Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 11 сарын 27 өдөр

Дугаар 771

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ц.Золзаяа,

улсын яллагч Д.Агар,

шүүгдэгч Э.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн овогт Э ийн М д холбогдох эрүүгийн 1706 0104 10260 дугаартай хэргийг 2017 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 19 оны 00 дугаар сарын 00-ны өдөр төрсөн,  настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, ажилтай, ам бүл , эцэг, эх, эхнэр, хүүхдийн хамт Сүхбаатар дүүрэг, тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, овогт Э ийн М

Холбогдсон гэмт­ хэргийн талаар:

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн эцсийн далан гэх газар иргэн М.Отгонбаяртай маргалдан улмаар зодолдож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан бичмэл нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн гүйцэд, бодит байдлаар шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би үйлдсэн хэргийнхээ талаар мөрдөн байцаалтанд үнэн зөв, тодорхой ярьсан. Яллах дүгнэлтэнд үнэн зөв бичигдсэн байна. Өөр нэмж ярих зүйл байхгүй” гэв.

Шүүгдэгч  Э.М ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр би ажлаас 19 цагийн үед тараад зүс таних Р ахтай хамт Ногоон төгөл хотхоны Рамада пабад 0.75 л Соёрхол архи хувааж уугаад орой 22 цагийн үед пабаас гарсан. Р намайг хүргэж өгье гээд таксидаж яваад гэрийн ойролцоо Дарь-Эхийн хуучин далан орчим ирсэн. Тэгтэл зам хөндлөн зогсоосон ачааны машины жолоочийг зам чөлөөл гэж хэлэхэд чадахгүй гэх зэргээр эсэргүүцэхээр нь би бууж очоод холд гэхэд ажлаа хийж байна гээд хэл амаар доромжлоод байсан. Би хажууд нь очиход машиныхаа хаалгаар цохисон. Би цохиулаад уурлаад, маргалдан бид хоёр зодолдсон” гэх мэдүүлэг. /хэргийн 32-33 дугаар хуудас/,

Хохирогч М.О ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 07-ны орой 22 цаг 48 минутын үед Баянзүрх дүүргийн 27 дугаар хороо Дарь-Эхийн хуучин эцсийн далан дээр машин ачдаг ачигч машинтай айлын хашаа руу ухарч орж машин буулгах гэж байтал үл таних хоёр залуу наадахаа аваад зайлаачээ гэж хэлэхээр нь би юун сүртэй юм бэ, энэ газар руу ухраад орлоо гэж хэлтэл шууд хоёулаа бууж ирээд намайг нийлж зодож, машин доторх дохионы хоёр гарыг хугалсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 7-10 дугаар хуудас/,

Гэрч Ц.Р ын мөрдөн байцаалтанд өгсөн: “2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр бид хоёр ажлаасаа 20 цагийн орчим ажлаасаа гараад Сандей плазагийн замын эсрэг талд байрлах Рамада гэдэг пабад дүү М ын хамт 2 шил юм уугаад, 22 цагийн орчим пабаас гарсан. Бид хоёр гараад такси бариад Дарь-Эхэд байдаг М ыг гэрт нь хүргэж өгөхөөр явсан. Дарь-Эхийн хуучин далан дээр ирэхэд ачигч машин зам хөндөлсөөд зогсож байсан. Таксины жолооч ачигч машиныг зам тавьж өгөхийг шаардахад жолооч эсэргүүцсэн. Тэр үед М машинаас буугаад ачигч машины зүг очоод хаалгыг нь нээхэд жолооч буцаан хаалга хаахад Мөнхбаярын толгойг цохих шиг болсон. Тэгээд тэр хоёр зууралдаад эхэлсэн. Би машинаас буун очиж тэр хоёрыг салгахад ачигч машины жолооч нь машинаа тойроод гүйж байхдаа утсаар яриад байсан. Удалгүй цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг. /хэргийн 11 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2017 оны 08 дугаар сарын 09ий өдрийн шинжээчийн ¹10127 дүгнэлтэд “М.О ын биед тархи доргилт, зүүн хацрын зулгаралт, баруун чамархайн ар дээд хэсгийн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархайн ар хэсгийн хуйхны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. ...хөнгөн зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 21 дүгээр хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 25 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 26 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.М нь 2017 оны 08 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 27 дугаар хорооны нутаг дэвсгэр Дарь-Эхийн эцсийн далан гэх газар иргэн М.О тай маргалдан улмаар зодолдож, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон шинжээчийн дүгнэлт, хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.М д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.

Шүүгдэгч Э.М д холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг шүүгдэгч нь ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай  хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.  

Шүүх шүүгдэгч Э.М д ял оногдуулахад эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, харин тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, бусдад учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцлоо.

Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.