| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00175/И |
| Дугаар | 150/ШШ2024/00175 |
| Огноо | 2024-08-21 |
| Маргааны төрөл | Нэхэмжлэгчээс гаргасан хүсэлтийн дагуу хариуцагчийг эрэн сурвалжлах, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 21 өдөр
Дугаар 150/ШШ2024/00175
| 2024 оны 08 сарын 21 өдөр | Дугаар 150/ШШ2024/00175 | Сэлэнгэ аймаг |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа даргалж хийсэн шүүх хуралдаанаар,
Хүсэлт гаргагч: .............. аймаг, ................. сум, ............ дугаар баг ............. тоотод оршин суух хаягтай, ............... овгийн .................... (РД:.................) хүсэлттэй “................" ХХК, түүний захирал ................... эрэн сурвалжлуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Хүсэлт гаргагч ................., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дулам нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч .................. шүүхэд гаргасан хүсэлтдээ: “...Миний төрсөн дүү ....................... том хүү ............нь .............. улс руу виз мэдүүлэхээр.............. гэдэг хүнээр зуучлуулан “.................” ХХК-тай очиж уулзсан. Уулзсаны дагуу тухайн компанитай гэрээ хийж урилгаа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан. Урилга авч байх үед манай эхнэр ................ болон миний бие хамт явсан. Тэгэхэд “................” ХХК-тай очиж очиж уулзсан. Уулзсаны дагуу тухайн компанитай гэрээ хийж урилгаа 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр авсан. Урилга авч байх үед манай эхнэр ............... болон миний бие хамт явсан. Тэгэхэд "........................" ХХК-ийн орлогч ..............., нарийн бичиг орчуулагчийн ажилтай ............. нар 8 хүн дутуу байна, 2024 оны 06 дугаар сарын 20-ны өдөр урилга ирнэ, бэлэн мөнгөтэй хүн бол урилгад хамрагдах боломжтой гэж манай эхнэр болон надад хэлсэн.
Тэгэхээр нь би тухайн үед бэлэн мөнгөтэй явж байсан тул өөрийн том хүү ................ болон өөрийнхөө нэр дээр гэрээ хийж тус бүр 5,350,000 төгрөг нийт 10,700,000 төгрөгийг ............... банкны ................ тоот ".................." ХХК-ийн дансанд 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдөр шилжүүлсэн.
Мөнгө шилжүүлсэн өдрөөс хойш 5 хоногийн дараа буюу 2029 оны05 дугаар сарын 29-ний өдөр эхнэрийн дүүгийн хүүхэд болох .................. виз гарсан. Тухайн гарсан виз нь 3 үндэслэл болох 1. Зорилго тодорхойгүй, 2. Урилга өгч ажилтан явуулах зөвшөөрөлгүй компани, 3. Элчин сайдын яам буюу байгууллага албан тушаалтныг доромжилсон гэсэн үндэслэлүүдээр татгалзсан байсан.
Ингээд тухайн визний компанийг хуурамч гэдгийг мэдээд урьдчилгаанд өгсөн мөнгө болох 10,700,000 төгрөгөө авъя гэж хэлсэн. Тэгтэл шүүх, цагдаагаарааa яваарай гэж хэлж байсан.
................ дүүргийн Цагдаагийн хэлтэст 2 удаа хандахад иргэний маргаан байна, иргэний хэргийн шүүхэд ханд гэж хэлсэн. .................... дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд мэдээлэл лавлагааны мэргэжилтэнтэй уулзахад "..............." ХХК-ийн мэдээллийг шалгаад наад компанийн хаяг тодорхойгүй гээд 2020 оноос хойш нэхэмжлэл ирээд татгалзсан байна. Иймд та харьяа шүүхдээ хариуцагчийг эрэн сурвалжлуулах хэрэгтэй гэж зөвлөсөн.
"................" ХХК болон захирал.................. холбогдох ямар ч боломжгүй, хаяг байршил тодорхойгүй, утас нь хологдохгүй болсон. Иймд "..............." ХХК болон захирал .................. эрэн сурвалжилж, оршин суугаа хаягийг тогтоож өгнө үү.
"................" ХХК-тай ...............-..................., нарийн бичиг ..................- ......................., орлогч ....................нартай дээрх утсаар холбогдож байсан болно...” гэжээ.
