Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2024/00172

 

 

2024 оны 08 сарын 20 өдөр

Дугаар 150/ШШ2024/00172

Сэлэнгэ аймаг

 

МÎÍÃÎË ÓËÑÛÍ ÍÝÐÈÉÍ ªÌͪªÑ

 

 

            Ñýëýíãý àéìгийн Сайхан сум  äàõü Сóì äóíäûí ø¿¿õèéí Ерөнхий  ø¿¿ã÷ Ã.Ñàðàíòóÿà äàðãàëæ õèéñýí ø¿¿õ õóðàëäààíààð,

            Хүсэлт гаргагч: ............ аймгийн ............. сум, .............дугаар баг ............. тоотод оршин суух хаягтай, .............. овогт ................. /РД:.............../ хүсэлттэй .............. эрх зүйн чадамжгүйд тооцуулах, асран хамгаалалт  тогтоолгох  тухай иргэний õýðãèéã õÿíàí  õýëýëöýâ.

            Ø¿¿õ õóðàëäààíä: Хүсэлт гаргагч .................., нарийн бичгийн дарга Б.Дулам нарыг  îðîëöîâ.

 

ÒÎÄÎÐÕÎÉËÎÕ нь:

 

............. шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний би И............ нь ................ 1991 онд гэр бүл болж 3 хүүхэд төрүүлсэн. Бидний том хүү .................төрөлтийн хүндрэл болж F72 буюу баруун гар саажилттай, унаж татдаг, оюуны хүнд хомсдолтой тул миний бие асардаг. .................нь эрх зүйн чадамжгүй тул төрийн үйлчилгээ авч чадахгүй. Миний бие байнга дагуулж авч явдаг тул ..................... миний бие Э.Мандахбаярын хууль ёсны асран хамгаалагчаар тогтоож өгнө үү. Эрхзүйн чадамжгүйд тооцож өгнө үү..” гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

............ шүүхэд гарсан иргэн ............... эрх зүйн чадамжгүйд тооцуулах, асран хамгаалалт тогтоолгохоор гаргасан хүсэлтийг хангаж шийдвэрлэв.

.............. овогт .................... нь 1992 оны 05-р сарын 12-нд Ч.................., ................... нарын дундаас төрсөн, эрэгтэй, 22 настай, ............ аймгийн ........... сумын .............. дугаар багийн төвийн хэсгийн ............. тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй иргэн байна.

 ............. овогт .................. нь  хөдөлмөрийн чадвар 80 хувиар алдсан, оюуны хүнд хомсдол буюу /F72/  оноштой эмчийн хяналтад байдаг байдал нь Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн  шийдвэр, ........... аймаг ........... сумын . тосгон ................Эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот албан бичиг, хүсэлт гарагчийн тайлбар  зэрэг нотлох баримтаар нотлогдож байна. /х.х-ийн 7,8-рт/

Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д “сэтгэцийн өвчний улмаас өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгохгүй, өөрийгөө зөв удирдаж чадахгүй болсон этгээдийг шүүх иргэний эрхзүйн чадамжгүй гэж тооцож, түүнд асран хамгаалалт тогтооно.” гэж,

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.1-д ”Шүүх шинжээчийн дүгнэлт, бусад нөхцөл байдлыг үндэслэн тухайн иргэнийг хязгаарлагдмал чадамжтай эсхүл иргэний эрхзүйн чадамжгүй гэж тооцож  уг иргэнд харгалзан дэмжигч асран хамгаалалт тогтооно”  гэж тус тус заажээ.

Дээрх хуулийн заалтын дагуу ...............сэтгэцийн эрүүл мэндийн  талаарх Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр, ............ аймаг ............. сумын ............... тосгон Эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот албан бичиг зэргийг үндэслэн түүнийг иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож,  асран хамгаалагчаар төрсөн эх  ............ овогт ................... тогтоож шийдвэрлэлээ.

 ............. овогт ...................... сэтгэцийн эрүүл мэндийн  талаар дүгнэлт гаргаж шийдвэрлэсэн мэргэжлийн байгууллагын дүгнэлт болох Нийгмийн даатгалын хэлтсийн дэргэдэх эмнэлэг хөдөлмөрийн магадлах комиссын 9 хүний бүрэлдэхүүнтэй гаргасан 2023 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн шийдвэр, ............ аймаг ............. сумын ................. тосгон Эрүүл мэндийн төвийн 2024 оны 06 дугаар сарын 27-ны өдрийн 49 тоот албан бичиг зэргийг шинжээчийн дүгнэлттэй адилтган үзэж шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 143 дугаар зүйлийн 143.2-т зааснаар иргэн ................... асран хамгаалагчаар тогтоогдсон И.Түмэндэмбэрэлийн хүсэлтээр  эрхзүйн чадамжгүйд тооцогдсон иргэн эдгэрэх, эрүүл мэнд нь мэдэгдэхүйц сайжирвал  шүүх сэтгэц эмгэг судлалын шинжээчийн дүгнэлтийг үндэслэн уг иргэн эрхзүйн бүрэн чадамжтай болсон тухай шийдвэр гаргаж болохыг мэдэгдэх нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 116 дугаар зүйл, 118 дугаар зүйл, 143 дугаар зүйлийн 143.1, 143.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 18 дугаар зүйлийн 18.2-д зааснаар .......... овогт ....................  иргэний эрх зүйн чадамжгүйд тооцож, ............... асран хамгаалагчаар түүний ээж Тарвагтай овогт Идэшийн Түмэндэмбэрэлийг тогтоосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-т зааснаар хүсэлт гаргагч .............. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.

6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ  шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах  шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.                                 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                      Г.САРАНТУЯА