хүүхдүүд бөгөөд ойр дотно найзын харилцаа байхгүй. Би Нямдорж гэх хүүхэд танихгүй, манай сургуульд суралцдаг эсэхийг нь сайн мэдэхгүй байна. Нямдорж гэх хүүхдийн талаар сонсож байгаагүй. ...” /1хх 41-42/,
насанд хүрээгүй гэрч В.Мгийн “...Би 2019 оны 9 дүгээр сараас “Энэрэл” туслах сувилагчийн сургуулийн 1 дүгээр ангид элсэн суралцаж байгаа. М.Иг танина, харин Нямдорж гэх хүүхдийг танихгүй. Би И, Э нартай архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд нийлээд яваад байдаггүй. ...” /1хх 47-48/,
гэрч Д.Бгийн “...М.И нь 2019 оны намар миний хариуцаж авсан тусгай сувилагчийн 1 дүгээр ангид элсэн орж ирсэн. Тэрээр эхний 1 улирал хичээлдээ суугаад түүнээс хойш таг болсон бөгөөд өөртэй нь болон эцэг эхтэй нь холбогдож чадаагүй. ...” /1хх 103-105/,
гэрч А.Огийн “...Манай том охин И эмээгийн хамтаар Улаанбаатар хотод амьдардаг. Манай охин 2019 оны 9 дүгээр сарын 1-ний өдөр “Энэрэл” анагаах ухааны дээд сургуульд суралцахаар явсан. Би Иг жирэмсэн болсон талаар 2020 оны 3 дугаар сарын 3-ны өдөр мэдсэн. Манай охин 2019 оны 12 дугаар сард Улаанбаатар хотоос гэртээ ирсэн. Иг жирэмсэн болсоныг жирэмсний тестээр шалгаж байж мэдсэн. Улаанбаатар хотод эмээтэйгээ байдаг, сургуульд яваад гэртээ харьдаг хүүхэд байсан. Бусад хүмүүст уруу татагдсан гэж бодож байна. ...А гэдэг залуу бол манай эгч Энхтуяагийн бага хүү гэдгийг мэдээд цочирдсон. Э.А, М.И нар нь үеэлүүд бөгөөд хоорондоо найзын харилцаатай байсан. М.И нь Э.Аын талаар ямар нэгэн зүйл яриагүй. И нь хүүхдийнх нь эцгийг А гэдгийг саяхан мэдсэн. ...” /1хх 12, 214/,
шинжээч эмч Т.Нийн “...Хуучин урагдал нь эдгэж, сорвижсон байсан учраас цаг хугацааг нарийн тогтоох боломжгүй. 2020 оны 3 дугаар сарын 6-ны өдрийн ЭХО оношоор “16 долоо хоногтой жирэмсэн байна” гэсэн байна. Үүнээс харахад үзүүлэгч нь 2019 оны 11 дүгээр сарын эхээр жирэмсэн болсон байх боломжтой байна. ...” /1хх 64-65/,
яллагдагч Э.Аын “...2019 оны 10 билүү 11 дүгээр сард М.И манайд ирсэн байхаар нь хоорондоо ярилцаж байгаад бэлгийн харьцаанд орсон. Надад эсэргүүцэл үзүүлээгүй. Би өмдийг нь эхлээд тайлсан. Тэгээд бэлгийн харьцаанд орсон. Хувцасыг нь тайлж байхад И эсэргүүцэл үзүүлээгүй. Бэлгийн харьцаанд орох үед би Игийн дээр нь хэвтээд 2 гарыг нь бугуйнаас нь барьж орны тавцантай нь хавсарч барьж дарсан байдалтай бэлгийн харьцаанд орсон. И болохоор миний доор байсан. Би тухайн үед бэлгэвч хэрэглээгүй. Мөн Игийн бэлэг эрхтэн дотор дур тавьсан. Би тухайн үед 16 настай байсан бөгөөд Иг надаас 1 насаар дүү гэдгийг нь мэддэг байсан. ...Би хүлээн зөвшөөрч, гэм буруугаа ойлгож байна. ...” /1хх 202-204, 232-233/ гэсэн мэдүүлгүүд зэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад цуглуулж, бэхжүүлсэн, анхан шатны шүүхийн шүүх хуралдааны хэлэлцүүлгээр хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогджээ.
Насанд хүрээгүй хохирогч М.И нь “бусдад буюу Нямдорж гэх хүнд хүчиндүүлсэн” гэх боловч хэрэгт авагдсан нотлох баримтуудаас үзэхэд Нямдорж гэх хүнд хүчиндүүлсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсний дагуу анхан шатны шүүх хуралдааны мэтгэлцээнд тэгш эрхтэй оролцох яллах болон өмгөөлөх талуудыг оролцуулан, хуульд заасан үндэслэл журмын дагуу тэдний тайлбар, дүгнэлт, шинжлэн судалсан нотлох баримтад үндэслэн шүүгдэгч Э.Аыг арван дөрвөөс дээш арван найман насанд хүрээгүй хүний хүсэл зоригийн эсрэг хүч хэрэглэн хүчиндэж, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон гэж дүгнэсэн нь хэргийн бодит байдалд нийцсэн байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх ба уг нотлох баримтыг үндэслэн шүүгдэгч Э.Аын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар зүйлчилсэн нь хууль зүйн үндэслэлтэй, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэжээ.
Анхан шатны шүүхээс шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чА, учирсан хохирол, хор уршгийн хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзэж шүүгдэгч М.Амарбаясгаланд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жил 4 сарын хугацаагаар хорих ял оногдуулж, эдлэх ялыг хоёр дахин багасгаж 1 жил 8 сарын хугацаагаар хорих ялаар тогтоож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ат оногдуулсан хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй төдийгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Эрүүгийн хариуцлагын зорилго нь гэмт хэрэг үйлдсэн хүн, хуулийн этгээдийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, хохирлыг нөхөн төлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино. ...” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцжээ.
насанд хүрээгүй насанд хүрээгүй хохирогч М.Игийн “...А миний араас тэвэрч авахад би “болиоч, гараа аваач” гэхэд ерөөсөө тоогоогүй, намайг ор руу авч шидсэн. Тэгээд орон дээр дээрээс дараад хувцас тайлах гэж оролдсон. Би тэр үед нь хашхирч Аын гэдэс рүү 2-3 удаа хөлөөрөө өшиглөсөн. Тэгсэн боловч А тоолгүй миний хувцасыг хүчээр урж тасдан тайлж орон дээр шидээд, гарнаас бариад дээрээс биеэн дээрээс дараад бэлгийн харьцаанд орсон. ...” гэсэн, яллагдагч Э.Аын “...Бэлгийн харьцаанд орох үед би Игийн дээр нь хэвтээд 2 гарыг нь бугуйнаас нь барьж орны тавцантай нь хавсарч барьж дарсан байдалтай бэлгийн харьцаанд орсон. ...” гэсэн мэдүүлгүүдээс дүгнэхэд Э.А нь М.Ид хүч хэрэглэж бэлгийн харьцаанд орсон, түүний улмаас насанд хүрээгүй хохирогч М.И жирэмсэн болсон болох нь хавтас хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байх тул насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А нарын гаргасан давж заалдах гомдлуудыг хүлээн авах үндэслэлгүй байна гэж үзлээ.
Насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А болон гэрчүүдийн мэдүүлгүүдээр насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А нар нь “үерхэж байсан, хайр сэтгэлийн холбоотой, бэлгийн дотно харьцаатай байсан” нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Түүнчлэн, шүүгдэгч Э.Аын өмгөөлөгч Т.Урангэрэлээс “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлд зааснаар зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ..” гэх агуулга бүхий давж заалдах гомдлыг гаргасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван дөрвөн насанд хүрсэн арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. ...” гэж хуульчилсан байх бөгөөд насанд хүрээгүй хохирогч бэлгийн харьцаанд орохыг сайн дураар хүлээн зөвшөөрснөөр энэ гэмт хэргийн объектив тал, шүүгдэгч Э.А нь 18 насанд хүрснээр энэ гэмт хэргийн субъектив тал хангагдах учиртай тул өмгөөлөгч Т.Урангэрэлийн “...зүйлчлэлийг өөрчилж өгнө үү. ...” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
Иймд насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгож, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх дүгнэв.
Шүүгдэгч Э.А нь 2022 оны 3 дүгээр сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 79 хоног цагдан хоригдсоныг ял эдлэх хугацаанд оруулан тооцох нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрийн 2022/ШЦТ/261 дугаартай шийтгэх тогтоолыг хэвээр үлдээж, насанд хүрээгүй хохирогч М.И, шүүгдэгч Э.А, түүний өмгөөлөгч Т.Урангэрэл нарын тус тус гаргасан давж заалдах гомдлуудыг хэрэгсэхгүй болгосугай.
2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.А нь 2022 оны 3 дугаар сарын 15-ны өдрөөс 2022 оны 6 дугаар сарын 2-ны өдрийг хүртэл нийт 79 /далан ес/ хоног цагдан хоригдсоныг түүний ял эдлэх хугацаанд оруулан тооцсугай.
3. Анхан болон давж заалдах шатны шүүх Эрүүгийн хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж үзвэл энэхүү магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хэргийн оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ О.ЧУЛУУНЦЭЦЭГ
ШҮҮГЧ Б.ЗОРИГ
ШҮҮГЧ Ш.БАТ-ЭРДЭНЭ