| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00177/И |
| Дугаар | 150/ШШ2024/00174 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2024/00174
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 150/ШШ2024/00174 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .............. аймаг, ................... сум, ............... тосгон, .............. дүгээр баг, ................. гэх газарт оршин суух ................. овогт ..................... (РД:..................) хүсэлттэй, хариуцагч ................ овогт ...................... (РД:.....................) эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ариунбаяр нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
................. шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний бие .............. овогт ............... ................... 2008 оны 2-р сарын 10-ны өдөр албан ёсоор гэр бүл болсон. Бидний дундаас 2010 оны 4-р сарын 15-ндохин .................... төрсөн. Бид гэр бүлийн тааламжгүй харилцаанаас болж 2011 оны 6 сараас тусдаа амьдарч эхэлснээс хойш өөр хүнтэй амьдрал холбож 2 хүүхэдтэй болоод 9 жил болж байна. Шүүхэд ................... гэрлэлт цуцлуулах хүсэлт гарах гэтэл ................. хаана байгааг мэдэхгүй байна. .............. төрсөн дүү ............... холбоо тогтоосон боловч сураг тасраад удаж байна үхсэн амьдыг нь мэдэхгүй гэсэн. ................ оршин суух хаяг нь иодорхойгүй хаана байгаа нь мэдэгдэхгүй байгаа учраас шүүхэд хүсэлт гаргаж чадахгүй байна. Иймд ................ эрэн сурвалжлуулах оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
.............. ээж ................ фэйсбүүк хаяг нь ......................, аав .................... аймгийн ............. суманд амьдардаг, дүү ............... ............. аймгийн ................ амьдардаг, утас ................., фэйсбүүк хаяг ................. энэ хүнээс асууж сураг гаргах боломжтой... “ гэжээ.
Шүүх хуралдаанд Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, ............... аймгийн ................ сумын ............ баг, ................ ............... тосгоны захирагч ................ тодорхойлолт, гэр бүл болсны гэрчилгээ, хүүхдийн төрсний гэрчилгээ, .................. иргэний үнэмлэхийн хуулбар зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ..................... хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч .................... иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ............... овогт ......................... оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
................... хаяг тодорхойгүйгээс гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг ................ нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн .............. овогт ........................ (РД:...................) эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ................ овогт .......................... (РД:.....................) эрэн сурвалжлахыг ................. аймгийн Цагдаагийн газрын ................. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
............... ээж ............... фэйсбүүк хаяг нь .................., аав ....................... аймгийн ............... суманд амьдардаг, дүү ............. ............... аймгийн . амьдар...............даг, утас ................., фэйсбүүк хаяг ...................... болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч ....................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д .............. овогт ....................... эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагч .................... эрэн сурвалжлахыг ................ аймгийн Цагдаагийн газрын .................. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар .................. улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА