| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00173/И |
| Дугаар | 150/ШШ2024/00183 |
| Огноо | 2024-09-03 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 09 сарын 03 өдөр
Дугаар 150/ШШ2024/00183
| 2024 оны 09 сарын 03 өдөр | Дугаар 150/ШШ2024/00183 | Сэлэнгэ аймаг |
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн
зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй
болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би .............. аймгийн Цагдаагийн газрын .............. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн (РД:...............) нэхэмжлэлтэй .............. аймгийн .................... сум, ............ ..дүгээр баг, ............ тоотод оршин суух иргэн ................ овогт ................... (РД:..................) холбогдох баривчлах байрны зардал 65,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 06 дугаар сарын 25-ний өдөр хүлээн авч, 2024 оны 07 дугаар сарын 29-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
................ аймгийн Цагдаагийн газрын ............ сумын сум дундын цагдаагийн хэлтсийн Эрүүгийн цагдаагийн хэсгийн дарга .............. шүүхэд гаргасан хүсэлтдээ:
..............аймгийн ............. сумын .......... дүгээр баг .............. тосгоны ............... тоотод оршин суух, эрхэлсэн тодорхой ажилгүй ................ .............. аймгийн .............. сум дахь сум дундын шүүхийн ............. дугаартай шийтгэврээр 15 хоног баривчлах шийтгэл оногдуулж, саатуулах байранд байрласны зардал 65.000 /жаран таван мянган төгрөг/-ийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч ................. нар шүүхэд ирүүлсэн тайлбартай:
Миний бие .................. нь .............. аймгийн Цагдаагийн газрын .................. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлага болох 135,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү.
ҮНДЭСЛЭХ нь:
............. аймгийн Цагдаагийн газрын .............. сумын сум дундын цагдаагийн хэлтэс нь ................. баривчлах байрны зардал 65,000 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч .............. нь ............... аймгийн Цагдаагийн газрын ................ сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нэхэмжилж буй 65,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байгаа нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэл болно.
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн ба энэ талаарх тайлбараа бичгээр гаргаж гарын үсгээ зурж баталгаажуулсан байна. (х.х-ийн 29-р хуудас)
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч .............. аймгийн Цагдаагийн газрын ................... сумын сум дундын цагдаагийн хэлтэс нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болно.
Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэж байгаа тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ................... улсын тэмдэгтийн хураамжид төлөх 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар ............... аймгийн Цагдаагийн газрын .................. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нэхэмжлэлтэй ................. холбогдох баривчлах байрны зардал 65,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.4, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч ................. аймгийн Цагдаагийн газрын .................. сумын сум дундын цагдаагийн хэлтсийн нь төсвийн байгууллага тул улсын тэмдэгтийн хураамж 4550 төгрөг төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар хариуцагч ...................... улсын тэмдэгтийн хураамжид 2275 төгрөг гаргуулан орон нутгийн орлогод оруулсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэх учрыг хариуцагчид анхааруулсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА