Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 150/ШШ2024/00176

 

 

 

2024 оны 08 сарын 21 өдөр

Дугаар 150/ШШ2024/00176

Сэлэнгэ аймаг

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн

зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

 болгох тухай

 

 

 Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .............. хот, .............. дүүрэг, .............. хороо, ................. гудамж, ............ галлериа ............. давхар байрлах “....................” ХХК-ны (РД:..................) нэхэмжлэлтэй .............. аймаг, .............. сум, ......... дүгээр баг, ............ тоотод оршин суух иргэн ................. (РД:.................) холбогдох зээлийн гэрээний үүрэгт 1,964,692 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 05 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 06 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

 

“................” ХХК-ний итгэмжлэгдсэн төлөөлөгч ................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Иргэн ............... овогтой ................... (РД:.................) нь "................." ХХК-тай 2022 оны 10-р сарын 28-ны өдөр 22-244 дугаартай түрээсийн гэрээ байгуулан ............ A53 5G маркийн гар утсыг түрээслэхээр гэрээ байгуулсан. Түрээсийн гэрээний үндсэн төлбөр нь 1,699,900 төгрөг бөгөөд талуудын хооронд байгуулсан түрээсийн гэрээний 1.4 дэх хэсэгт "Түрээслэгч нь түрээсийн төлбөрийг түрээсийн хүүгийн хамт гэрээний хавсралт 1-д заасан хуваарийн дагуу төлөх, 3.2 дахь хэсэгт "Түрээсийн хүү нь 30 хоногт 3.50 хувийн хүүтэй байхаар талууд тус тус тохиролцсон. Түрээслэгч .............. овогтой ................. нь гэрээнд заасан үүргээ биелүүлэхгүй түрээсийн төлбөр хүүгээ төлөөгүй улмаас түрээсийн гэрээний үндсэн төлбөр 1,381,739 төгрөг, зээлийн хүү 538,374 төгрөг, алданги 44,589 төгрөг, нийт 1,964,692 төгрөгийг төлөөгүй байна. Гэрээнд заасан төлбөрөө төлөх талаар түрээслэгч талд манай компанийн зүгээс удаа дараа мэдэгдсэн боловч өнөөдрийг хүртэл төлөөгүй байна. Иймд ................... түрээсийн гэрээний төлбөр гэрээний үндсэн төлбөр 1,381,739 төгрөг, зээлийн хүү 538,374 төгрөг, алданги 44,589 төгрөг, нийт 1,964,692 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ................... шүүхэд гаргасан тайлбартаа:

Миний бие ................. нь ............................ ХХК-ний гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 1,964,692 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг мөнгийг 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 982,346 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 982,346 төгрөгийг тус тус төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэв.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч .................... шүүхэд ирүүлсэн тайлбартаа:

“......................” ХХК-ний нэхэмжлэлтэй .................... холбогдох иргэний хэргийн хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

“...................” ХХК-нь ........................ зээлийн гэрээний үүрэгт 1,964,692 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч ................. нь “....................” ХХК-ний нэхэмжилж буй 1,964,692 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Уг 2024 оны 09 дүгээр сарын 30-ний өдөр 982,346 төгрөг, 2024 оны 10 дугаар сарын 30-ний өдөр 982,346 төгрөгийг тус тус төлж барагдуулна гэж байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 19,25 дугаар хуудас)

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар “....................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46385 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 46385 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.

 

 Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон

    ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар “..................” ХХК-ний нэхэмжлэлтэй ..................... холбогдох зээлийн гэрээний үүрэг 1,964,692 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар “......................” ХХК-ний улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 46385 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, .................... улсын тэмдэгтийн хураамжид 23193 төгрөг, орон нутгийн орлогоос 23193 төгрөг гаргуулан нэхэмжлэгч “....................” ХХК-д  тус тус олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид  анхааруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                       Г.САРАНТУЯА