Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 770

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч А.Сайнбаяр,

шүүгдэгч, хохирогч Э.Б, С.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Э ын Б, овогт С ийн М нарт холбогдох эрүүгийн 1706 0000 00142 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дүгээр сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Э ын Б

2. Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, багш мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , Баянзүрх дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт С ийн М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б, С.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Э.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр зам хааж зогссон машины жолоочтой маргалдаад зодолдсон гэв.

Шүүгдэгч С.М нь шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2017 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр автозогсоол дээр зогсож байхад Б ирээд машинаа холдуулчих гээд бид нар муудалцаад зодолдсон гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд;      Яллагдагч Э.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сонсгосон ялын агууламжийг ойлгосон танилцлаа. Хүлээн зөвшөөрөхгүй байна. Би тэр залууг цохиж зодоогүй. Харин би зодуулсан.” гэх мэдүүлэг, /хэргийн 27-28 дугаар хуудас/,

Яллагдагч С.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Би өмгөөлөгч аваагүй. Өөр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Хохирогч Э.Б ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “Би 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25-р хорооны нутаг дэвсгэр натурын замаас урагш байрнуудын дундах замд би өөрийн улсын дугаартай, Тоёота Кроун маркийн цагаан өнгийн автомашинтайгаа явж байтал зам дээр урсгал сөрөөд зам бөглөөд Тоёота Приүс маркийн улсын дугаартай автомашин зогсож байсан, тэгэхээр нь би ахын дүү жоохон урагшаа явчих гэсэн чинь өөдөөс чадахгүй гэсэн. Би тэр хүнтэй машиныхаа цонхоор маргалдаад улмаар би бууж очоод, гуйж байхад яагаад ингэж байгаа юм бэ гэтэл нөгөө залуу буугаад ирсэн. Тэгээд бид барьцалдаж аваад тэр залуу миний хоёр нүдний гол хамар хэсэгт 2-3 удаа гараараа цохиж, нэг удаа мөргөсөн. Тэгээд салаад би цагдаад дуудлага өгсөн...” гэх мэдүүлэг, /хэргийн 6-9 дүгээр хуудас/,

Хохирогч С.М ийн мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр 11 цаг 50 минутын орчим Хишиг дэлгүүрийн авто зогсоол дээр би өөрийн улсын дугаартай Тоёота Приүс 20 маркийн саарал өнгийн автомашиндаа сууж байтал үл таних Кроун маркийн цагаан өнгийн автомашинтай эрэгтэй жоохон урагшилчих гэсэн. Тэгэхээр нь урд машин байсан болохоор багтаад гарчихаар байна гэж хэлээд юм бичээд сууж байтал тэр жолооч бууж ирээд миний машины цонхоор миний эрүү хэсэг рүү гараараа нэг удаа цохисон. Тэгээд би буугаад яаж байна аа гэтэл намайг заамдаж аваад цамцны захаар боогоод шалбааган дээр унагааж, дээрээс нэг удаа дэвссэн. Тэгэхээр нь би унасан байхдаа эргэж дээшээ хараад тэр эрэгтэйгийн нүүр хэсэгт нь нэг удаа гараараа цохиод, түлхээд босож ирээд салцгаасан...” гэх мэдүүлэг. /хэргийн 10-13 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹12159 дүгнэлтэд “Э.Б-н биед хөмсөг, чих, хамар, зовхи, хүзүүнд цус хуралт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн шинжээчийн ¹12161 дүгнэлтэд “С.М-н биед хамарт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 18 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 38, 42 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 32, 41 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Б, С.М нар нь 2017 оны 09 дүгээр сарын 24-ний өдөр Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт хоорондоо маргалдан улмаар зодолдож бие биеийнхээ эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичтэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Б, С.М нарт прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, Э.Б д 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял, С.М д 550 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч нарт холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нар нь ойлгосон байх тул тэднийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.Б, С.М нарт ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Б, С.М нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.