| Шүүх | Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Гончигсумын Сарантуяа |
| Хэргийн индекс | 150/2024/00174/И |
| Дугаар | 150/ШШ2024/00177 |
| Огноо | 2024-08-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2024 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 150/ШШ2024/00177
| 2024 оны 08 сарын 22 өдөр | Дугаар 150/ШШ2024/00177 | Сэлэнгэ аймаг |
Зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Сэлэнгэ аймгийн Сайхан сум дахь Сум дундын шүүхийн Ерөнхий шүүгч Г.Сарантуяа би,
Нэхэмжлэгч: .............. аймгийн .............. сумын .............. дүгээр багийн ............-р байр ........... тоотод оршин суух .......... овогт .................(РД:...................) нэхэмжлэлтэй,
Хариуцагч: .............. аймгийн .............. сумын .......... дүгээр багийн ............-р байр ............... тоотод оршин суух ............... овогт .................(РД:..................) холбогдох
Гэм хорын хохиролд 591,200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 07 дугаар сарын 31-ний өдөр хүлээн авч, 2024 оны 08 дугаар сарын 07-ны өдөр иргэний хэрэг үүсгэж хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
................ шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
...2024 оноос 5 давхрын 27 тоотоос том өрөө, угаалгын өрөө рүү ус орж ирээд байхаар тогшиж хэллээ. Дээврээс л орж байгаа гээд олон удаа өнгөрөв. Дээврийг 2018 онд улсаас засвар хийж ус орохоо больсон ч ус орж ирээд байв. Хэлэхээр хажуу орцноос орж ирээд байгаа, банны шугамаа сольсноос боллоо “эхнэр нь крантаа онгорхой орхиод гэр хороолол явснаас болоод” “Халуун ус тасардаг байсан үед эхнэр нь хажуу айлаас орж байгаа байх, дундын шугамаас болж байгаа гэх мэтээр олон жил аргалж өнгөрсөн.
Ус сувгийг тухай бүрт дуудлага өгч дуудлагын мөнгийг ч би өгдөг байсан. Ирж үзээд ерөнхийдөө дээр гоожсон ус алга, яг ус алдсан үед хэлээрэй гээд буцна. 2024.07.16-нд гал тогооны уян нь задарч ус алджээ гээд ороод хэлэхэд шавхсан байгаа гээд охин нь шавхаад өөрөө цаана нь утсаар ярьж дуулдсан. Тэр ус нь жижиг өрөөний залгуур луу орж цааш урсаж, коридорт дусаж 2 сав тосоод бичлэгийг үзүүлэхэд “манайхаас биш байхаа арктай өрөөнөөс орсон гээд залилахад нь олон жил та 2 залиллаа, одоо шүүхэд хандаж хохирлоо барагдуулъя.
Ус алдаад зогсож байхад 3 давхрын эхнэр загнаж орж ирээд та орж хэрэлдээч гээд явж байсан. Та нарыг засчих байх гээд 10 гаруй жил хөгцтэй байрандаа аргал уугиулж, хувцсаа гаргаж хатаагаад байх байхад орж ирж үзсээр байж хоёулаа их дарамталж басаж байна гэхэд 2 уулаа таг дуугай үлдсэн. Өөр айл байсан бол хэдэн сая төгрөг авч засварын мөнгөө ч гаргуулах болсон. Би харин ч дуугай олон жил хүлээлээ гэж хэлсэн. Гэтэл 10 жил ус шүүрч орж ирсэн нь ил болж 2024.07.27-нд баярын өдөр том өрөө, угаалгын өрөө рүү ус орж дуудлага өгөхөд сангийн хүн нь ирж хөвүүр чинь хугарсан байна, уян холбоос чинь ус шүүрч байна одоо соль гэхэд “Би өөрөө сольчихно” гэсэн. Бас почки нь сул ганхаад ус нь цалигаад байж байсан. Сангийн хүн “Ийм байж болохгүй шүү дээ” гэхэд “Гайгүй шүү дээ ингээд л байж байдаг юм” гэсэн. Би хажуугаас нь доор чинь олон айл байхад ийм их гэмтэлтэй байж болохгүй шүү дээ гэтэл “Энэ муу тэтгэврийн өрх толгойлсон юм” гэсэн янзтай үл тоож “дундын шугамаас болж байгаа байх дундын шугам үзэх үү гээд шаал өөр юм ярьж булзааруулсан. Ингэж залилсаар байгаад ус орж хөгцөрсөн шалны хулдааснууд хугарч, хана хөгцөрч харлаад олон удаа обойгоо авч хусаад замаск татсан. Үүнээс болж 2 зээ маань харшилтай болж 10 жил эмчилгээ хийлгэж бид эд хөрөнгө гэхээс илүүтэй эрүүл мэнд, сэтгэл санаагаар асар их хохирсон тул бага хэмжээний засварын мөнгө нэхэмжлэв. Хүн чанартай болохоороо шалны хулдаас, засварын мөнгө гэж нэхэмжлээгүй болно. нэг хоёр жил биш 10 жил аюулгүй, эрүүл орчинд амьдрах эрхээ эдэлсэнгүйд маш их гомдолтой байна. Зуны дэлгэр цагт ч хөдөө явах эрхгүй. 2024.07.16-нд бас ус алдсан бичлэг нь байгаа ч хэвлэдэг газар ............ алга тул таны утас руу явуулж болох уу... 591,200 төгрөг гаргуулж өгнө үү... гэжээ.