Хүсэлт гаргагч ................... шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
05 сарын 24-ны өдөр манай дүүгийн хүүхэд .................. руу визэнд орох гээд энэ компанид өргөдлөө өгсөн. 2,3 хоногийн дотор цаад компаниас нь таны ........... гарах урилга ирсэн 4 хоногийн дотор виз гарна гэж хэлсэн байсан. Тэгэхээр нь би ямар хурдан юм гэж бодоод компани дээр нь очоод уулзахад таны бичиг баримт 6 сарын 20-ны дотор гарна та энэ дансанд мөнгөө тушаачихвал 06 сарын 20-ны хүмүүстэй хамт гарчихна гэж хэлсэн. Би юу ч гэсэн дүүгийнхээ визийг гарахаар болъё гэсэн очёр нь хойшилчихно. Таных 6 сарын 20-ны дотор гарна гэхээр нь тэр үедээ мөнгөө тушаасан. Манай дүүгийн визний хариу 4 хоногийн дараа татгалзаад ороод ирэхээр нь би 05 сарын 29-ний өдөр манай дүүгийн виз татгалзсан юм чинь би мөнгөө буцааж авъя гэж хэлсэн болно мөнгийг нь буцааж болно гэж хэлчхээд одоо хүртэл өгөөгүй байгаа. 2 хүний визний асуудал байгаа. Нийтдээ 10,700,000 төгрөг тушаасан.
Тухайн үед манай эхнэр компани дээр очиж уулзсан байсан. Тухайн үед бол байсан. Сүүлийн үед тэр байгаа газраа байхгүй болчихсон байсан. Хотод бол байгаа. Манай эхнэр дараа нь очиж уулзаж байсан... гэв.
Шүүх хуралдаанд Хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт, 5,530,000 төгрөг шилжүүлсэн баримт, ............... иргэний үнэмлэхийн хуулбар, Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээ зэрэг бичгийн нотлох баримтуудыг уншин сонсгож шинжлэн судлав.
ҮНДЭСЛЭХ нь:
Шүүх ................. хүсэлтийг хангах үндэслэлтэй гэж үзлээ.
Хүсэлт гаргагч ............. иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох "................." ХХК болон захирал ...................... нарын оршин суугаа газар нь мэдэгдэхгүй байгаа учир эрэн сурвалжлуулж оршин суугаа хаяг тогтоолгох тухай хүсэлтийг шүүхэд гаргасан байна.
"................." ХХК (РД:..................), түүний гүйцэтгэх захирал ................... хаяг тодорхойгүйгээс Зуучлалын үйлчилгээ үзүүлэх гэрээний үүргийг биелүүлэх тухай нэхэмжлэлийг ................ нь шүүхэд гаргах боломжгүй гэж үзэн "................." ХХК (РД:...................), түүний гүйцэтгэх захирал ................. эрэн сурвалжлах хуулийн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар иргэний эрх зүйн маргаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох ".................." ХХК (РД:...............), түүний гүйцэтгэх захирал .................. нарыг эрэн сурвалжлахыг ............. аймгийн Цагдаагийн газрын .............. сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгох нь зүйтэй байна.
"..............." ХХК (РД:...................), түүний гүйцэтгэх захирал .................... нарын хаяг тодорхойгүй, холбоо барих утас ............... болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар хүсэлт гаргагч ................... улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод үлдээх нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.1, 155.3-д зааснаар ........"." ХХК (РД................), түүний гүйцэтгэх захирал ................. (утас ......................) нарыг эрэн сурвалжилсугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 155 дугаар зүйлийн 155.4-д зааснаар хариуцагчийг эрэн сурвалжлахыг .................. аймгийн Цагдаагийн газрын ................... сумын сум дундын Цагдаагийн хэлтэст үүрэг болгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар ................... улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дугаар зүйлийн 119.4-д зааснаар шийдвэр хүчинтэй болсноос хойш 14 хоногийн дотор бичгийн хэлбэрээр гарах бөгөөд ийнхүү гарснаас хойш зохигч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийн хувийг өөрөө гардаж авах үүрэгтэйг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.САРАНТУЯА