| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00132/И |
| Дугаар | 150/ШШ2024/00173 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эрүүл мэндийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2024/00173
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 150/ШШ2024/00173 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж, шүүгч Г.Дэлгэрсайхан, Г.Алгирмаа нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ............. аймаг, .......... сум .......-р баг ............... тоотод оршин суух хаягтай, ............. овогт .................. (РД:....................) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ............ аймгийн ......... сум, ........... дугаар баг ............... тоотод оршин суух хаягтай, .............д овогт ...................... (РД:.........................)
Хариуцагч: ................ аймгийн .................. сум, ............... дүгээр баг ................. тоотод оршин суух хаягтай, ................. овогт ................... (РД:....................),
Хариуцагч: ............ аймгийн ............. сум, ....... дугаар баг.................. тоотод оршин суух хаягтай, шарнууд овогт ............... (РД:................) нарт холбогдох эмчилгээний болон бусад зардал 3000,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ..............., хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч ................., хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч .........., иргэдийн төлөөлөгч ............., нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...Миний хүү ............. нь ...................нарт зодуулж нүдэндээ гэмтэл авсан. Хүүгээ үзүүлж зөвлөгөө эмчилгээний зардалд нийт 476,300 төгрөг бензин шатахууны үнэ 881,150 төгрөг, тухайн үед мөнгөгүй байсан тул бөгжөө ломбардсан ба хүү төлсөн одоогоор аваагүй байгаа 500,000 төгрөгийг гаргуулах ба хүүгээ цаашид дахин үзүүлэх тул нийт 3000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа тул гаргуулж өгнө үү... гэжээ.
Шүүх хуралдаан дээр ................. гаргасан тайлбартаа: хариуцагч .................. хууль ёсны төлөөлөгч .................... хууль ёсны төлөөлөгч ................. хууль ёсны төлөөлөгч ................ нар хүү ............... эмчилгээний болон бусад зардал 3.000,000 төгрөг төлж барагдуулсан. байна
Одоо ......................... нарын ар гэрээс тус бүр 100,000 төгрөг замын зардалд нэхэмжилнэ гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
................ нь 2023 оны 08-р сарын 28-ны өдөр 23 цагийн орчим ................ аймгийн ............... сумын ........ баг, ............ дугаар байрны ............. орцонд 23 цагийн үед А................. нарт зодуулсан, мөн өдөр 22 цаг өнгөрч байхад 21-р байрны урд талын саравч орчимд .............. зодуулсан үйлдэлд нь Цагдаагийн байгууллагаас зөрчил шалгах ажиллагаа явуулж ...................... нар насанд хүрээгүй гэх үндэслэлээр эрх бүхий албан тушаалтан гомдол мэдээллийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэжээ. ( х.х-ийн 11-рт)
Гэм хор учрах үед буюу 2023 оны 08-р сарын 28-ны өдөр хохирогч ............. нь 12 настай, хариуцагч .............. 13 настай, ................. 13 настай, .................... 13 настай байсан нь тэдний төрсний гэрчилгээгээр тогтоогдож байх тул Иргэний хуулийн 17 дугаар зүйлийн 17.1 зааснаар эрх зүйн зарим чадамжтай иргэн байна.
Иймд ............... төрсөн эх ................... шүүхэд төлөөлөх нэхэмжлэл гаргах, хариуцагч ............... нарыг тэдгээрийн эцэг эх ................... нар шүүхэд төлөөлөх хуулийн үндэслэлтэй гэж дүгнэв.
............... нь хариуцагч ................. хууль ёсны төлөөлөгч ................. хууль ёсны төлөөлөгч .................., .................. хууль ёсны төлөөлөгч ................. нараас хүү ............. эмчилгээний болон бусад зардал 3.000,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан ба үүнийг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед хариуцагч нар төлж барагдуулсан байна. Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч тал нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж 3 хариуцагчаас тус бүр 100,000 төгрөг замын зардалд нэхэмжилж байна .
Шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч ............. нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг хариуцагч
............... хууль ёсны төлөөлөгч ............... 1000,000 төгрөг,
............... хууль ёсны төлөөлөгч .................. 1000,000 төгрөг,
................ хууль ёсны төлөөлөгч ................. 1000,000 төгрөг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрэн төлж, нэмэгдүүлсэн шаардлагын 300,000 төгрөгийг
............... хууль ёсны төлөөлөгч .................. 100,000 төгрөг,
............. хууль ёсны төлөөлөгч ............... 100,000 төгрөг,
.................. хууль ёсны төлөөлөгч ......................... 100,000 төлөхийг зөвшөөрч талууд харилцан тохиролцон эвлэрлийн гэрээ байгуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрэл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хууль зөрчөөгүй байх тул зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар .................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгчээс нэмэгдүүлсэн шаардлага болох 300,000 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамжид 9650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, улсын тэмдэгтийн хураамжийг талуудад хуваан хариуцуулж хариуцагч ...................., ......................... нараас улсын тэмдэгтийн хураамжид тус бүр 12,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ................. олгох нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1- д заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь :
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэгч .................. нэхэмжлэлийн шаардлага 3,000,000 төгрөгийг хариуцагч
.............. хууль ёсны төлөөлөгч .................. 1000,000 төгрөг,
................. хууль ёсны төлөөлөгч ........................ 1000,000 төгрөг,
..................... хууль ёсны төлөөлөгч ................. 1000,000 төгрөг тус тус хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед бүрэн төлж, нэмэгдүүлсэн шаардлагын 300,000 төгрөгийг
................ хууль ёсны төлөөлөгч .................. 100,000 төгрөг,
................. хууль ёсны төлөөлөгч ..................... 100,000 төгрөг,
.................... хууль ёсны төлөөлөгч ..................... 100,000 төлөхийг зөвшөөрч зохигч эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.6-д зааснаар ................. улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 62,950 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ...................... нэмэгдүүлсэн шаардлагын 300,000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж 9650 төгрөг гаргуулан улсын орлогод оруулж, ....................... нараас тус бүр улсын тэмдэгтийн хураамжид 12,100 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ..................... олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА
ШҮҮГЧИД Г.ДЭЛГЭРСАЙХАН
Г.АЛГИРМАА