Зохигч талууд шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ:
“...Миний бие ................ нь хариуцагч .................. дараах нөхцөлөөр эвлэрч байна.
Нэхэмжлэгч .............. нь нэхэмжлэлийн шаардлага болох 591,200 төгрөгийн зарим хэсэг болох 291,200 төгрөгөөс татгалзаж үлдэгдэл 300,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ............... төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр нэхэмжлэгчийн .............. тоот ................. банкны дансанд шилжүүлж, нэхэмжлэгч ................. хариуцагч ................... нар эвлэрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү...” гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
.................. нь ...................... гэм хорын хохиролд 591,200 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар харилцан тохиролцож нэхэмжлэгч ................ нь нэхэмжлэлийн шаардлага болох 591,200 төгрөгийн зарим хэсэг болох 291,200 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 300,000 төгрөг нэхэмжилснийг .............. төлөхийг хүлээн зөвшөөрч, уг мөнгийг 2024 оны 08 дугаар сарын 20-ний өдөр нэхэмжлэгчийн ................ тоот ............ банкны дансанд шилжүүлэхээр эвлэрлийн гэрээ байгуулан шүүхэд ирүүлсэн байна.
Зохигч нэхэмжлэлийн шаардлагын талаар эвлэрсэн ба энэ талаар талууд бичгээр тохиролцож гарын үсгээ зурж баталгаажуулсан байна.
Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийн гэрээ нь Иргэний хуульд нийцсэн гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй байх тул зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1-д зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар . улсын тэмдэгтий.................н хураамжид төлсөн 18,386 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэж байгаа тул ................... төлөх улсын тэмдэгтийн хураамж 9,650 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож төлүүлэх үндэстэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.5, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-д зааснаар .............. нэхэмжлэлтэй хариуцагч .................. холбогдох 591,200 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсэг болох 291,200 төгрөгөөс татгалзаж үлдсэн төлбөр 300,000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч ................. 2024 оны 08 дугаар сарын 20-ны өдөр нэхэмжлэгчийн .................. тоот дансанд төлөхийг хүлээн зөвшөөрч эвлэрсэн зохигчийн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар ................ улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 18,386 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, ..................... улсын тэмдэгтийн хураамжид 4825 төгрөг, орон нутгийн орлогоос 4825 төгрөг гаргуулан нэхэмжлэгч .................... тус тус олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэ захирамжийг хариуцагч сайн дураараа эс биелүүлбэл шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг хариуцагчид мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74-р зүйлийн 74.4-д зааснаар энэ захирамжид зохигч давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргахгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ Г.САРАНТУЯА